COVID-19-ийг ганц шөнө эмчлээд эв эрүүл болсон – ХУДАЛ

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна.

Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе.

Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал туршилт хийж, Ковид-19-ийн жинхэнэ дүр төрхийг ил болгожээ. Энэ бол тахал биш цусны судсанд нэвчин орж, огцом хүндрэл өгдөг энгийн сүрьеэ өвчний вирус байжээ. Үүнийг ердөө 2,000 төгрөгөөр ганцхан шөнө эмчилнэ гэвэл та итгэх үү. Тэгвэл энэ хүн Америкт нэгэн гэр бүлийг саяхан ганц шөнө эмчлээд өглөө шалгахад эв эрүүл болсон байжээ. Энэ нь ердөө 500 мг 3-хан ширхэг Аспиринийг уулгаж, Лимоны жүүс зөгийн балтай хольж халаагаад даруулга болгон өгөөд гүйцээ. Кроно баяртай. Энгийн амьдрал эхэллээ” гэсэн зөвлөгөө тараад байгаа юм.

Тэгвэл энэ зөвлөгөө бүхэлдээ худал бөгөөд шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй болохыг UNICEF-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатар анхаар

Учир нь сүрье өвчин бикробактериар үүсгэгддэг бол COVID-19 нь вирусийн халдвар.
Вирусийн халдварыг ганцхан шөнийн дотор эдгээх шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй. Энэхүү хоёр өвчний эмгэг жам, шинж тэмдэг өөр бөгөөд хэд хоногт эдгэх нь тухайн өвчтөний дархлаа, эрүүл мэндийн байдал, хооллолт гэгчлэн олон хүчин зүйлээс шалтгаалахыг Б.Цогтбаатар доктор тайлбарлалаа.

Тиймээс элдэв хуурамч зөвлөгөөг туршихын оронд ахуйн ариун цэврийг сахиж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, амны хаалтаа зүүж, гэртээ амар тайван байх нь үр дүнтэй болохыг зөвлөж байна.

Нягталсан: Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Цахим орчинд Tsendee Purev нэртэй хэрэглэгч “Вакцины нэр

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Товч агуулга Судалгааны хамрах хүрээ маш бага, зөвхөн эр бэлгийн эсийн доноруудад хийсэн бөгөөд энэ нь нийт эрчүүдийг төлөөлөх боломжгүй. Pfizer вакцин эмэгтэйн үр хөврөлийн амьдрах чадвар, нөхөн үржихүй, өндгөвч, умайн ямар нэгэн үзүүлэлт, үр хөврөл, ургийн болон төрсний дараах үеийн эсэн мэнд үлдэх, өсөлт, бие бялдрын хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөгжилд ямар ч нөлөө […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх тухай янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр тархаж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг FactCheck.mn-ээс зөвлөж байна. Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоо зарим мэдээллийг олон улсад хэрхэн нягталсныг бид цувралаар хүргэж байгаа билээ. 10 ба түүнээс дээш секунд амьсгалаа бариад COVID-19 туссанаа мэдэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх