Цэргийнхэн хүүхдэд зориулсан COVID-19 вакцинаас скополамин илрүүлжээ – ХУДАЛ

Товч агуулга

АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн нь “ташаа” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Чарли Диц USA TODAY-д бичжээ.

АНУ-ын Хүнс ба эмийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко мөн уг бодисыг COVID-19 вакцинд ашиглаж байгааг үгүйсгэв.

Pfizer болон Moderna-ийн 6 сартайгаас 5 нас хүртэлх төдийгүй 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины найрлагад ч скополамины агууламж байхгүй.



КОВИД-19-ийн хүүхдийн вакцинаас цэргийнхэн скополамин илэрсэн гэсэн гарчигтай мэдээлэл Real Raw News сайтаар цацагдсаныг фэйсбүүкийн 420 гаруй хэрэглэгч цааш түгээсэн илэрцийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл цуглуулагч CrowdTangle харуулж байна.

Уг мэдээнд “АНУ-ын арми КОВИД-19-ийн эсрэг хүүхдийн вакцинаас скополамин илрүүлжээ гэх мэдээлэл долдугаар сарын 21-нд Real Raw News сайтад нийтлэгджээ.

Эцэг эхчүүдийг түгшээсэн энэхүү ноцтой мэдээллийг USA Today сайтын баримт нягтлагчид шалгасан байна.

Factcheck:

Скополаминыг дотор муухайрах, бөөлжих зэрэг хөдөлгөөний өвчний шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байна. Харин уг нийтлэлд бичсэнээр, хүнийг ухаан алдахаас нь өмнө “зомбируулах” чадвартай тул “Чөтгөрийн амьсгал”, “Зомбигийн хар тамхи” гэж нэрлэдэг тухай дурджээ.

Скополамин нь зарим хэлбэрээр тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ энэ нийтлэл бол Real Raw News вэбсайт дээр гарч буй бусад олон түүхтэй адил зохиомол зүйл аж.

Уг нийтлэлд Тэнгисийн цэргийн корпусын комендантын алба, генерал Дэвид Бергер мэдээллийн эх сурвалж байсан гэж мэдэгдсэн боловч цэргийнхэн COVID-19 вакцинаас скополамин илрүүлсэн нь худлаа гэж Пентагон USA Today-д мэдэгдсэн байна.

АНУ-ын Хүнс ба эмийн зөвлөл Скополамин нь вакцины найрлагад ороогүй болохыг мөн мэдэгдэв.

Иймд USA Today энэ талаар тодруулахаар Real Raw News-ийн эзэн Майкл Бакстерт ханджээ.

“Real Raw News”-ийн нийтлэлд цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн нь “ташаа” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Чарли Диц USA TODAY-д бичсэн байна.

АНУ-ын Хүнс ба эмийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко мөн уг бодисыг COVID-19 вакцинд ашиглаж байгааг үгүйсгээд “Энэ мэдэгдэл нь бүхэлдээ худал” хэмээн USA TODAY-д цахим шуудангаар мэдэгджээ.

Pfizer болон Moderna-ийн 6 сартайгаас 5 нас хүртэлх төдийгүй 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины найрлагад ч скополамины агууламж байхгүй болохыг Associated Press мөн сурвалжлан хүргэсэн байна. Эдгээрээс өөр 12-оос доош насныханд хэрэглэж байгаа вакцин байхгүй юм.

Real Raw News өмнө нь хоёр ч удаа худал мэдээлэл түгээж байсныг USA TODAY нягталсан байна. Тус сайтын “Бидний тухай” хэсэг “хошигнол, элэглэл агуулдаг” гэж бичсэн ч энэ мэт мэдээллийг олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан хүргэхэд уншигчид итгэх нь гарцаагүй юм.

Иймээс АНУ-ын арми хүүхдэд зориулсан COVID-19 вакцинаас скополамин илрүүлсэн гэдэг нь ХУДАЛ хэмээн үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://apnews.com/article/fact-check-covid-vaccine-scopolamine-094076169344

https://www.drugs.com/pro/scopolamine-injection.html

https://www.drugs.com/mtm/scopolamine.html

https://www.fda.gov/media/159307/download

https://www.fda.gov/emergency-preparedness-and-response/coronavirus-disease-2019-covid-19/pfizer-biontech-covid-19-vaccines#comirnaty

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх