Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас дайчлан баривчилсан уу?

“Зөв хөгжил” гэх фэйсбүүк хаягаас “Дөнгөж сая ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрээс нь тагнуулын ерөнхий газраас дайчлан баривчиллаа” гэсэн постыг зурагтай нь нийтэлжээ. Уг постыг 17 минутын дотор 14 хүн хуваалцаж, 145 хүн лайк дарж, 83 хүн сэтгэгдэл бичжээ.

Энэхүү постыг бид нягталлаа.

Ингэхдээ зургийг google болон Yandex сайтын зураг хайлтаар шалгаж үзлээ.

Өмнө нь 2020 оны аравдугаар сарын 25-нд мөн  Korona Virus Корона вирус хуудас мөн яг энэ гарчгаар уг зургийг постолж байжээ.

Мөн Зөв хөгжил гэх фэйсбүүк группт мөн л энэ тайлбарын хамт 2020 оны 10-р сарын 24-нд нийтэлж байсан байна.

Харин ийнхүү хайлт хийхэд уг зураг Ц.Элбэгдорж биш ХХБ-ны захирал О.Орхоны зураг байна. Түүнийг 2019.03.05-нд баривчилж байсан бөгөөд эх зургийг дор оруулав.

Төстэй мэдээлэл

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Товч агуулга Англи улс хүүхдүүдийг дархлаажуулах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй. Эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн болон 11 хүртэлх насны бүх хүүхдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна. Хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна. “Их Британи 12-ос доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин хийхийг хориглосон” гэсэн мэдээлэл […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Япон улсад хүүхдийг төрөнгүүт шууд вакцин хийдэггүй гэсэн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх