Хятад вакцин хийлгэсэн бүх хүн өвчилсөн үү?

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм.

Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ. 

Factcheck:

Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар 2021.08.31-ний байдлаар нийт батлагдсан тохиолдлуудын 60.4 хувь нь аль нэг төрлийн вакцины нэг болон хоёр тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 6.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа, 53.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. 

Үүнийг вакцины төрлөөр нь ялгаж харуулснаас үзвэл АстраЗенека хийлгэсэн хүмүүсийн 10, Спутник хийлгэсэн хүмүүсийн 9.7 хувь нь халдвар авсан бол Синофарм үйлдвэрийн Вероселл буюу хятад вакцин хийлгэсэн хүмүүсийн 5.6, Файзер хийлгэсэн хүмүүсийн 3.9 хувь нь халдварт өртжээ.

Тиймээс хятад вакцин хийлгэсэн хүн бүхэн өвчилсөн гэдэг нь үндэслэлгүй байна. 

ХБНГУ-ын Вакцинжуулалтын хороо(STIKO) 70-аас дээш насны иргэдээ коронавирусийн эсрэг бүүстер буюу гуравдугаар тунд хамрагдахыг зөвлөсөн талаар тус улсын Deutsche Welle мэдээллийн агентлаг 2021.10.07-нд мэдээлсэн байна.

Тиймээс Dulamjav Erdenechuluun гэх иргэн олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлсэн байна. 

Цар тахлын энэ үед аливаа мэдээллийг баттай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

ХӨСҮТ

https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=2021%20VIII%20rev.pd

https://www.dw.com/en/germany-recommends-booster-shots-for-over-70s/a-59440188

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Ураны хайгуул болон туршилт нь сум, орон нутгийн малчдын мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Малчдын амьдралын ганц эх үүсвэр нь тэдний мал сүрэг байдаг. Factcheck: Монголын […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх