FACTCHECK: Хүүхдүүдэд вакцин хийлгэх хэрэгтэй юу?

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа.

Олон нийтийн дунд хүүхдүүдэд вакцин хийхтэй холбоотой эргэлзээтэй, төөрөгдүүлсэн, буруу ташаа мэдээлэл түгсээр байгаа тул FactCheck.mn хүүхдүүдийн вакцинтай холбоотой нягталсан мэдээллүүдээ багцлан хүргэж байна.



Хөхний сүүгээр дамжин вакцин хүүхдэд нөлөөлөх үү?

Factcheck:

КОВИД-19-ийн эсрэг вакциныг зургаан сартайгаас доош насны хүүхдүүдэд зөвлөхгүй байгаа. Гэхдээ АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Америкийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөл, Эх ургийн анагаах ухааны нийгэмлэгээс жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм.

Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх, Лонг Айландын Langone эмнэлгийн нярайн эмч, доктор Назийх Ханна Politifact-д “Хэдийгээр ихэнх мэдээлэл дутуу байгаа ч аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна” хэмээн тайлбар өгчээ.

Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй.

Вакцинаас болж хүүхдийн гепатит үүсэж байна уу?

Factcheck:

Дөрөвдүгээр сарын эхээр ДЭМБ болон Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг хүүхдүүдийн дунд элэгний үрэвсэлт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа ч өвчнийг үүсгэдэг гепатитийн вирус илрээгүй тухай мэдээлж байв.

ДЭМБ-ын зүгээс хүүхдийн гепатитийг КОВИД-19-ийн вакцинтай холбосон ямар нэгэн мэдээлэл гаргаагүй бол Их Британи “Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй байна” гэжээ.

Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн зүрх үрэвсдэг үү?

Factcheck:

Миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл хүүхдэд маш ховор тохиолддог байна. Мэргэжлийн эмнэлгийн олон холбоо, нийгэмлэгийн эрүүл мэндийн агентлагуудаар баталгаажсан, 2021 оны зургаадугаар сард гаргасан мэдэгдэлд миокардит нь вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн тохиолдолд хурдан эдгэрдэг болохыг бичжээ.

Судалгаанаас үзэхэд вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар нь миокардитын эрсдэлт хүчин зүйл болох нь тодорхой байна. АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2021 оны есдүгээр сарын тайлангаас харахад КОВИД-19-ийн халдвар авсан бүх насны өвчтөнд миокардитаар өвчлөх эрсдэл коронавирусийн халдваргүй өвчтөнүүдээс 16 дахин өндөр байна.

Мөн КОВИД-19-ийн шинж тэмдэг хүүхдүүдэд ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрдэг бол зарим хүүхдэд олон эрхтэн системийн үрэвсэлт хам шинж(MIS-C)-ээр илэрдэг ба энэ өвчний үед биеийн олон эрхтэнд үрэвсэл явагддагийн дотор зүрх мөн үрэвсдэг.

“Хэдийгээр хүүхдүүд КОВИД-19-өөр хүндээр өвчлөх магадлал багатай ч тэд КОВИД-19-ийн халдвар авч, дамжуулж, халдварын улмаас нас барж болно« гэдгийг Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Мэттью Элиас хэлжээ. Хүүхдүүдэд КОВИД-19-ийн халдварын шинж тэмдэг илрээгүй боловч халдварын улмаас олон эрхтэний үрэвсэл үүсэж байж« гэдгийг мөн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд вакцинаас болж биш, COVID-19 халдварын дараа зүрхний өвчин үүсэх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлжээ.

Хүүхдүүд вакцин тариулалгүй эрүүл саруул өсөж байна…

Factcheck:

Хэрэв хүн амын дархлалыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай.

Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 орчим сая хүүхэд өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ.

Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Эх сурвалжууд:

https://publichealthcollaborative.org/misinformation-alert/study-finds-trace-amounts-of-vaccine-mrna-in-breast-milk-fueling-misinformation/

https://fullfact.org/health/hepatitis-liver-damage-children-breastfeeding-vaccine/

https://www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2022-DON368

https://www.gov.uk/government/news/hepatitis-liver-inflammation-cases-in-children-latest-updates

https://www.nottingham.ac.uk/news/expertiseguide/life-sciences/professor-will-irving.aspx

https://www.reuters.com/article/factcheck-health-hepatitis-idUSL2N2X224D

https://www.gov.uk/government/news/hepatitis-liver-inflammation-cases-in-children-latest-updates

https://phmpt.org/wp-content/uploads/2022/03/125742_S1_M4_4223_185350.pdf

https://www.politifact.com/factchecks/2021/dec/23/peter-mccollough/benefits-covid-19-vaccines-far-outweigh-risks-teen/

https://www.hhs.gov/about/news/2021/06/23/statement-following-cdc-acip-meeting-nations-leading-doctors-nurses-public-health-leaders-benefits-vaccination.html

https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-authorizes-pfizer-biontech-covid-19-vaccine-emergency-use-children-5-through-11-years-age

https://www.heart.org/en/coronavirus/coronavirus-questions/questions-about-covid-19-vaccination

https://www.aap.org/en/pages/2019-novel-coronavirus-covid-19-infections/children-and-covid-19-vaccination-trends/

https://www.who.int/news/item/22-05-2020-at-least-80-million-children-under-one-at-risk-of-diseases-such-as-diphtheria-measles-and-polio-as-covid-19-disrupts-routine-vaccination-efforts-warn-gavi-who-and-unicef

НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууссан. Сонгуулийн ерөнхий хорооноос 22:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өгсөн бөгөөд санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүрэгт 48.89, Хэнтийд 46.65 хувьд хүрсэн юм. Нэмэлт санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүйтэй холбоотойгоор сонгуулийн үр дүн хэрхэх талаар эргэлзээ үүсэж, зарим хүн ирц […]

Дахин нийтлэв… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их […]

Tserenkhuu Ishtseden фэйсбүүк хаягнаас “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш

  Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх