Өргөдлийн байнгын хороо шатахууны үнийг бууруулсан гэдэг нь ХУДАЛ

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож “наах” үзэгдэл цөөнгүй гарч байгааг factcheck.mn нягталж байна. 

Хамгийн эхний баримт бол шатахууны үнийг Өргөдлийн байнгын хороо буулгасан гэх мэдээлэл. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны үр дүнд хүрсэн ажлынхаа нэгээр шатахууны үнийг бууруулсан явдал хэмээжээ.

Тэрбээр “Иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг шатахууны үнийг буурулахаар Засгийн газарт үүрэг өгч ажилласны үр дүнд шатахуун одоогийн байдлаар 350 мянган төгрөгөөр буурсан. Цаашид тус байнгын хорооноос чиглэл болгосны дагуу холбогдох байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл дээр нь ажиллаж байна” гэжээ. 

Гэвч Засгийн газар, Өргөдлийн байнгын хороо аль аль нь шатахууны үнийг бууруулах боломжгүй гэдгийг дараах мэдээллүүдээр баталгаажуулж байна. 

  1. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, А-80, АИ-92 автобензиний Онцгой албан татварыг “0” болгох шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, татварын зохицуулалтаар шатахууны үнийг буулгадаг байсан боломж ёроолдоо тулсан, буулгах боломжгүй болсон гэсэн үг.
  2. Монгол Улс ОХУ-ын хэлсэн үнээр шатахуунаа импортлохоо болиод таван жил болж буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахад сарын дараа манай улсад шатахууны үнэ буурч орж ирэх нөхцөлийг 2014 оны тавдугаар сард бүрдүүлсэн.
  3. COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар эрэлт буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ нэгдүгээр сард баррель тутамдаа 70 ам.доллар давж байсан газрын тосны дэлхийн зах зээл дээрх ханш өнөөдөр 35.5 ам.доллар болж 50 орчим хувиар буураад байна. 

Дахин сануулахад шатахууны үнэ дээрх хүчин зүйлийн нөлөөгөөр буурсан. Аль нэг байнгын хороо Засгийн газарт үүрэг өгснөөр шатахууны үнэ буурах боломжгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ажлын тайландаа дурдсанчлан түүний даргалсан байнгын хорооны үүрэг өгсний дагуу шатахууны үнэ буурсан гэх мэдээлэл нь ХУДАЛ болохыг дээрх мэдээлэл харуулж байна.

Бэлтгэсэн: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

Цахим орчинд Tsendee Purev нэртэй хэрэглэгч “Вакцины нэр

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх