Жирэмсэн үедээ COVID-19 вакцинжуулалтад хамрагдсан ээжүүд хүүхдээ алдсан – ХУДАЛ

Vaccine injection procedure for a pregnant woman, cropped view without face

Pfizer-BioNTech COVID-19 вакциныг эрт нэвтрүүлэх үед вакцины тунд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ алдсан гэсэн мэдээлэл цахим сүлжээнд олон нийтийг ихээр төөрөгдүүлж байна.

Цахим сүлжээнд тархсан, уг тайлангийн үр дүнг эш татсан мэдээллүүдийн агуулга нь “2021.02.28-ны өдрийг хүртэл хүлээн авсан pf-07302048 (bnt162b2)-ийн сөрөг нөлөөллийн тайлангийн хуримтлагдсан дүн шинжилгээ” гэсэн тайланд жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-19-ийн эсрэг Pfizer вакцин хийлгээд хүүхдээ бүгд алдсан гэжээ.

Тухайлбал, LifeSite гэх сайтад “Тэдний тайланд дурдсанчлан, вакцин гарсан эхний 10 долоо хоногт жирэмсний мэдэгдэж байгаа 32 үр дүнгийн 28 нь үнэхээр үхэлд хүргэсэн үү? Энэ нь жирэмслэлт зогсох эрсдэл 87.5% гэсэн үг үү?” гэгчлэн бичжээ.

Энэхүү мэдээллийг Reuters агентлагийн баримтыг нягтлах баг шалгасныг хүргэж байна.

Factcheck:

Уг тайланд дурдагдсан мэдээлэл болон дата нь 2020.12.01-2021.12.28 хүртэлх хугацаанд гарсан сөрөг үр дагавруудын тухай ба АНУ, Их Британи улсын мэдээлэл зонхилжээ.

Тайлангийн хүснэгт 6-д тариа хийлгэсэн жирэмсэн болон хөхүүл 270 ээжийн тохиолдлыг авч үзсэн байна. 238 эмэгтэйн судалгааны үр дүн гараагүй, үлдсэн 32 ээжийн 28 нь үр хөндөлт, нярайн эндэгдэл, умайд нас барсан зэрэг шалтгаантай бол 5 тохиолдлын хариу хүлээгдэж байна гэсэн агуулгатай байжээ.

Энэхүү тайланд АНУ-ын Засгийн газраас Вакцины сөрөг үр дагаврыг мэдээлэх систем буюу VAERS, Их Британийн Шар картын систем ( yellowcard.mhra.gov.uk/ ) зэрэг тандалтын систем болон эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдлууд, Пфайзерын ивээн тэтгэсэн маркетингийн хөтөлбөрүүд, хөндлөнгийн бус судалгаанууд, учир шалтгааны үнэлгээнээс үл хамааран эмнэлзүйн судалгаагаар бүртгэгдсэн зэрэг тохиолдлуудыг авч үзсэн болохыг дурджээ.

Иймд 238 жирэмслэлт бүгд сөрөг үр дүн үзүүлсэн гэдэг нь андуурал болж таарч байна гэдгийг Техасын баруун өмнөд Анагаах Ухааны их сургуулийн эх, ураг судлалын туслах профессор Эмили Адхикари Ройтерс агентлагт цахим шуудангаар хариу өгөхдөө хэлсэн байна. Яагаад гэвэл энэ бол вакцинд хамрагдсан жирэмсэн ээжүүдтэй харьцуулахад маш бага тоо аж.

АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судалгаагаар 2021.02.16-ны байдлаар 34,494 жирэмсэн эмэгтэй АНУ-д вакцинд хамрагдсан байна. Харин дээрх тайлан нь 2021.02.28-ныг хүртэлх хугацааг хамарч байгаа.

Энэ тоо нь вакцинд хамрагдсан жирэмсэн ээжүүд 100% хүүхдээ алдсан гэдэг мэдээллийг няцааж байгаа юм. Учир нь 35 орчим мянган ээжийг 270 хүнээр төлөөлүүлэх боломжгүй. Түүнээс гадна коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдсан жирэмсэн ээжүүдийн 80% нь зулбаж байна гэсэн мэдээллийг Reuters өмнө нь нягталж, төөрөгдүүлсэн болохыг баталгаажуулж байв.

Мөн сүүлийн үеийн судалгаанууд жирэмсний үед вакцинд хамрагдах нь аюулгүй болохыг нотолсоор байна. ЭНД болон ЭНД дарж судалгааны талаарх мэдээллийг харна уу.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ агуулга байна.

Эх сурвалжууд:

https://www.reuters.com/article/factcheck-vaccine-pregnancy/fact-check-data-from-a-study-does-not-conclude-that-over-80-of-pregnancies-end-in-miscarriage-after-covid-19-vaccinations-figures-taken-out-of-context-idUSL1N2OX1WL

https://www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/eu-regulator-finds-mrna-covid-19-shots-safe-during-pregnancy-2022-01-18/

https://www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/covid-19-vaccination-during-pregnancy-not-linked-complications-birth-us-study-2022-01-04/

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

Sonin.mn өнөөдөр “Зууны мэдээ” сонин гэсэн эх сурвалжтай “Рио Тинто компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргажээ. Энэхүү мэдээллийг бид нягталлаа. Уг мэдээнд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа” гэжээ. Factcheck: “Рио Тинто” компани зэсийн […]

Монголын аялал жуулчалын салбарт сүүлийн үед зуун сая давсан тоог ойр ойрхон иш татах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин хүлээн авах талаарх яриа намжиж амжаагүй байтал БОАЖ-ын шинэ сайд бас л зуун сая давсан жуулчны тухай ярьсан нь “Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 8-ны 179 дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, […]

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх