К.Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулна – ХУДАЛ!

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна.

Хамгийн анх уг мэдээлэл Португалийн цахим хэвлэл болох Арена Деспортива-д нийтлэгдсэнийг К.Роналдугийн найз Эдгар Кайлэс өөрийн инстаграм дээр скрийншот хийн оруулан олон нийтэд түгээснээр улам газар авхуулжээ.

Одоогийн байдлаар дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тус мэдээллийг түгээсэн бусад цахим хэвлэлүүд оруулсан мэдээллээ устгаад байна.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм. Юуны түрүүнд уг сайт нь […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш Монголын сошиал орчинд энэ талаарх мэдээлэл хэрхэн түгж байгаа, түүнд монголчууд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна Оросын пропаганда ямар шинжтэй явсан зэрэг нарийвчилсан дүр зургийг гаргах томоохон хэмжээний мониторингийг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв (MCIR) хийсэн талаар өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэхүү мониторингийн үр дүнд багтсан нэг сонирхолтой […]

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх