ДЭМБ 18 нас хүрээгүй хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахгүй байхыг зөвлөлөө – ХУДАЛ

“ДЭМБ 18 нас хүрээгүй байгаа хүүхдүүдийг одоохондоо вакцинжуулалтад хамруулахгүй байхыг зөвлөлөө” гэсэн постыг Benz Mercedes гэх фэйсбүүк хэрэглэгч пост оруулжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

ДЭМБ-аас 2021 оны зургадугаар сарын 15-нд шинэчилсэн удирдамжид 12-15 насныханд хийсэн вакцины судалгаагаар хоёр тун хийснээс хойш 7 хоногийн дараа 95%-ийн үр дүн гарсан талаар дурдсан байна. Энэхүү судалгааны дүнд үндэслэн ДЭМБ 12-оос дээш насныхныг вакцинжуулалтад хамруулахыг зөвлөж байна. Ингэхдээ хоёр тунгийн хоорондох хугацааг 21-28 хоногт хийхийг зөвлөжээ.

Харин 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулах талаар одоогоор судалгаагүй байгааг уг удирдамжид бичсэн байна.

ДЭМБ-аас 2021 оны зургадугаар сарын 22-нд шинэчилсэн зөвлөмжид дээрх өгүүлбэр байгаа буюу тус байгууллага уг мэдээллээ устгаагүй байна. Уг зөвлөмжид COVID-19-ийн эсрэг вакцинууд 18 ба түүнээс дээш насны иргэдэд аюулгүй хэмээн бичсэн байна. Харин Pfizer вакциныг 12-оос дээш насныханд тохиромжтой болохыг ДЭМБ-ын Стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг дүгнэснийг дурджээ.

Тиймээс дээрх мэдээлэл нь ХУДАЛ буюу иргэдийг төөрөгдүүлсэн байна.

ДЭМБ маш олон судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, эрдэмтдийн үндэслэлээр хангалттай нотолгоотой гэж үзсэнээр аливаа зөвлөмжөө боловсруулж, хүргэдэг. Тухайлбал, коронавирусийн эсрэг вакциныг зөвлөхдөө дөрвөн шатны эмнэл зүйн туршилтаар гарсан үр дүнд суурилж байгаа юм. Иймээс хангалттай судалгаа хийгдэж, аюулгүй гэж үзсэний үндсэн дээр 12-оос дээш насны хүүхдүүдэд Pfizer вакциныг зөвлөсөн байна.

Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх