Вакцины нэр өөрчлөгдөж, хугацаа дууссан байна -ХУДАЛ

Цахим орчинд Tsendee Purev нэртэй хэрэглэгч “Вакцины нэр өөрчлөгдөж, хугацаа нь дууссан байна” гэх мэдээллийг Вакцин хор!! хор!! хор!! хэмээн нийтэлжээ.

Түүний энэхүү мэдээллийг нягталлаа.

Вакцины нэр өөрчлөгдсөн

Factcheck –ХУДАЛ

Манай улс хоёрдугаар сарын 22-ны өдөр БНЭУ-аас 150 мянган хүн тун АстраЗенека вакциныг хүлээн авсан. Уг вакцины хамгийн эхний тарилгыг хоёрдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсэн. Эхний ээлжинд ирсэн 150 мянган хүн тун вакцинаар эмч, эмнэлгийн ажилтан, цэрэг цагдаа зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй албан хаагчдыг вакцинжуулахаар болсон юм.

Ингээд 100 мянган хүн тун вакциныг эхний ээлжинд хэрэглэсэн бөгөөд 50 мянган хүн тун нь үлдэж, хоёр дахь тунг үүгээр хийж байгааг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн.

Дараагийн ээлжийн АстраЗенека вакцин өнөөдөр 22:59 цагт Монголд буух бөгөөд өмнөх хүлээн авсан вакцинаар хоёр дахь тунг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг удаа ирсэн АстраЗенека вакциныг хоёр дахь тунд ашиглаж байгаа бөгөөд нэр өөрчлөгдөөгүй гэсэн үг.

Хугацаа нь дууссан

Зурагт харуулсан гурван тооны тухайд нэгт нь вакцины лот буюу серийн дугаар, хоёрт үйлдвэрлэсэн огноо, гуравт дуусах хугацааг байрладаг болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Зурагт гурав дахь хэсэг нь харагдахгүй байгаа бөгөөд хоёрт байгаа 2020 он гэдэг нь үйлдвэрлэсэн огноог харуулжээ.

Дээрх мэдээллийг нягтлахад худал болох нь үүгээр нотлогдлоо.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Товч агуулга 2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2%

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх