Б.Энх-Амгалан: Коронавирус бол хүний оюун ухаан, гараар бүтсэн, химийн аргаар гаргаж авсан аюулт тахал – БАТЛАГДААГҮЙ

УИХ-ын чуулганы баасан гарагийн буюу 12-р сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан коронавирус бол хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн химийн аргаар гаргаж авсан аюулт тахал хэмээн хэлсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Цар тахал бол шувууны ханиад ч гэдэг юм уу, хүн амьтны халдварт өвчин ч гэдэг юм уу бактер, вирусийн гаралтай ханиад томуу биш юм аа. Энэ бол эрдэмт хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн химийн аргаар гаргаж авсан аюулт тахал байгаа юм. Энэ бол хөнөөл ихтэй хор. Тийм ч учраас өдөрт дэлхий даяар 655 мянган хүн энэ халдварыг авч байна. 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас эрсдэж байна. Ийм хүнд нөхцөлд бид аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр хийж, улс төржиж ямар нэг байдлаар иргэдээ үймүүлэх, хагалан бутаргах, төр засгийн эсрэг турхирах нөхцөл байдал хэнбугайд ч байж болохгүй” гэв.

Энэхүү мэдээллийг бид АУ-ы доктор О.Зэсэмдоржтой хамтран нягталлаа.

“Цар тахал бол шувууны ханиад ч гэдэг юм уу, хүн амьтны халдварт өвчин ч гэдэг юм уу бактер, вирусийн гаралтай ханиад томуу биш юм аа.”

Factcheck: Юуны түрүүнд цар тахал гэж юуг хэлдэг болох тодорхойлолтыг авч үзэх хэрэгтэй. Цар тахлыг “Дэлхий даяар эсвэл маш өргөн хүрээнд тархаж, олон улсын хил хязгаарыг даван гарч, ихэвчлэн олон хүнд тохиолддог тархалт” гэж тодорхойлдог. Энэхүү тодорхойлолт нь хүн амын дархлаа, вирус судлал, өвчний хүнд байдал зэрэгтэй хамааралгүй бөгөөд ДЭМБ-аас тархалтын хэмжээг харгалзан цар тахал хэмээн зарладаг байна. 2020 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) COVID-19 -н халдвар эпидеми буюу тахлын хүрээнээс хальж пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг анх удаа зарлав. Цар тахал гэдэг нь тахал үүсгэж буй өвчний шинж, түүний эсрэг авах арга хэмжээ өөрчлөгдөөгүй гэсэн үг бөгөөд харин өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж байгаа нэр томьёо гэдгийг энэ үед мөн сануулж байв.

“Энэ бол эрдэмт хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн химийн аргаар гаргаж авсан аюулт тахал байгаа юм. Энэ бол хөнөөл ихтэй хор.”

Factcheck: 1956 оноос хойш хэвлэгдэн гарч буй шинжлэх ухаан болон технологийн долоо хоног тутмын хамгийн алдартай сэтгүүл болох New Scientist-ийн https://www.newscientist.com/ сайтад коронавирус бол биологийн зэвсэг биш гэжээ. Учир нь сүүлийн хорин жилийн хугацаанд SARS ба MERS гэсэн хоёр том коронавирусийн дэгдэлт гарсан бөгөөд үүсэл нь сарьсан багваахай тул БНХАУ-ын лабораториас алдагдсан эсвэл албаар бүтээж тараасан зүйл биш гэдгийг дурдсан байна. Үүнтэй төстэй олон вирус зэрлэг сарьсан багваахайд байдаг бөгөөд энэ нь завсрын хостоор дамжин үүсч магадгүй хэмээн тус сайтад тайлбарлажээ. Коронавирусийг хүмүүсийн дунд тархах зорилгоор зохион бүтээсэн гэх таамаглал зөвхөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд бус дэлхий нийтэд байгаа ч энэ нь батлагдаагүй мэдээлэл юм. Тиймээс хөнөөл ихтэй хор гэдэг нь ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй гэсэн үг.

Тийм ч учраас өдөрт дэлхий даяар 655 мянган хүн энэ халдварыг авч байна. 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас эрсдэж байна.

Factcheck: Өдөрт 650 мянга болон түүнээс дээш хүн халдвар авч байгаа боловч өдөрт амиа алдаж байгаа хүний 20 мянгад хүрсэн тохиолдол гараагүй байна. Коронавирусийн халдварын мэдээллийг дэлхийн хэмжээнд үзүүлдэг worldometers.com сайтад мэдээлснээр 12-р сарын 3-ны байдлаар 12,683 хүн амиа алдсан нь бүртгэгдсэн хамгийн өндөр тоо байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр батлагдаагүй мэдээллийг хэлсэн болох нь үүгээр нотлогдож байна. 

Нягталсан Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.07-нд буюу өнөөдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ. Блүүмбергийн мэдээгээр бол урд хөршид хоногт 5000 (албан) хүн нас барсан гэдэг худлаа хоногтоо 37-40сая хүн нас барж нийт нас барагсадын тоо 1тэрбумд дөхөж яваа болтой! ВСС төстэй мэдээ өгч” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 7 цагийн дотор 903 хүн шэйрлэж, 222 хүн шэйрлэсэн бөгөөд […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Нийгмийн сүлжээнд “07.09 Аймшигтай мэдээ: ДЭМБ-ын ХБХ дээр Гебрейесус “Дараагийн аймшигт тахал ойртож байна. Энэ тухай дэлхий эртхэн мэгэдсэнсэн нь дээр” хэмээн палхийтэл мэдэгдэв. Маргааш Женевийн Брифинг болно! гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэлд 2020.09.08-ны 17:20 цагийн байдлаар 258 хүн лайк дарж, 107 хүн шэйрлэжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Женев хотноо болсон ДЭМБ-ын хэвлэлийн бага […]

  Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан  гэх зураг цахим орчинд тараад байна. Гэвч энэ зураг нь өнөөдрийн зураг биш. Өөрөөр хэлбэл түүнийг нас барсан гэдгийг нотлох зураг биш юм. Уг зурагт “Шуурхай мэдээ Ким 1-р нарийн бичгийн дарга нас барлаа” хэмээн японоор бичсэн бөгөөд тухайн зургийн доод хэсэгт JNN news хэмээн эх […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх