Э.Сэргэлэн: Үүнийг дуслаар хийлгэхэд цус бүрэн цэвэрлэгдэн дархлаа 1000 хувь сэргэнэ – НЯГТЛАВ

alxam.com гэх сайт “Хүний их эмч Э.Сэргэлэн: Үүнийг дуслаар хийлгэхэд цус бүрэн цэвэрлэгдэн дархлаа 1000 хувь сэргэнэ” гэсэн гарчигтай мэдээг 2021.02.20-нд нийтэлснийг 41.7К хүн үзжээ.

Уг мэдээллийг долдугаар сарын 10-нд Ордоор чинь шинжье гэх фэйсбүүк пэйжээр шэйрэлсэн бол medeelel.mn гэх сайт 2021.10.10-нд мөн энэ гарчгаар нь нйитэлснийг 509 хүн уншиж, 9.4К хүн лайк дарсан байна.

Уг мэдээнд

“Та бүхэн Цусаа цэвэрлэнгээ, дархлаагаа жилдээ нэг ингэж сэргээж болно, сайхан санаа шүү манайхаан

Витамин С(0.5%- 2мл)-ээс 3 ампулыг Натрий хлорид 500 мл уусмалд хийгээд судсаар удаан дусалаар хийвэл насанд хүрсэн хүний цус цэвэрлэгдэн дархлаа сайжирдаг шүү. Витамин С үүрэг:

Судасны ханыг сайжруулан, төмрийн шимэгдэлтийг түргэсгэн, архаг цус багадалтаас сэргийлэн, мөн цус цэвэрлэж болно

Дархлаа сайжруулна

Нэг ширхэг таmхи татахад л таны биед байгаа 15 мг витамин С устаж үгүй болно энэ 15 мг витамин С зөвхөн таны татсан тамхины никотиныг устгаад өөрөө үгүй болдог гээд боддоо

Витамин С хэмжээндээ байгаа тул уур бухимдал стресс, ядаргаа амархан тайлагддаг шүү

Арьсны алдартай гоо сайхны бүтээгдэхүүний 70-80 нь витамин С байдаг шүү битгий мартаарайЗаавал тарилга хийх хэрэггүй, ууж болно, насанд хүрсэн хүн 1000мг -аар өдөрт нэг удаа жимсний шүүс юмуу усаар даруулж хоолны дараа уугаарай, хар цай витамин С-ны шимэгдэлтийг бууруулдаг шүү.

Багш нь дархлаагаа дэмжин цусаа цэвэрлэх зорилгоор хийж суухдаа та нартаа хэлмээр санагдав?

Чухал санаа шүү сайхнууд минь. Хэрэглэсэн чухал зүйлүүд маань витамин С 3 ампул, 500мл натрий хлоридын уусмал, систем, 10 граммын тариур, хөвөнтэй спирт, мэргэжлийн эмч хэрэгтэй, бохир оруулж, эрсдэл бүү хийгээрэй манайхаан? Нэг удаа биш өнжөөд 3- 4 удаа хийж байж үр дүн гарна, төсөв нь 4500 хавьцаа байна.

Эх сурвалж: Erdene-Ochir Sergelen” гэжээ.

Уг агуулгыг нягталлаа. 

Factcheck:

Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор, дархлаа судлаач эрдэмтэн Д.Нямбаяр энэ агуулгыг худал болохыг анхааруулсан байна. Тэрбээр “Дархлаа судлалаар 20 жил Япон, Германд ажиллаж бгаа мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ИЙМ ид шидтэй тариа байхгүй шүү хүмүүсээ‼️” гэдгийг сануулаад аливаа эмчилгээг зөвхөн тухайн өвчтөнд зориулж хийдэг, зөвхөн тухайн өвчтөнд зориулж жор бичиж эмийг олгодог болохыг дахин анхааруулжээ.

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул энэ талаар “Витамин С нь тохиромжтой тунгаар хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн олон эрхтэн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Хүний биед Витамин С-ийн өдрийн хэрэгцээт тун нь 100-150 мг байдаг. Витамин С нь ногоо жимсэнд агуулагддаг, ялангуяа жүрж, гүзээлзгэнэ, киви, брокли, байцай, бууцай зэрэг нь витамин С-ээр баялаг хүнс юм.

Витамин С нь антиоксидант нөлөөтэй учраас дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, цусны даралтыг тогтворжуулах, зүрхний болон үе мөчний өвчлөлөөс сэргийлэх, биед төмөр дутагдахаас сэргийлэх, тархины үйл ажиллагааг дэмжих зэргээр бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг. Витамин С-ийн өдрийн хэрэгцээт тунг жимс ногооноос авах боломжтой учир эмийн бэлдмэл байдлаар хэрэглэхийг эрүүл хүнд зөвлөдөггүй.

Витамин С-г өдөрт 3 ампулаар судсанд дуслаар тарих эсвэл 1000 мг-аар ууж хэрэглэх нь ходоод, элэг, бөөрийг гэмтээнэ. Хэт их тун учир биед хортой нөлөө үзүүлнэ” гэсэн тайлбар өглөө.

Эх сурвалжууд:

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29099763/

https://www.healthline.com/nutrition/vitamin-c-benefits#Unproven-claims-about-vitamin-C

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна. “Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

“Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг

Монголын аялал жуулчалын салбарт сүүлийн үед зуун сая давсан тоог ойр ойрхон иш татах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин хүлээн авах талаарх яриа намжиж амжаагүй байтал БОАЖ-ын шинэ сайд бас л зуун сая давсан жуулчны тухай ярьсан нь “Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 8-ны 179 дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх