FactCheck.mn сайтын нэрийг ашиглан төөрөгдүүлж байна

FactCheck.mn сайттай ижил нэр бүхий facebook хуудаст “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой пост нийтэлж түгээснийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа. 

Хуурамч мэдээллийн эсрэг Factcheck.mn сайт нь цахим орчинд түгдэг худал, ташаа мэдээллийг нягтлах Монголын анхны талбар бөгөөд албан ёсны, цор ганц Facebook хуудас болох FactCheck.mn-ийг 2018 онд нээсэн. Өнгөрсөн хугацаанд энэ нэрийг огт сольж байгаагүй бөгөөд https://www.facebook.com/factcheckmongolia гэсэн URL хаягтай. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн нийтлэл түгээж байгаагүй болно. 

Харин баримт шалгалтад дурдагдаж буй facebook хуудас нь factcheck.mn сайтын редакцын хуудас огт биш хэр нь яг ижил нэртэй байгаа юм.

Хуурамч хаяг

Тус хуудсын түүхийг нягталбал 2013 ондCast.mn гэсэн нэрээр пэйж хуудсаа нээн ажиллуулж байгаад 2024.01.30-нд FactCheck.mn хэмээн хуулбарлан нэрээ өөрчилжээ. Мөн URL хаягааhttps://www.facebook.com/factchecks.mn/ буюуfactchecks гэх ганц үсгийн зөрүүтэй үгийг ашигласан нь анхнаасаа төөрөгдүүлэх зорилготой гэж үзэж болохоор байна.  

Хуудсын нэрийн түүх дэх Cast.mn сайт нь 2013-2014 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан ба кино дүр сонгон шалгаруулах үндсэн зорилготой нээгдсэн гэдгийг интернетийн архиваас олж илрүүлсэн. 

Хуурамч хаягийн түгээсэн агуулга

Хуурамч https://www.facebook.com/factchecks.mn/  хаягийн түгээсэн агуулгыг нягтлахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой мэдээлэл түгээж буй нь ажиглагдлаа. 

Тус хаягтай хамаарал бүхий бусад хуудсын үйл ажиллагааг шалгахад мөн л ижил агуулгатай постууд нийтэлжээ.

Тодруулбал, “Цензургүй суваг”, “Нийгэм эдийн засаг” гэсэн хуудсууд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хүний нөөц хэрхэн өссөн, удирдах албан тушаалтны хамаарал бүхий томилгоо, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг түгээсэн байна.

Баримт шалгах явцад “Нийгэм эдийн засаг” хуудсыг Монгол болон Швейцар улсаас удирдаж байгааг илрүүлсэн. Тус байршил нь хуурамч https://www.facebook.com/factchecks.mn/ болон “Цензургүй суваг” хуудсуудын админ аккаунтуудын байршилтай яг таарч байгаа юм.

Энэ нь дээр дурдагдсан бүх хуудсуудыг нэг хүн (баг) үүсгэн удирддаг байх магадлалтайг харуулж байгаа юм.

Түүнчлэн дээрхтэй ижил төрлийн мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж буй бусад хуудсуудыг нягтлахад “today.mn” болон  Uls.mn гэсэн сайтууд анхаарал татлаа. 

Уг today.mn хуудас дахь Page transparency хэсгийг шалгахад 2012-2022 онд Uls.mn гэсэн нэртэй байжээ. 

Uls.mn гэх домайн хаягтай сайт одоо үйл ажиллагаа явуулж буй хэдий ч нийтэлсэн мэдээллүүдийг нь харвал бичсэн сэтгүүлчийн нэр, ямар нэгэн авторгүй байна. Агуулгуудыг нь харвал бусад мэдээллийн сайтад нийтлэгдсэн мэдээллүүдийг л дахин нийтэлдэг буюу “мэдээ угаадаг” болох нь харагдаж байна. Энэ дунд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нийтлэл байгааг мөн харж болно. 

Дээрх Uls.mn болон Today.mn домайн хаягууд UChRALSAIKhAN Ganbaatar гэдэг нэр дээр бүртгэлтэй байна. 

Мөн Today.mn домайн хаягийн эзэмшигч нь З.Төмөртөмөө гэж “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 2025” эмхэтгэлд бүртгэжээ.

З.Төмөртөмөө нь 2013-2023 онд “Монголын уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах онгод төв”, “Монголын кино бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах мөнх хөх тэнгэр сан” зэрэг НҮТББ-уудыг удирдаж байсан. Харин Г.Учралсайхан нь 2015 онд “Онч мэргэн” продакшны дэлгэцийн бүтээлийн маркетинг, мэдээллийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Энэ нь Г.Учралсайхан, З.Төмөртөмөө нар кино уран бүтээлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байсан cast.mn сайттай холбоотой байх магадлалтайг харуулж байна. 

Дээрхээс үзвэл ижил хэлбэр, агуулгатай, тодорхой зорилготой нөлөөллийн мэдээллийг зохион байгуулалттайгаар олон сувгаар нэгэн зэрэг түгээхдээ Factcheck.mn сайтын нэрийг ашиглан уншигчдийг төөрөгдүүлж буйг манай редакц анхааралдаа авч, цаашид энэ мэт төөрөгдүүлэлтийг таслан зогсоох арга хэмжээг авах болно.

Аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авч байхыг Factcheck.mn сануулж байна. 

Төстэй мэдээлэл

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Товч агуулга Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй. КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг. Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа […]

Үргэлжлэл… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх