COVID-19-ийн зөвлөгөө ба ХУДАЛ мэдээлэл

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр явж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг Factcheck.mn-ээс зөвлөж байна.

Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоор зарим мэдээллийг олон улсад хэдийн нягталсныг бид хүргэж байна. (Эх сурвалж: https://www.covid19factcheck.com/)

Ибупрофен COVID-19-ийн халдвартай хүний биеийн байдлыг улам дордуулдаг уу? – ҮГҮЙ


Ибупрофен коронавирусийн халдвартай хүний беийг байдлыг улам дордуулдаг гэх хангалттай судалгаа одоогоор байхгүй. ДЭМБ ибупрофеныг хэрэглэхгүй байхыг 2020 оны 3-р сарын 18-нд зөвлөсөн. Энэ нь өвдөлт намдаах Ацетаминофены төрлийн эм юм. АНУ-ын хоол, эмийн агентлаг эдгээр үрэвслийн эсрэг эм уух эмчтэйгээ ярилцахыг зөвлөсөн. Учир нь ходоод, гэдэсний өвчлөлд нөлөөлж болзошгүй гэж тэр. Тэр дундаа хамгийн санаа зовж байсан эрсдэл нь эмийн хэрэглээ ихдсэнээс элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн. Тиймээс жорын дагуу хэрэглэхийг зөвлөсөн. Харин уг эмийн хэрэглээ нь коронавирусийн халдвартай хүний биеийн байдлыг дордуулдаг болох нь батлагдаагүй байна.

Гидроксихлорохин ба азитромицинээр өөрийгөө эмчлэх нь COVID-19-ээс урьдчилан сэргийлэх үү? – ҮГҮЙ

Өөрийгөө эмчлэх нь буруу юм. Зөвхөн эмчийн зөвлөсөн эмийг хэрэглэснээр эмчлэх боломжтой. Гидроксихлорохин болон хлорохиныг хумхаа болон чонон ярын үрэвсэл зэрэг бусад үрэвсэлт өвчнүүдийн үед зөвлөдөг. Азитромецитин нь зарим бактерийн халдварыг эмчлэхэд түгээмэл хэрэглэдэг антибиотик юм. Гидроксихлорохин ба азитромецитин аль аль нь зүрхний гаж нөлөөтэй холбоотой бөгөөд зүрхний хэмнэл алдагдахад хүргэдэг.

Антибиотикууд COVID-19-өөс сэргийлэх болон эмчлэхэд тустай юу? – ҮГҮЙ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр антибиотекийг вирусийн гаралтай бус, зөвхөн бактериар үүсгэгдсэн өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Антибиотек нь вирусийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй, эмчлэхгүй. Хэдийгээр та коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтсэн ч бактерийн гаралтай хавсарсан өвчтэй тохиолдолд танд антибиотик эмчилгээ хийж болно.  

Би залуу учраас коронавирусийн халдвараас айх зүйлгүй – ҮГҮЙ

Шинэ төрлийн коронавирусээр ямар ч насны хүн өвчлөх боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн. Настай болон астма, чихрийн шижин, зүрх судасны эмгэг зэрэг суурь өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөх магадлал илүү өндөр. Тиймээс ДЭМБ коронавирусийн халдвараас хүн бүр өөрийгөө хамгаалах шаардлагатай гэдгийг тогтмол зөвлөж байгаа.

COVID-19-өөр нас барсан тохиолдлуудын дунд ямар нэгэн суурь өвчингүй залуу хүмүүс цөөнгүй байсан. Тиймээс хүн болгон өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг бодож халдвараас сэргийлэх шаардлагатай юм.

Бэлтгэсэн Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Коронавирусийн халдварын эсрэг вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүд цахим сүлжээнд тархсаар байна. Фэйсбүүк сүлжээнд “Хүүхэд нь коронавирусийн халдвартай. Ээж нь зүгээр. Гэвч хөхний сүүний өнгө нь өөрчлөгджээ” гэсэн агуулгатай пост жилийн өмнө буюу 2021.1 сард цахим орчинд тарж, зөвхөн энэ постыг 10к хүн шэйрлэжээ. Жилийн өмнөх энэ постыг сүүлийн үед дахин шэйрлэх болсон тул […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Товч агуулга АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй. Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна. Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй. Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн 2022.10.25-нд оруулсан “🇺🇸* АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр: Ковид […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх