Сахуу-Татран-Хөхүүл ханиад, В, А вирусний эсрэг вакцинд ХӨНГӨН ЦАГААН их илэрсэн-ТАШАА

Товч агуулга

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй.

Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно.

Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга.

Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй.

Хэд хэдэн вакциныг нэгэн зэрэг авах нь эрүүл мэндийн архагшсан асуудал үүсгэдэггүй.

Хөнгөн цагаан, тугалган цаас эсвэл хөнгөн цагаан аяганд хоол хүнс хийж хэрэглэх нь эрүүл насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй буюу нотлогдоогүй.



Гоо Гоо гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.19-нд ‼️СУРГУУЛИАР БҮҮ ХИЙЛГЭ‼️ЭСЭРГҮҮЦ. САХУУ- ТАТРАН- ХӨХҮҮЛ ХАНИАДНЫ ВАКЦИН, ШАРЫН В, А ВИРУСНЫ ЭСРЭГ ВАКЦИН, ПНЕВМОКОККИЙН ВАКЦИНД ХАМГИЙН ИХ ХӨНГӨН ЦАГААН ИЛЭРСЭН!!

Үүнийг Америкт судалгаагаар илрүүлсэн.

Хоёр дахь зураг дээр зарим вакцинууд доторх хөнгөн цагааны хэмжээг үзүүлсэн : Үүнд САХУУ-татран – хөхүүл ханиадны вакцинд үйлдвэрлэгчээсээ хамаарагч, хөнгөн цагаан 170 аас бүр 625 микрограмм хүрсэнийг үзүүлсэн. Энэ бол тэр чигээрээ хортой хэмжээ юм. Төрсний дараа хийдэг Шарын В вакцины 250 микрограмм, сүрьеэгийн вакцинд 225 микрограмм бна. Энэ нь зөвхөн НЭГ ТУНД ДОЗОД бгаа хэмжээ!!

Гэтэл нэг вакциныг хүүхдэд хэдэн удаа хийдгийг мөрдөж бгаа товлолоос хараарай. САХУУ ТАТРАН ХӨХҮҮЛ ХАНИАДНЫ ВАКЦИНЫГ НЭГ ХҮҮХДЭД 16 НАС ХҮРТЭЛ НЬ 5-6 УДАА ХИЙДЭГ.

Мөн хүүхдийн вакцинуудад мөнгөн ус, КАДМИ гээд өөр хүнд металлууд илэрсэн бдаг. Дэлхий даяар Олон хүүхэд хохироод бна.

ХӨНГӨН ЦАГААНЫ ГОЛ ҮЙЛДЭЛ БОЛ ТАРХИНД ХҮРЧ, ТАРХИНЫ ЭСИЙГ ГЭМТЭЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛАХ, МЭДРЭЛИЙН СУДАЛ- НЕЙТРОНЫ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУЛРУУЛАХ, МӨН ЭЛЭГ, ДЭЛҮҮГ ХОРДУУЛАХ ХОРТ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МЕТАЛЛ. ИЙМЭЭС ОЙ САНАМЖ, СЭТГЭХҮЙ МУУДАХ, АУТИЗМ ҮҮСЭХ, ХҮҮХЭД УУР УЦААРТАЙ БОЛОХ, ХЭЛ ЯРИА, ХӨГЖИЛ ХОЦРОХ, ТАТАЛТ ӨГӨХ, УНАХ ТОМ ХҮНД БОЛ МАРТАМХАЙ БОЛОХ, ПАРКИНСОНИЗМ ХЭМЭЭХ САЛГАНАХ ӨВЧИН ТУСАХ, ЭЛЭГ ҮРЭВСЭХ, АРХАГ ХОРДЛОГОД ОРОХ шинж тэмдгүүд илэрдэг.

Сүүлийн зурганд хэрэв сахуу- татран- хөхүүл ханиадны нэг вакцин хийлгэвэл гурвын гурван өвчин үүсгэгч хүүхдэд НЭГ ДОР тарьж бна гнж бна. Харин энэ 3 өвчин хэзээ ч нэг дор үүсдэггүй. Сүүлийн үед ингэж олон өвчин үүсгэгчийг нэг дор вакцинаар шахдаг болсон. Энэ нь хүүхдийн биед гэнэтийн ачаалал өгч, дархлаа тогтооохоосоо илүү биеийг хордуулж, сулруулдаг гэж Америк эмч нар цааш ярьсан.

Эдгээр нь Америк хүүхдийн эмч, мэргэжилтнүүдийн хичээлээс авсан зургууд бно.

ЖИЧ. хөнгөн цагаан саванд хоол хийж идэх, хөнгөн цагаан халбага, сэрээ хэрэглэхийг цээрлэ!” гэсэн пост оруулжээ.

Яг энэ мэдээллийг бид өмнө нягталж байсан ч уг постыг 154 хүн шэйрлэж, 90 хүн лайк дарсан байна.

Коронавирусийн цар тахалтай зэрэгцэн вакцины талаарх мэдээлэл олон нийтийг анхаарлыг татсан. Ялангуяа, вакцины найрлагатай холбоотой янз бүрийн мэдээлэл нийгмийг төөрөгдүүлж байсан тул энэ талаар өнөөдрийг хүртэл баримт нягтлагчид мэдээлэл бэлтгэн хүргэсээр байгаа юм. Иймд бид нягталсан мэдээллийг дахин хүргэж байна.



Factcheck 1:

Сахуу, татран, хөхүүл ханиад, Гепатит А гэх мэт вакцинуудын найрлагаас хөнгөн цагааныг олж болно. АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн мэдээлснээр байгаль дээр байдаг, байгалийн металл болох хөнгөн цагааныг олон арваны туршид вакцинд аюулгүйгээр ашиглаж ирсэн юм. Ашигладаг гол зорилго нь вакцины нөлөөгөөр идэвхжих дархлааны хариу урвалыг эрчимжүүлж, дархлаа тогтцыг нэмэгдүүлэх юм.

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html  линкээр ороод харж болно. Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.

Вакцин дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр бага вакцин, бага тунгаар хэрэглэх боломжийг олгодог болохыг Филадельфийн хүүхдийн эмнэлэг онцлон тэмдэглээд “Вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ бага бөгөөд Биологийн шинжилгээ, судалгааны төвөөс зохицуулагддаг” гэдгийг тайлбарласан байна.

Factcheck 2:

Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимеросалыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Одоогийн байдлаар хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хүүхдийн товлолт вакцинуудын талаарх мэдээллийг https://www.cdc.gov/vaccines/parents/diseases/forgot-14-diseases.html линкээс харж болно.

Factcheck 3:

Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй байна.

АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Академи хүүхэд болон том хүнд хийгддэн найман вакциныг судлахад аутизмд ямар нэгэн нөлөөгүй, оуюлгүй болох нь тогтоогдсон байна. Мөн 2013 хэвлэгдсэн CDC-ийн судалгаагаар хүүхдийн эхний хоёр жилийн амьдралын эсрэгбиетийг голлон судалсан байна. Ийнхүү судлахад эрүүл хүүхэд болон аутизмтай хүүхдэд вакцины үр дүнд хүний биеийн дархлааны систем өвчинтэй тэмцэхэд үүсдэг эсрэгбиетийн тоо ижил хэмжээнд байсан байна.

Factcheck 4:

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд(MMR) болон сахуу, татран, хөхүүл ханиад(DTaP) зэрэг өвчний холимог вакциныг нэг тарилгаар хийдэг. Өөрөөр хэлбэл, гурван удаа биш, гурван өвчнөөс хамгаалахын тулд хоёр удаа удаа тариулж байгаа гэсэн үг. Шинжлэх ухааны судалгаа, мэдээллүүдээр хэд хэдэн вакциныг нэгэн зэрэг авах нь эрүүл мэндийн архагшсан асуудал үүсгэдэггүй болохыг CDC мэдээлсэн байна. Харин тарилга хийсэн газар илүү хөндүүрлэх, халуурах зэрэг вакцины дараах зовууриуд ижил ажиглагдах ч энэ нь түр зуурынх байдаг болохыг дурджээ.

Дархлаажуулалтын зөвлөх хороо болон Америкийн хүүхдийн эмч нарын академиас хүүхдийн вакциныг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.

Factcheck 5:

Хөнгөн цагаан, тугалган цаас эсвэл хөнгөн цагаан аяганд хоол хүнс хийж хэрэглэх нь эрүүл насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй буюу нотлогдоогүй байна.

Иймд дээрх агуулга нь бүхэлдээ олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/vaccines/vac-gen/additives.htm

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/aluminum

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/thimerosal/index.html

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/autism.html

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Төстэй мэдээлэл

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна. Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа. […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

Medee.mn сайтын фэйсбүүк хуудаст 2024.11.04-ний 15:50 цагт “Иргэн Ч.Батаа: МИАТ маань асар хүнд байгаа тухай сонсоод шилэн данс руу орж харахад эхний хагас жилийн байдлаар 50,7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Орон нутгийн нислэгийн алдагдлыг, гадаад нислэгийн орлогоос нөхөж ажилла гэж шахаж байгааг сонсож байсан юмсан. Түрээсээр онгоц авсан байгаа, өр нэмэгдэж хүүний зардал өссөн, бусад зардлууд […]

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилаа. Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа. Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх