Трамп 75 улсын иргэдэд виз олгохоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо-Төөрөгдүүлсэн

Factcheck: 

Уг шийдвэр нь зөвхөн ЦАГААЧЛАЛЫН ВИЗ мэдүүлэх иргэдэд хамааралтай. Тодруулбал, аялал жуулчлал, албан болон бизнес, сурах, оюутан солилцоо зэрэг цагаачлалаас бусад визийн ангилал хамаарахгүй, хэвийн үргэлжилнэ.

АНУ-ын Төрийн департамент өндөр эрсдэлтэйд тооцогдож буй 75 орны иргэдэд ЦАГААЧЛАЛЫН виз олгох үйл явцаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон шийдвэрээ 2026.01.14-ний өдөр танилцуулжээ. https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/immigrant-visa-processing-updates-for-nationalities-at-high-risk-of-public-benefits-usage.html 

Энэ нь АНУ-ын татвар төлөгчдөд дарамт учруулахгүй байх, тэдгээр 75 орны цагаач иргэд АНУ-ын халамжийн системийг ашиглахгүй байх бодлоготой холбоотойгоор бодлого, журамдаа иж бүрэн хяналт үнэлгээ хийж байгаатай холбоотой ажээ. Тэдгээр 75 орны жагсаалтад Монгол Улс багтсан байна.

Тиймээс дээрх иргэний оруулсан пост нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. 

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ

Төстэй мэдээлэл

Цахилгаан тамхи нь тамхинаас гарахад илүү үр дүнтэй

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх

Нар зулай дээрээс төөнөсөн айхавтар халуун өдөр. Төрөлх хотынхоо эгэл жирийн хөдөлмөрч ард иргэдийн аж амьдралыг сурвалжлах даалгавар авсан шинэхэн сэтгүүлч миний бие өмнө нь хөл тавьж үзээгүй Зүүн салааг зорихоор шийдэв. Огт танихгүй айлд очоод, мэдэхгүй хүнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, чихээр сонсоно гэдэг нэг бодлын хачирхалтай хийгээд этгээд. Мэдээж ямар нэгэн алдаа гаргах […]

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна. Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх