Вэйп нь тамхинаас гарахад үр дүнтэй – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Цахилгаан тамхи нь тамхинаас гарахад илүү үр дүнтэй байгаа талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягтлахад энэхүү мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. 

News.mn, Tovch.mn, iVoice.mn сайтад “Цахилгаан тамхи: Тамхинаас гарахад илүү үр дүнтэй байна” гэсэн гарчигтай ижил мэдээлэл 2026.03.31-нд нийтлэгджээ.

Холбоосууд:

Vaping буюу электрон тамхийг эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй гэх буруу ойлголтоос үүдэн залуучууд болон өсвөр насныхан, ялангуяа өмнө нь хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүсийн дунд вэйпний хэрэглээ асар хурдацтай түгсээр байгаа. Энэ тухай АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төв Электрон тамхи нь тамхинаас гаргах үр дүнтэй хэрэгсэл болохоосоо илүүтэй олон тохиолдолд тамхи татаж үзээгүй хүмүүсийг никотины хамаарал руу хөтлөх үүд хаалга болж байгаа нь олон жил тамхи татсан хүмүүсийн тамхинаас гарах явцыг дэмжихээс илүү түгээмэл ажиглагдах боллоо. Өдгөө нэмэгдэж буй шинжлэх ухааны нотолгоонууд нь электрон тамхины хэрэглээг төрөл бүрийн өвчин эмгэг, тухайлбал хорт хавдар, уушгины архаг бөглөрөлт өвчин, багтраа, вэйп хэрэглээтэй холбоотой уушгины гэмтэл (EVALI), зүрх судасны өвчин болон уушгины нэвчдэст өвчнүүд үүсэхэд нөлөөлдөг болохыг харуулж байна. Эдгээр эрсдэлийг харгалзан Европын Зүрх судасны нийгэмлэг болон Европын Урьдчилан сэргийлэх кардиологийн холбоо зэрэг тэргүүлэх эмнэлгийн байгууллагууд цахим тамхийг зөвхөн тамхинаас гарах зорилгоор, тэр дундаа мэргэжлийн хяналт доорх тамхинаас гаргах тусгай хөтөлбөрийн хүрээнд ашиглахыг зөвлөж байна” гэжээ.

Nicotine & Tobacco Research сэтгүүлд 2024 онд нийтлэгдсэн, АНУ, Канад, Английг хамарсан урт хугацааны судалгаанд өсвөр насны 23 мянга гаруй хүүхдийг хамруулж, 5 жилийн турш ажиглажээ. 2017 оноос 2022 он хүртэл үргэлжилссэн энэхүү судалгаагаар вэйп хэрэглэдэг залуусын дунд никотины донтолтын бүх үзүүлэлт өссөн байна. Өөрөөр хэлбэл, хэдэн хүн хэрэглэж байгаа вэ гэдэг үр дүн сонин биш болж, хэрэглэж байгаа хүмүүс хэр гүн донтож байна вэ гэдэг нь чухал асуудал болж хувирчээ.

Нэг жишээ татахад, электрон тамхийн өдөр тутам татахыг хүчтэй хүсдэг байсан өсвөр насныхан судалгаа эхлэхэд АНУ-д л гэхэд 31.6% байсан бол таван жилд 50% давж өссөн байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь өдөр болгон вэйп хэрэглэхийг маш их хүсдэг болсон гэсэн үг. Мөн өглөө сэрмэгцээ хамгийн түрүүнд вэйп хэрэглэх хугацаа богиноссон нь донтолтын сонгодог шинж тэмдэг ажээ. Үүнийг судлаачид электрон тамхи нь донтуулах түвшнээрээ уламжлалт тамхитай ойртож, зарим үзүүлэлтээр бүр давж эхэлсэн гэж онцолсон байна. Энэ нь нэгдүгээрт, никотины давсны технологитой холбоотой ажээ. Энэхүү технологи ашигласан бүтээгдэхүүнүүд буюу вэйп гарч ирсэн нь никотиныг илүү хурдан, өндөр тунгаар биед хүргэх болсон байна. Хоёрдугаарт, вэйпний хэрэглээ нийгэм даяар “хэвийн” мэт зүйл болон тархаж, өсвөр насныхны өдөр тутмын соёлын нэг хэсэг болсон. Ийнхүү хэрэглээ ихсэх тусам донтолт гүнзгийрдэг нь никотины хувьд аль эрт батлагдсан зүйл ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) электрон тамхийг тамхинаас гарах шинжлэх ухааны үндэслэлтэй, батлагдсан арга биш гэж албан ёсоор үзэж байгаагаа мэдэгдсэн ба энэ байр суурь хэвээр байгааг ДЭМБ-н Суурин төлөөлөгчийн газарын мэргэжилтэн С.Болормаа мэдээлж байв. 

Энэ талаар ДЭМБ үзэхдээ 

  • Нотолгоо хангалтгүй: Вэйп нь хүн амын түвшинд тамхинаас гаргах үр дүнтэй болох нь өнөөг хүртэл нотлогдоогүй байна.
  • Донтолтыг үргэлжлүүлдэг: Электрон тамхи нь никотины хамаарлыг зогсоохын оронд зарим тохиолдолд донтолтыг улам удаашруулах эсвэл нэмэгдүүлэх эрсдэлтэй.
  • Хос хэрэглээний аюул: Судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн нэлээд хувь нь ердийн тамхиа орхихгүйгээр хоёуланг нь зэрэг хэрэглэж (dual use), эрүүл мэндээ улам бүр эрсдэлд оруулж байгааг ДЭМБ анхааруулсаар байна. Тиймээс тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгөх утас, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, гар утасны аппликейшн болон баталгаажсан никотин орлуулах эмчилгээг (наалт, бохь) ашиглахыг санал болгохыг ДЭМБ зөвлөж байгаа ба электрон тамхийг тамхинаас гаргах зорилгоор зах зээлд чөлөөтэй борлуулахыг дэмжихгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн байна.

Тиймээс “Эрүүл мэндийн бодлого судлаач Жэйми Хартман-Бойс тэргүүтэй судлаачид 2014–2023 оны хооронд хийгдсэн олон нийт 109 судалгааг багтаасан 14 системчилсэн тойм, 21 мета-анализыг харьцуулж үзэхэд нэг ижил дүгнэлт гарсан байна: никотинтой цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс бусад аргыг хэрэглэсэн хүмүүсээс илүү амжилттайгаар тамхинаас гарчээ. Тодруулбал, никотин орлуулах уламжлалт аргууд болох наалт, бохьтой харьцуулахад цахилгаан тамхи нь тамхинаас гарах амжилтыг 20–40 хувиар нэмэгдүүлсэн байна. Харин никотингүй төхөөрөмжтэй харьцуулахад бүр 46 хувиар илүү үр дүнтэй байжээ” гэсэн мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн эрүүл мэндийн эсрэг буруу хэв маягт хөтөлсөн мэдээлэл байна. 

Янжуур ч бай, электрон тамхи ч бай, аль аль нь эрүүл мэндэд хортой нөлөөтэй учраас өсвөр үе, хүүхдүүдээ бүх төрлийн тамхинаас хамгаалъя. 

Төстэй мэдээлэл

Өглөөний хичээл эхлэхээс өмнө сургуулийн ариун цэврийн өрөөнд хэдэн хүүхэд дугуйран зогсоно. Гар дээрээ өнгөлөг савлагаатай, жимсний үнэртэй жижиг төхөөрөмж барьжээ. Нэг нь “энэ мангоны амттай”, нөгөө нь “никотингүй” гэж тайлбарлана. Удалгүй утаа суунаглаж, хүүхдүүд ээлжлэн сорцгооно. Энэ бол өнөөдрийн Монголын сургуулиудад улам энгийн үзэгдэл болж буй электрон тамхины бодит дүр зураг. Нэг үе зөвхөн […]

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

-Монголын морин уралдаан чинь өнөөдөр өв уламжлал биш, эрх мэдэлтэн, хөрөнгөтөн чинээлгүүд нь нийлж байгаад ядуу өрхийн хүүхдүүдийн амьд явах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүчирхийллээс ангид байж хөгжих, цаашдаа өөрийнхөө хүссэн аз жаргалтай амьдралаар амьдрах энэ бүх эрхийг нь зөрчиж байгаа нийгмийн бурангуй үзэгдэл- Хурдан морины уралдааны өв соёлын цаана хаврын хахир цагт хүүхдээр […]

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх