Электрон тамхи эрүүл мэндэд хоргүй юу?

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш гэжээ. Электрон тамхинд маш олон төрлийн үл мэдэгдэх хорт бодисууд агуулагдаж байгааг мэдээлсээр буй. Тэгвэл мэдэгдэж байгаа бодисууд нь юу вэ?

АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг электрон тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд үүсдэг болохыг дурджээ.

  • Никотин

Никотин бол донтуулагч бөгөөд бүх төрлийн тамхины гол орц нь. Өсвөр насанд никотин хэрэглэх нь тархинд сөргөөр нөлөөлдөг буюу анхаарал, суралцах чадвар, сэтгэл хөдлөл болон өөрийгөө хянах үйл ажиллагааг зохицуулдаг тархины хэсгүүдэд сөргөөр нөлөөлдөг. 

  • Ацетальдегид, формальдегид

Энэхүү химийн бодисуудыг хорт хавдар үүсгэдэг нэгдүгээр эгнээний нэгдэл хэмээн Олон улсын Хавдар судлалын байгууллагаас баталжээ. 

  • Акролен

Энэ нь голчлон хогийн ургамлыг устгахад ашигладаг гербицид нь уушгинд эргэлт буцалтгүй гэмтэл учруулдаг.

  • Диацетил 

Уушгины бронхиолитын эмгэг үүсгэдэг.

  • Диэтилен гликол

Уушгины өвчинтэй холбоотой антифризд хэрэглэгддэг хортой химийн бодис ба тархи, мэдрэлд маш сөрөг нөлөөтэй.

  • Пропилен гликол

Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг нэмэлт бодис. Энэ нь хүний бүтээгдэхүүнд агуулагдахдаа аюул багатай гэдэг ч амьсгалын замаар уушгинд орохдоо буюу халаах үед огт өөр нөлөө үзүүлдэг байна.

  • Никель, цагаан тугалга, хар тугалга

Эдгээр нь уушгины цочрол, үрэвсэл, харшил, мэдрэлийн систем болон тархины гэмтэл үүсэх шалтгаан болдог хүн металлууд.

  • Кадми

Уламжлалт тамхинд агуулагддаг хорт металл нь амьсгалын замын өвчлөл үүсгэдэг.

  • Бензол

Машины утаанд агуулагддаг дэгдэмхий органик нэгдэл (VOC) бөгөөд хүний биед маш хортой, хавдар үүсгэдэг нь тогтоогдсон.

ДЭМБ утаатай болон утаагүй никотины бүтээгдэхүүнүүдийг тамхинд хамааруулан үзэж байгаа. Тэгвэл никотины хэрэглээтэй холбоотой эмгэг буюу F1 хэмээх тусдаа оношилгооны нэршил хүртэл байна. Энэ нь сэтгэц ба зан үйлийн эмгэг гэсэн онош бүхий эмгэг бөгөөд шалтгаан нь никотин буюу тамхи ажээ.

Электрон тамхи нь АНУ-д бүртгэгдсэн уушгины гэмтлийн дэгдэлттэй холбоотой байх магадлалтай гэсэн үндэслэлээр CDC яаралтай шалгах ажиллагаа эхлүүлж байсан нь 2019.09.17. Электрон тамхи буюу вэйптэй холбоотой уушгины гэмтэл (EVALI) гэж тус төвийн нэрлэсэн өвчлөлийн нийт 2,807 тохиолдол Америкаас бүртгэгдэж, үүнээс 68 тохиолдол нас барсан байна. Хэдийгээр эдгээр нас баралтын шалтгаан бүрэн тогтоогдоогүй байгаа ч каннабис (THC) агуулсан электрон тамхины бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг нэмэлт бодис болох витамин Е ацетат нь уушги гэмтэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх магадлал өндөр гэж үзжээ. Электрон тамхи нь шинэ төрлийн бүтээгдэхүүн тул уг судалгаа үргэлжилсээр байгаа.

Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 30-нд Австралийн судлаачдын цоо шинэ судалгааг Guardian мэдээлсэн нь вэйп уушги болон амны хөндийн хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай байгаа тухай юм.

Тиймээс энэхүү эрсдэлийг бүрэн тогтоохыг хүлээж олон арван жил үрэхийн оронд одооноос зохицуулалт хийж, арга хэмжээ авах шаардлагатайг Австралийн New South Wales их сургуулийн судлаачид анхааруулав. Судалгаанд 2017-2025 оны хоорондох кэйсүүд болон лабораторийн судалгааны тоймуудыг шинжилж, никотин агуулсан электрон тамхийг судлаад хавдрын эрсдэлтэй хүчтэй холбоотой, бие махбод дахь анхны дохио болох ДНХ-ийн гэмтэл болон үрэвсэл зэрэг өөрчлөлтүүд илэрсэн талаар профессор Бернард Стюарт ярьжээ.

Монгол Улсын хувьд тамхидалтын тархалт 28.4% байгаа нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд долдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт ажээ. Манай улсын жилд нас барж байгаа хүмүүсийн 17% буюу 4300 орчим иргэн тамхины шалтгаанаар амиа алдаж байгаа гэсэн харамсалтай тоо байна.





Төстэй мэдээлэл

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л […]

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Fatcheck.mn сайт дөрөвдүгээр сарын “1 сар 1 сэдэв”-ээрээ тамхидалтын асуудлыг сонгов. Тамхи. Хоол хүнс шиг энгийн хэрэглээ болтлоо тархаж, нийгмээрээ тамхинд донтож байгаа нь нүдний өмнө ил. Харин үүнийг зохицуулж, иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах үүрэгтэй төр 2012 оноос хойш Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэхгүй явсаар өнөөдөр хяналтаасаа бараг алдаж, шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ бага […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх