Вэйп дамжуулан татах нь менингококкийн халдварыг ихэсгэдэг үү?

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов.

Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. Учир нь энэ хүрээний халдвар нь тархи болон нугасны эргэн тойрон дахь хамгаалалтын мембраныг халдварлуулж, амь насанд аюултай цусны хордлого, тархины үрэвслийг өдөөж болно гэж үздэг байна.

Тус халдварын дэгдэлтийн улмаас нэг оюутан, нэг сурагч нас барж, 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд менингококкийн халдварын дэгдэлт электрон тамхинаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа мэдээлж, залуучуудыг вэйп тамхи болон ундаа дамжуулан хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулав.

Өөрөөр хэлбэл, вэйп буюу электрон тамхины хэрэглээ залуучуудын дунд эрчимжиж байгаа нь зөвхөн уушгины эмгэг биш, амь насанд аюултай менингококкийн халдвар (IMD) тархахаас эхлээд олон халдварт өвчний томоохон эрсдэлт хүчин зүйл болж буйн нэг илрэл нь энэ кэйс болоод байна.

Дэлхий даяар менингококкийн халдварын тохиолдол цар тахлын өмнөх үеэс ч давж, огцом өсөж байгааг эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн жилүүдэд анхааруулсаар иржээ.

АНУ-д 2024 онд менингококкийн 503 тохиолдол бүртгэгдсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогджээ.

Их Британид 2024, 2025 онд менингококкийн халдварын 378 тохиолдол бүртгэгдсэний 80 гаруй хувь нь хамгийн аюултай “B” бүлгийн (MenB) бактериар үүсгэгдсэн байна.

Халдварт өртөгчдийн дийлэнх нь 15-24 насны залуучууд бөгөөд энэ насныхны дунд вэйпний хэрэглээ хамгийн өндөр ажээ. Их Британид л гэхэд 27% орчим байгаа бол Монгол Улсад 2023 оны хамгийн сүүлийн судалгаагаар 13-17 насныхны 25 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа билээ. Ялангуяа, сурагчид мөнгөө нийлүүлж дундаа нэг тамхи аваад хувааж татах, хөдөө орон нутагт бүр вэйпээ түрээслүүлдэг гэсэн мэдээллүүдийг багш нар ярьсаар байгаа нь аюул ойрхон байгааг илтгэнэ.

Тэгвэл вэйпийг дамжуулж татах нь ямар эрсдэлтэй вэ?

  • Вэйпний уур нь хамрын салст дахь бактерийг шүүж, цэвэрлэдэг ажиллагааг саатуулдаг байна. Ингэснээр менингококкийн бактери амьсгалын замаар чөлөөтэй нэвтэрч, үржих нөхцөл бүрддэг.
  • Электрон тамхи нь хамрын бичил биетний тэнцвэрт байдлыг (microbiome) алдагдуулж, хүний биеийн байгалийн дархлааг сулруулдаг болохыг 2025 оны судалгаанууд нотолжээ.
  • Залуучуудын дунд вэйпийг дамжуулж татах зуршил нь бактерийг шүлсээр дамжуулан шууд халдаах гол гүүр болж байна. Хэвийн үед шууд хавьтлаар дамждаг бактери вэйпний хошуугаар дамжин илүү хол зайд, хурдтай тархах боломжтойг эрдэмтэд судалж байгаа аж.

Тиймээс вэйпийг “аюулгүй хувилбар” гэж үзэхээс татгалзаж байна.

Янжуур ч, электрон тамхи ч аль аль нь эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөтэй тул бүх төрлийн тамхинаас хүүхдүүдээ хамгаалъя.


Төстэй мэдээлэл

СХД-ийн гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй унаач хүүхдийн асуудлаар ярилцлаа. Үндэсний баяр наадам болон хурдан морины бусад томоохон уралдаан Хүй долоон худагт болдог учраас Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал илүү хамааралтай байдгийг тодотгох нь зүйтэй. Өвөл, хаврын уралдаан бол Монголын уламжлал биш -Өвөл, хаврын морин уралдаан уламжлалт соёл мөн үү? Энэ үеэр хүүхдийн […]

UBN.mn, M21, Elch.mn зэрэг сайт “ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50

Хүнсний технологич болон мэргэжилтнүүд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа орц найрлагыг харж авахыг зөвлөж байгаа юм. Тэгэхдээ бүтээгдэхүүний нийт жин, мөн сахар агуулагдаж байгаа жинг харьцуулж бодох хэрэгтэйг анхааруулж байв. Жишээ нь, 700 гр чипс байлаа гэхэд 100 граммд агуулагдах сахрын хэмжээгээ шошго, тайлбарт бичсэн байдаг тул 700 гр бүтээгдэхүүндээ харьцуулж бодох нь зөв юм. 100 […]

Монголын хаана ч очсон хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн үлдээсэн ул мөртэй тааралдана. Хадны зураг, булш, хиргисүүр, хүн чулуу, эртний хот суурины туурь гээд бидний түүх зөвхөн музейн үзмэрт бус, нутаг орны өнцөг булан бүрд хадгалагдан үлджээ. Гэвч бид байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялахдаа замаас хэдхэн километрийн зайд орших үнэт дурсгалуудынхаа хажуугаар мэдэлгүй […]

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л […]

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх