Таталцлын хуулийг Альберт Эйнштейн бус Исаак Ньютон нээсэн

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ.

Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс зүйн уламжлал” сэдвээр тавьсан илтгэлийн тэмдэглэл ажээ. Тус нийтлэлийн зарим хэсэгтэй төстэй боловч өөрийн үг мэтээр жиргэсэн найруулагч Б.Баатарын жиргээний агуулгыг уншигчийн хүсэлтээр нягталж шалгалаа.

Альберт Эйнштейний нээсэн таталцлын хуулиар…

Fact check: Таталцлын хуулийг Альберт Эйнштейн бус Английн физикч, математикч Исаак Ньютон нээсэн. Түүний 1687 ондхэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiæ Naturalis Principia Mathematica) номонд бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулийг тодорхойлсон. Харин Альберт Эйнштейн бол түүнээс 200 хол илүү жилийн хойно амьдарч байсан ба Харьцангуйн онолыг нээсэн.

 …хүн гэдэг амьтан бол уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг.

Fact check: Хүний бие махбод дахь эсүүд энергийг үйлдвэрэдэг митохондр гэдэг эрхтэнцэртэй байдаг. Энэ нь та бидний хэрэглэсэн хоол хүнсийг хүчилтөрөгчтэй нийлүүлэн энергийг бий болгодог. Хүний тархинд ёс суртахуун биш зан төлвийг хариуцсан төвүүд харин байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны энергийн эс гэсэн ойлголт тархи, хүний биед байхгүй.

Тухайн эсүүд нь 8 их наяд хүрнэ. Энэ эсээсээ гадагш нь цацаж, хүрч, хариу үйлдэл үзүүлдэг.

Fact check: Хүний тархинд 8 их наяд эс бий гэсэн судалгаа шинжлэх ухааны түүхэнд одоохоондоо хаана ч байхгүй. Хүний тархины эс 87 тэрбум орчим  (Судалгааны өгүүллийг ЭНДээс үзнэ үү) гэж үздэг. Харин эсээ гадагш цацдаг тухайд хүний бие махбодоос цацардаг эс эр бэлгийн эсээс өөрөөр одоогийн шинжлэх ухаанаар нээгдээгүй байна. Эцэст нь оюун ухаант хүн хэмээх ойлголт нь ямар нэгэн эс цацарснаас бус бидний ухамсар, бодол санаан дээр үндэслэгдэж хийгдсэн дүгнэлт ажээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR), Тархи судлаач О.Зэсэмдорж (АУ-ы доктор)

Төстэй мэдээлэл

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх