Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай – ТАШАА

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ.

Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

COVID-19 цар тахлын үүсгэгч SARS-CoV-2 коронавирусийн хувилбарыг ДЭМБ сонирхол татсан (этта, иотта, каппа, лямбда) ба анхаарал татсан (альфа, бетта, гамма, дельта) хэмээн Грек цагаан толгойн үсгээр тодорхойлон ангилж байна.  Коронавирусийн анхаарал татсан дельта хувилбар нь халдварлах чадвар өндөр, хоруу чанар нь нэмэгдсэн, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний үр дүнд сөргөөр нөлөөлж байгаа бол сонирхол татсан лямбда хувилбарыг вирусийн шинж чанарт нөлөөлөх урьдчилан мэдэгдэж буй генетикийн өөрчлөлттэй, цаг хугацаа өнгөрөх тусам олон оронд тархалт нэмэгдэж, томоохон хэмжээний олон тооны COVID-19 кластер үүсгэсэн болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар дэлхий нийтээр анхаарал татсан (дельта) хувилбарт сонирхол татсан (лямбда) хувилбараас илүү анхаарал хандуулж, тандалт судалгаа үргэлжилж байна. ОХУ-ын улсын Sputnik V вакцины үр дүнг коронавирусийн хувилбарт харьцуулан тодорхойлсон судалгаа одоогоор нийтлэгдээгүй байна. Харин Pfizer (Comirnaty) болон АstraZeneca вакцины үр дүнг альфа болон дельта хувилбарын үед үнэлсэн судалгааны үр дүн нийтлэгдсэн байна.

Lambda (λ) хувилбарыг ДЭМБ С37 хэмээн томъёолж байна. Коронавирусийн уг хувилбар анх 2020 оны наймдугаар сард буюу жилийн өмнө Перу улсад бүртгэгджээ. Харин 2021.06,17-нд уг вирус 29 улс үндэстэнд бүртгэгдсэн талаар ДЭМБ мэдээлсэн бөгөөд “Сонирхол татаж буй хувилбар” хэмээн тус байгууллага тодорхойлж байна.

Ямар ч байсан бусад хувилбартай харьцуулахад тархалт хурдан ч илүү аюултай гэсэн нотолгоо одоогоор байхгүйг ДЭМБ-ын вирусологич Жайро Мендез-Рико хэлсэн байна.

Тухайлбал, Их Британид 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зургадугаар сарын 22-ноос хойш уг хувилбараар нас барсан нэг ч тохиолдол гараагүй байгаа аж.

Харин Перу улсад уг хувилбарын тархалт илүү хурдацтай байгаа аж. Латин Америкийн орнуудад уг вирус хамгийн их тархаад байгаа бөгөөд үүний шалтгаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөж чадахгүй байгаа, хүнд хөдөлмөр эрхэлдэг, вакцины хомсдол зэрэг илүү нөлөөлж байгааг Перу хот дахь UPCH их сургуулийн вирус судлаач Пабло Цүкаяама хэлжээ.

Тиймээс дээрх мэдээлэл нь иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/en/activities/tracking-SARS-CoV-2-variants/

https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2108891?fbclid=IwAR29SVZ1eWvwesWklm62rgoDCRYxn7sNze6NC-8oPXL2wHsijd6JXrQRRzU

https://www.dw.com/en/coronavirus-lambda-variant-spreads-across-latin-america/a-58035249

https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/1001354/Variants_of_Concern_VOC_Technical_Briefing_17.pdf

https://www.dw.com/en/coronavirus-lambda-variant-spreads-across-latin-america/a-58035249

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг 2023 оны 31-ний өдөр УИХ баталсан. Гэвч хуулиа мөрдөж баталсан мэт ч энэ нь өмнөх жилүүдийн адил нүд хуурсан ажил хэвээр байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар, УИХ хэрэгжүүлж байгаа эсэхийг нягталлаа. Factcheck: […]

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх