Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна – ТАШАА

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр “Бид цар тахлаар харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт э.мгэнэл илэрхийлж байгаа. Нөгөө талаасаа ковид туссан хүмүүст багц олгоод, санхүүжилтыг нь шийдэж байгаа. Харин ковид ч тусаагүй, хариуцлагатай байгаа 2.7 сая иргэддээ талархал илэрхийлж, дэмжлэг юм уу, нэг удаа сувилалд хамруулах зэргийг бодолцох хэрэгтэй. 2022 оны төсөвт энэ хүмүүстээ бид яаж хандахаа тусгах хэрэгтэй. Энэ хүмүүс нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаад явж байна. Хүмүүст “хариуцлагатай иргэдээ ингэж гоё урамшуулдаг юм байна, би бас анхаарах ёстой” гэсэн төлөвшлийг бий болгох талаар бодолцож, төсөвтэй уях ёстой” гэв” гэжээ.

Энэхүү мэдээлэл нь ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулахаар болсон мэт гарчигтай боловч энэ нь УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр гарсан санал байв. Өөрөөр хэлбэл, дээрх санал албажиж эцсийн шийдвэр болж гараагүй. Ташаа мэдээлэл байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Энэ удаагийн төсвийг халамжид бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөв байх талаар салбарын сайд мэдээлээд байгаа юм. Төсвийн төсөлд нэмэлт оруулах бол юун түрүүнд саналыг ажлын хэсэг холбогдох тооцоо, зардлыг гаргах бөгөөд холбогдох байнгын хороод дэмжсэний дараа төсөлд тусган чуулганаар хэлэлцэн батална. УИХ-ын гишүүн санал гаргаад түүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг.

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх