Factcheck: Зөөвч-Овоо төслөөс болж Монгол Улс цөмийн хаягдал булшлахгүй

Товч агуулга

  • Цөмийн хаягдал гэдэг нь ихэнхидээ цөмийн реакторуудад ашиглагдсан ураны түлшний үлдэгдэл болон судалгаа шинжилгээ, эмнэлэг болон аж үйлдвэрт ашиглагдсан бусад цацраг идэвхт материалуудыг хэлнэ.
  • Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан орон тухайн хаягдлаа шийдэх нарийн зохицуулалт тус салбарт үйлчилдэг.
  • Манай улс зөвхөн байгалийн уран экспортлох тул цөмийн хаягдал булшлахгүй.
  • Зөөвч-Овоо төслийн хүрээнд маш бага цацраг идэвхт хаягдал гарах бөгөөд үүнийг тусгай зориулалтын байгууламж байгуулж, хадгалалтыг хянах юм.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг устгах зориулалттай нэг ч байгууламжгүй.

Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо төслийн хүрээнд байгалийн ураныг олборлоод түүхий эд чигээр нь буюу бидний хэлж заншсанаар шар нунтгийг экспортлох юм.

Цөмийн хаягдал гэдэг нь ихэнхидээ цөмийн реакторуудад ашиглагдсан ураны түлшний үлдэгдэл болон судалгаа шинжилгээ, эмнэлэг болон аж үйлдвэрт ашиглагдсан бусад цацраг идэвхт материалуудыг хэлнэ. Манай улсаас экспортолж байгаа байгалийн ураныг цөмийн станцад ашиглатлаа хэд хэдэн шат дамжлагаар боловсруулан_баяжуулах бөгөөд цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан цахилгаан үйлдвэрлэгч станц тухайн хаягдлаа шийдэх нарийн зохицуулалт тус салбарт үйлчилдэг байна.

Тиймээс Монгол Улсад цөмийн хаягдал булшлахгүй. Түүнчлэн манай улс Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиараа цөмийн шаар, аюултай хог хаягдал хадгалуулахгүй байхаар тусгасан.

Зөөвч-Овоо төслийн хувьд газар доор уусган олборлох аргаар уран олборлоно. Энэ нь уламжлалт ураны ил, далд уурхай болон үйлдвэрлэлийн ажиллагаатай харьцуулбал хөрс хуулах, ураны хүдэр олборлох, бутлах үйл ажиллагаа явагддаггүй учир харьцангуй бага хэмжээний бага цацраг идэвхт хаягдал гардаг байна. 

Тодруулбал, эрдэсжсэн шавар, дээжээр бохирдсон шил сав, хэрэгсэл, бохирдсон тоног төхөөрөмж, хаалтын үед гарах хуванцар хоолой, бохирдсон алчуур, бохирдож гэмтсэн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэх мэт 250 орчим тн бага цацраг идэвхт хаягдал гарна гэж тооцоолжээ.

Энэ хаягдлын менежментийн төлөвлөгөөгөөр ашиглалтын үйл ажиллагааны явцад 5,000 м3 хэмжээтэй тусгай зориулалтын байгууламжийг уурхайн хяналтын бүсэд байгуулж хадгалалт хийх ба үйл ажиллагаа дуусаж, хаалт хийхэд 40,000 м3 Бага цацраг идэвхт хаягдал хадгалах байгууламжийг компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд байгуулан  хяналтыг үргэлжлүүлэн хийж ажиллах юм байна. Байгууламжийг хаалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгуулах бөгөөд шаардлагатай бүх зөвшөөрлийг авч, судалгаа хийн, олон улсын болон Монгол улсын хууль, журам стандартын дагуу байгуулахаар тусгажээ.

Бага цацраг идэвхт хаягдал нь байгаль орчин, хүн, мал, амьтны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй тул төвлөрүүлэн хадгалах нэгдсэн менежментийн аргыг дэлхий даяар хэрэгжүүлдэг ажээ. 

Цацрагийн тунг харьцуулан тайлбарлавал:

Монгол Улсын цацрагийн аюулгүйн стандарт нормоор бол хүн амын авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээг аливаа дараалсан 5 жилийн дунджаар 1мЗв(миллизиверт), гэхдээ аль нэг жилд нь 5мЗв –ээс  хэтрэхгүй байхаар заажээ.

Харин цацрагтай ажиллагчийн тунг мөн дараалсан 5 жилийн дунджаар 20мЗв, гэхдээ аль нэг жилд 50мЗв –ээс хэтрэхгүй байхаар заасан байна.

Тэгвэл “Бадрах Энержи” компанийн үйлдвэрийн туршилтаас харвал 2023 онд цацрагийн тун хамгийн өндөр авсанд тооцогдож байгаа нь нэг ажилтныг 1.7 мЗв, дундаж нь 0.7 мЗв байжээ. Энэ нь манай улсын цацрагтай ажилладаг хүнд тавьсан стандартаас хавьгүй бага байна.

1 гр шар нунтаг хоол боловсруулах замаар орж, шарлагад өртөхөд авах цацрагийн тун 0.5 – 1 мЗв /(миллизиверт) байдаг бол ийм хэмжээний цацрагийн тунг гурван ширхэг гадил жимс идэхэд, нэг удаа цээжний рентген зураг авхуулахад авдаг аж.

Тиймээс цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл нь ТАШАА байна.

Эх сурвалжууд:

  • Олон Улсын цөмийн энергийн агентлаг
  • “Бадрах Энержи” компани
  • Цөмийн энергийн комисс
  • Legalinfo

Төстэй мэдээлэл

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Medee.mn сайтын фэйсбүүк хуудаст 2024.11.04-ний 15:50 цагт “Иргэн Ч.Батаа: МИАТ маань асар хүнд байгаа тухай сонсоод шилэн данс руу орж харахад эхний хагас жилийн байдлаар 50,7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Орон нутгийн нислэгийн алдагдлыг, гадаад нислэгийн орлогоос нөхөж ажилла гэж шахаж байгааг сонсож байсан юмсан. Түрээсээр онгоц авсан байгаа, өр нэмэгдэж хүүний зардал өссөн, бусад зардлууд […]

КОВИД-19 халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч өнгөрсөн таван сарын хугацаанд вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай буюу 18-аас дээш насны иргэдийн 51 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна. Энэ нь иргэдийн дунд үүсээд байгаа КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх эргэлзээтэй холбоотой байна. Тиймээс иргэдээс ирсэн түгээмэл асуултын нягталсан хариултуудыг хүргэж байна. Асуулт 1. Өмнө нь 2 […]

Товч агуулга Номын багш нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ. Харин Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөв” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа. Factcheck: Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Разумков центр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх