“Дархан бэр” тэмдэг, үнэмлэх олгох журмын үндэслэл БУРУУ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан.

Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах шаардлагыг хүргүүлээд байна.

Тэгвэл уг журмын үндэслэлийг нягталлаа.

Уг журамд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.12 дахь заалтиыг тус тус үндэслэсэн гэжээ.

Тэгвэл тус хуулийн

20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж өгсөн. Ингэхдээ 20.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

20.1.12.гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, энэ талаар нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх журам тогтоох эрхтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл, Дархан бэр тэмдэг, үнэмлэх олгох журам нь эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудал биш, нэрэмжит шагнал гаргахтай холбоотой шийдвэр биш. Тогтоолдоо үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.12 дахь заалт нь Дархан бэр тэмдэг үнэмлэх олгох үндэслэл болохгүй. Дээрх заалтуудаар үндэслэл болгож Дархан бэр үнэмлэх тэмдэг олгох нь буру байна.

Төстэй мэдээлэл

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!! Breaking news: WHO […]

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

Batchuluun Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүн төхөлхтний эсрэг үйлдэж буй хамгийн том хууран мэхлэлт” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.06-ны өдөр оруулжээ. Уг постод Би вирологи (вирус судлал) болон паталог (эмгэг судлал) -оор мэргэшсэн. Кэмбриджийн их сургуульд суралцсан. Эмгэг судлалын хүрээлэнгийн захирлаар мөн ажиллаж байсан. Одоогоор би Хойд Каролина дахь COVID-19 тест борлуулдаг биотехнологийн компанийн ерөнхийлөгчөөр […]

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​ Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх