Вакциныг албадан хийж байгааг Нюрнбергийн шүүхээр “Хоморголон устгах гэмт хэрэг” гэж үзэн шүүж байна – ХУДАЛ

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй.

Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр илгээснээр өөрийг тань албадан тарихад оролцсон бүх албан тушаалтнууд ял эдлэхээр болох юм байна” гэсэн бол Гоо Гоо хэмээн хэрэглэгч энэ талаарх лайвыг постолсон байна.

Уг лайв видеонд “Нюрнбергийн дайны шүүх нээгдсэн байгаа, ковидын эсрэг. Энэ дээр ДЭМБ, АНУ-ын CDC, Давосын группийг өгч байгаа. Шүүх хурал эхэлсэн. 1,000 өмгөөлөгч, 10,000 эмч нарын багтай оролцоод эхэлсэн.

Нюрнбергийн 10 протоколыг зөрчсөн гэж Данийн цаазаар авах хэмжээнд ял оноогдохоор процессууд эхэлсэн байна.

Вакцин, ПСР, ковидоор хохирсон хүмүүс материалаа илгээх боломжтой.

10 протокол нь яагаад зөрчигдсөн гэхээр хоморголон ард иргэдийг устгах гэдэг Дайны шүүхээр цаазлагдахаар хатуу шүүх нээгдсэн. 1945 онд Дэлхийн II дайны үед анх нээгдсэн бол хоёр дахь нь ковидын улмаас нээгдсэн явж байна.

Хэрэв та хохирсон бол таныг бүх албаны хүмүүсийн материалыг хамт явуулах уриалга өгч байгаа. Вакцинаас болж маш олон гэмт хэрэг үүсэж байгаа гэдэг утгаараа Нюрнбергийн шүүхээс хүмүүсээ цуглуулаад материалуудыг хүлээж аваад маш том ажилж эхэлсэн. Манай иргэд Нюрнбергийн шүүхэд шууд холбогдох боломжтой” хэмээн ярьжээ.

Энэхүү лайвыг 2021 оны тавдугаар сарын 26-нд постолсныг 6.6К хүн үзэж, 227 хүн лайк дарж, 105 хүн коммент бичсэн байна.

Уг мэдээллийг нягталлаа. (Улбар шар өнгөөр тодотгосон хэсгүүдэд холбогдох эх сурвалжийг оруулсан тул тухайн хэсэгт дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой)

Цар тахлын энэ хүнд үед коронавирусийн эсрэг вакцины талаар маш олон мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгаа тул иргэд найдвартай, албан ёсны эх сурвалжаас мэдээллийг авч, аливаа мэдээллийг заавал нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

FactСheck:

Яг ийм агуулга бүхий пост Монголоос гадна олон улсад ч цахин орчинд түгжээ. Тухайлбал, Австрали улсын Kill The System гэх фэйсбүүк хаягаас Нюрнбергийн код хэмээх 10 зүйл заалт бүхий зургийг постолсон байна. Харин уг мэдээлэл нь ХУДАЛ болохыг нягталж баталгаажуулсан тул пост дээр нь анхааруулга тавьсныг доорх зургаас харж болно.

Энэхүү постыг олон улсын баримтыг нягтлагчдын нэг, Австралийн Associated Press буюу AAP нягталжээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 21-нд мөн тус улсын үндэсний хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох ABC нягталсан бол тавдугаар сарын 13-нд Fullfact мөн уг мэдээллийг нягталсан байна.

Нюрнбергийн шүүхээр коронавирусийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсантай холбоотойгоор “Nurnberg trials” гэсэн хайлт Google дээр эрс ихэссэн байна.

Нюрнбергийн шүүх гэж юу вэ?

10 зарчим бүхий Нюрнбергийн код 1947 онд анх Германы Нюрнберг хотод үндэслэгдсэн байна. Дэлхийн II дайны үед хорих лагерийн хоригдлууд дээр хүнлэг бус, ихэвчлэн үхэлд хүргэх туршилт явуулж байсан Нацист эмч нарын харгислалаас үүдэн анагаах ухааны аливаа судалгаанд хүнийг хамгаалах зорилгоор уг кодыг баталжээ. Энэхүү кодекс нь олон улсын хүний эрхийн тухай хууль тогтоомж болон эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ёс зүйд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг бөгөөд Женевийн конвенцод мөн туссан байдаг аж.

Нюрнбергийн код болох 10 зарчмын нэгдүгээрт аливаа туршилтад хувь хүний зүгээс сайн дурын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэдгийг цохон заажээ. Түүнчлэн эрүүл мэндийн аливаа туршилт нь нийгмийн сайн сайхны төлөө байх ба бие махбод болон оюун санааны зовлон, гэмтэл бэртлээс зайлсхийх тухай бусад заалтад тусгасан байна. Хэрэв уг туршилт нь үхэлд хүргэх, хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлтэй бол туршихгүй байхыг мөн зааж өгчээ.

Нюрнбергийн код ба COVID-19-ийн вакцин

Дээр дурдсанчлан Нюрнбергийн код нь эрүүл мэндийн аливаа туршилттай холбоотой заалт. Тиймээс COVID-19-ийн вакцин боловсруулах туршилтын үе шатанд л уг код хамааралтай болохыг хуульчид тайлбарлажээ. Тухайлбал, Пенсилванийн их сургуулийн Биотехнологийн ухааны профессор Жонатан Д.МоренаНюренбергийн код нь вакцинжуулалт биш хүний туршилт хийхтэй холбоотой юм” гэжээ.

Коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай болсны үндсэн дээр ДЭМБ-ын бүртгэж авсан вакцинаар улс орнууд иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 119 улсад вакцинжуулалт үргэлжилж байгаа бөгөөд дэлхийн нийт хүн амын 21% нь вакцинд хамрагдаж, 2.4 тэрбум тун вакцин хийлгэжээ.

Эмнэлгийн ёс зүйг нарийн судалж, ялангуяа COVID-19 вакцины үйл явц хурдтай өрнөж байгаа энэ үед хяналт тавих нь зөв ч өнгөрсөн үеийн харгислалыг анагаах ухааны одоогийн байдалтай хольж хутгахгүй байх нь чухал гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

Вакцинтай холбоотой  уг шүүх хурлыг ЭНЭ линкээр орж үзэж болно хэмээн постолсон байв.

Уг холбоосыг нягталлаа.

FactСheck:

Энэ нь шүүх хурал биш мэргэжлийн шүүгчдээр удирдуулсан цахим хэлэлцүүлэг ажээ.

Корона хороо нь шүүх хуралдаанд ажилладаг, туршлагатай, мэргэжлийн хуульчдын багаас бүрдсэн бөгөөд 2020 оны долдугаар сарын дунд үеээс эхлэн долоо хоног бүр цар тахалтай холбоотой асуудлаар мэргэжилтнүүд болон гэрчүүдтэй цахим хэлэлцүүлэг хийж байгаа аж. Ялангуяа, цар тахлын үеэр засгийн газраас тавьсан хөл хорио, хязгаарлалтын улмаас хүмүүс ямар хохирол амсаж, нийгэмд ямар хор хөнөөл гарч буй талаар ярилцдаг юм байна. Хэлэлцүүлгийг цахимаар шууд дамжуулдаг бөгөөд бичлэгийг хадгалдаг тул нөхөж үзэх боломжтой.

Оролцогчид хувийн, шинжлэх ухааны, эдийн засгийн хувьд ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой бөгөөд өгөгдсөн сэдвийн дагуу зөвхөн шинжлэх ухаанаар нотлогдсон, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан ярих ёстой аж. Иргэд тус хэлэлцүүлэгт чат бичих, цахим шуудан илгээх замаар оролцох, үзэл бодлоо хуваалцах боломжтой. Тус хэлэлцүүлэг нь Герман хэл дээр явагддаг байна.

Эх сурвалжууд:

https://www.aap.com.au/the-nuremberg-code-doesnt-apply-to-covid-19-vaccinations

https://www.abc.net.au/news/2021-05-21/coronavirus-nuremberg-code-wwii-fake-news-coronacheck/100139658

https://fullfact.org/health/nuremberg-code-covid/

https://www.nejm.org/doi/full/10.1056/nejm199711133372006

https://corona-ausschuss.de/?fbclid=IwAR0Q90-kBMQ9_ajsHdi8bwCTjJ1XRaB-rosiy6zGw2AJlnSRUuT8P-Vszhg

Нягталсан Р.Оюунцэцэг, А.Одонтуяа.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна.  2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв. Ийнхүү […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх