Монгол хүний ген маш онцлогтой-ХУДАЛ

Товч агуулга

  • Генетик, хүрээлэн буй орчны хүчин зүйл, аюулын шинж чанараас хамааран дархлааны хүчин чадал нь хязгаарлагдаж болно.
  • Вакцинжуулалт нь дархлааны системийг тодорхой аюул заналхийллийг таних, тэмцэхэд сургах замаар энэхүү дасан зохицох чадварыг бэхжүүлдэг ажээ.
  • Түүнчлэн дархлааны систем зарим өвчнийг даван туулж чадахгүйд хүрэх боломжтой.
  • Монгол хүний ген бусад хүний генээс онцлог биш, дэлхийн бусад хүнтэй ижил юм.

Amar Erdene гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.07-нд дараах постыг нийтэлжээ.

Үүнд “Бид буюу хүн төрөлтөн ирээдүйд ямар нэг ургын гажиггүй ген буюу монгол зэрлэг дархлааг хайх боловч, тэр үед та нарын хийсэн өнөөдрийн вакцины гайнаас болж өөрийгөө хамгаалах дархлаагүй мал мэт болно. Дархлаан систем төрөхөөсөө асар хүчтэй кодтой бөгөөд, ямар ч нөхцөлд тэсэн амьдрах боломжийг хайж хувирч чаддаг. Ялангуяа Монгол хүний ген маш онцлогтой. Ковидын өмнө Монголчууд ковид тусаад үхэхгүй байсан үнэн. Тэгээд хүчээр вакцин хийж хэр хариу урвал үзүүлж тэсэж үлдэх нь эргэлзээтэй байсан. 2 сая хүн үхсэн бол яана. Бид мэдэхгүй шдээ, гадаадаас л авчирсан. Эрүүл мэндийн байгууллага гээд буруугаа чихээд сууж байх байлаа… ганцхан вирус дэлхийн хувь заяаг хөмрөх дөхсөн дөө. Вирус гэдэг нэгжийг хэмжиж чадах, тэдний хариу урвалыг ойлгож чадах толгой үнэхээр байхгүй байгаа нь том тэнэгрэл юм” гэжээ.

Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

“Дархлаан систем төрөхөөсөө асар хүчтэй кодтой бөгөөд, ямар ч нөхцөлд тэсэн амьдрах боломжийг хайж хувирч чаддаг”.

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй, үндэслэлгүй юм.

Дархлаа нь ямар ч нөхцөлд дасан зохицож, амьд үлдэж чадна гэх нь өрөөсгөл юм. Дархлааны систем нь дасан зохицож, олон төрлийн аюул заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэх чадвартай боловч генетик, хүрээлэн буй орчны хүчин зүйл, аюулын шинж чанараас хамааран дархлааны хүчин чадал нь хязгаарлагдаж болно.

Төрөлхийн дархлаа нь эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалах эхний алхам бөгөөд хурдан хариу үйлдэл үзүүлдэг бол дасан зохицох дархлаа нь тодорхой эмгэг төрүүлэгч, эсвэл вакцинд өртөх замаар цаг хугацааны явцад хөгжиж, урт хугацаандаа илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх дархлааны ой санамжийг бий болгодог.

Дархлааны систем нь эсрэг бие үйлдвэрлэх, Т эс буюу удаан хугацааны дархлааг дэмждэг эсийн идэвхжүүлэлт зэрэг механизмаар дамжуулан шинэ эмгэг төрүүлэгчид зэрэг шинэ сорилтуудад дасан зохицож чаддаг байна. Харин вакцинжуулалт нь дархлааны системийг тодорхой аюул заналхийллийг таних, тэмцэхэд сургах замаар энэхүү дасан зохицох чадварыг бэхжүүлдэг ажээ.

Түүнчлэн дархлааны систем зарим өвчнийг даван туулж чадахгүйд хүрэх боломжтой. Мөн ДОХ/ХДХВ зэрэг эмгэг төрүүлэгч нь дархлааны хариу урвалаас зайлсхийж, эсвэл дарангуйлж, архаг халдвар үүсгэдэг байх жишээтэй.

“Монгол хүний ген маш онцлогтой. Ковидын өмнө Монголчууд ковид тусаад үхэхгүй байсан үнэн. Тэгээд хүчээр вакцин хийж хэр хариу урвал үзүүлж тэсэж үлдэх нь эргэлзээтэй байсан”

“Оюунт хүн” буюу шинжлэх ухааны хэл болох Латин хэлээр ‘Homo sapiens’ хэмээх нэгэн зүйл амьтан бол 250,000 орчим жилийн өмнө үүссэн буюу дэлхий дээрх бүхий л хүмүүс нэг угшил гаралтай байдаг. Тиймээс ямар үндэстэн байхаас үл хамааран ген буюу эс тус бүрд байх удмын мэдээллийг агуулсан нуклейн хүчлийн азотлог сууриудын дараалал нь 99.9% ижил байдаг.

Хүний генийн мэдээлэл нь нийт 3 тэрбум орчим хос азотлог сууриас тогтдог бөгөөд ертөнцийн ямар ч хүмүүсийн генийн мэдээллийн 0.01% буюу 3 сая орчим хос азотлог суурийн дараалал хувь хүн тус бүрт давтагдашгүй шинжтэй байж хувь хүний царай зүс гэх мэт онцлогийг бүрдүүлдэг. Үүний хамгийн том баталгаа гэвэл өөр үндэстэн ямар ч хоёр хүний дундаас тэдгээрийн буюу оюунт хүний хэв шинжийг агуулсан үр төл буюу хүүхэд гардаг бөгөөд хэрэв ген нь өөр байсан бол ингэх бололцоогүй юм.

Түүнчлэн манай хуучин цагийн ном зохиолд олонтаа гардагчлан өвчинд нэрвэгдсэн Монгол хүмүүст сайн санаат Орос эмч нар өөрийн цусаа өгч амь насыг нь аварч байсан явдлууд ч Монгол хүн генийн хувьд Европ буюу Орос Слав хүнтэй харшлахгүй адилхан байгааг харуулж байгаа болно.

Тиймээс дээрх пост дахь агуулга нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • АШУҮИС

Төстэй мэдээлэл

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: Юуны […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх