FACTCHECK: Оросоос Монголд ногдуулдаг татварын хэмжээ

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” гэх мэт постууд олноор тарсан.

Энэ агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас цөөнгүй ирсний дагуу бид нягталлаа.

Factcheck:

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2011 онд 96 сая долларын экспорт хийсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2008 оноос хойш буюу 2009, 2016 онуудыг эс тооцвол импорт 1 тэрбум ам.доллар давж иржээ. 

Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна.

2020 онд л гэхэд 1.5 тэрбум долларын худалдаа хийж, 1.4 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тухайн жилд Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт худалдааны 3.9 хувийг эзэлжээ. 

(сая ам.доллар)1990-2020 он
ОХУ-тай хийсэн гадаа худалдаа25877.4
Экспорт2860.3
Импорт23015.7
Алдагдал20155.4

Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. 

ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.

ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны тавдугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Армен, Киргиз улсууд 2015 онд нэгдсэн бөгөөд Монгол Улс 2015 оноос Евразийн комисстой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Үүнээс гадна Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. Монгол Улс хөгжиж буй орон гэдгээрээ нэн тааламжтай тарифыг ашиглах бөгөөд үүнээс 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна.

ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.

Тиймээс Монгол Улс ОХУ-д хамгийн түгээмэл экспортолдог зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг тооцож үзье.   

  • Адууны хөлдөөсөн махыг ОХУ-д экспортлоход ЕАЭЗХ-ны гаалийн тарифын дагуу 15%-ийн татвартай. Энэ бүтээгдэхүүн нь GSP-ийн жагсаалтад орсон тул дээрх 25%-ийн хөнгөлөлт тооцогддог тул нийт төлөх татвар 11.5% болж буурдаг байна.
  • Жонш, зэсийн баяжмал зэрэг нь GSP-ийн жагсаалтад хамаардаггүй. Харин ЕАЭЗХ-нд гаргах татвар нь зэсийнх 3% бол жоншных 10% байна.
  • Хонины ноос болон нэхмэл даавуун бүтээгдэхүүнүүдийн татвар 3-10% байдаг ба GSP-ийн хөнгөлөлт тооцогдохоор 2.25-8.7% болж буурдаг байна.
  • Хивсэнд ногдуулах татварыг м2 тутамд 0.25 евро гэж тооцдог бол 80 градусаас доош агуулгатай архи, согтууруулах ундааны литр тутамд 1.5 еврогийн татварыг ногдуулдаг байна.

ОХУ-ын хэрэгжүүлдэг, Евразийн эдийн засгийн холбооны татварын энэхүү систем нь бусад улсад ч ижил мөрдөгддөг болохыг эдийн засагч Д.Адьяасүрэн тайлбарлалаа.

Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тариф ын хувь хэмжээ ялгаатай ажээ.

Иймд дээрх мэдээлэл нь дэгсдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалж:

Үндэсний статистикийн хороо

Монголбанк

ГХЯ

https://mfa.gov.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%83%D0%BB%D1%81-%D0%B5%D0%B2%D1%80%D0%B0%D0%B7%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D0%BE%D0%BB

http://www.eurasiancommission.org/en/Pages/default.aspx

Төстэй мэдээлэл

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

“Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг

Товч агуулга Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна. […]

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй.  Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх