Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ-ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй.
  • Жирэмсний эм нь гармоны эм учраас зөөвөл эмчийн заавар жороор олгодог.
  • Жирэмсний бүх эм жороор олгох эмийн жагсаалтад анхнаасаа байсаар ирсэн.

Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Дээрх посттой холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн зохистой хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн У.Соёл-Эрдэнээс тайлбар авахад “Жирэмслэлтээс хамгаалах эм нь гармоны эм учраас гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс заавал эмчийн зөвлөгөө заалтаар өгөх шаардлагатай тул анхнаасаа жороор олгох эмийн жагсаалтад байсан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд жор баригч төдийгүй эмч, эм зүйчид хамаатай хариуцлагыг нэмэгдүүлснээр өмнө нь жоргүй ч зарчихдаг байсан эмүүдийг жорынхоо дагуу олгож байгаа хэрэг” гэлээ.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих тухай заажээ.

“2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн тус заалтуудыг харвал

6.Жор баригч:

6.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;

6.2.эмийн жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон;

6.3.эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Эмч:

7.1.эмийн жорыг стандартын дагуу бичээгүй;

7.2.тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгосон, дэмжиж сурталчилсан, зарж борлуулсан бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Эм зүйч:

8.1.эмнэлгийн мэргэжилтнийг эмийн үйлдэл, хэрэглээний талаар буруу мэдээллээр хангасан;

8.2.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлээгүй бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэгчлэн тус тус тусгажээ.

Өөрөөр хэлбэл, жороор олгох ёстой байсан эмийг өмнө нь жоргүйгээр замбараагүй худалддаг байсныг ийнхүү хариуцлагыг нэмэгдүүлэх замаар цэгцлэнэ гэсэн үг.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлд Эмийн зохистой хэрэглээний талаар дараах байдлаар заасныг дэлгэрэнгүй хүргэж байна. Үүнд:

  • 29.1.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, холбогдох байгууллага оролцоно.
  • 29.2.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эмч дараах эрх, үүрэгтэй:
  • 29.2.1.үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой сонголт хийх, эмчилгээний үр дүнд эргэн хяналт тавих;
  • 29.2.2.эмийн тун, хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа, илэрч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;
  • 29.2.3.эмийн гаж нөлөөг хянах, тухай бүр мэдээлэх;
  • 29.2.4.эмийг эмийн жорын стандартын дагуу бичих.
  • 29.3.Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эм зүйч эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар дараах эрх, үүрэгтэй:
  • 29.3.1.эмнэлгийн мэргэжилтэнд эмийн үйлдэл, хэрэглээний талаар мэдээлэл өгөх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • 29.3.2.эмийн сонголт, тун, хэрэглэх хугацаа, бичил биетний эсрэг эмийн хэрэглээ, эм хоорондын болон эм, хүнсний харилцан үйлчлэл, эмийн гаж нөлөөг хянах;
  • 29.3.3.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу бүртгэн мэдээлэх;
  • 29.3.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байгаа эм, биоэбэлдмэлийн чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийх.
  • 29.4.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар жор баригч дараах эрх, үүрэгтэй:
  • 29.4.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх;
  • 29.4.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгох;
  • 29.4.3.жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох;
  • 29.4.4.эмийг иргэнд дахин савлан олгохдоо савлалт, шошго дээр эмийн нэр, тун, хэрэглэх арга, хэмжээг бичсэн байх;
  • 29.4.5.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид бага насны хүүхдийн эмийг олгохдоо эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл өгөх.
  • 29.5.Иргэн эмийг зохистой хэрэглэх талаар дараах эрх, үүрэгтэй:
  • 29.5.1.эмийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг эмнэлгийн мэргэжилтнээс авах;
  • 29.5.2.эмийн жорд бичигдсэн эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмийн сангаас авах;
  • 29.5.3.эмийг эмчийн зааврын дагуу тасалдалгүй, бүрэн, зөв хэрэглэх;
  • 29.5.4.хуурамч байж болзошгүй эмээр үйлчилж байгаа байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
  • 29.5.5.эмийн гаж нөлөөний талаар эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх;
  • 29.5.6.эмийн үнийг ил тод байршуулахыг шаардах.
  • 29.6.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эрүүл мэндийн байгууллага дараах үүрэгтэй:
  • 29.6.1.эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг хангах;
  • 29.6.2.эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл, сургалт тогтмол хийх.

Иргэд та бүхэн тухайн эмийг жороор олгодог эсэхийг, Монгол Улсад бүртгэлтэй эмийн талаарх мэдээллүүдийг www.druginfo.mohs.mn сайтаас шалгах боломжтой.

Иймд аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, цааш түгээхээсээ өмнө заавал нягталж байхыг Factceck.mn сануулж байна.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Хөгжлийн банкнаас зээл авсан “Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Zarig.mn сайт 2022.02.19-нд “Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Монполимет ХХК болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Товч агуулга Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх