Бүүстер тунг ДОХ-той хүмүүст л хийдэг – ХУДАЛ

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан 2021.10.15-нд Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаал дээр ирсэн иргэдийн байр суурийн тэрбээр Самандын Жавхлан пэйж хуудсаараа дамжуулан лайв хийснийг 102К хүн үзэж, 3.6К хүн лайк дарж, 2.2К коммент бичжээ.

Уг бичлэгийн үеэр нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн эсвэр вакцины талаар ярьсныг @TuluiKH гэх твиттер хаяг жиргэсэн нь олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Уг бичлэгт “Бүүстер тун гэдэг нь юу гэхээр түр зуурын хиймэл дархлаа. Энийг дэлхийн эрдэмтэд юу гэж тайлбарлаж байна вэ гэвэл ДОХ-той хүмүүст хийдэг. Яагаад ДОХ-той хүмүүст хийж байна вэ гэвэл өөрийн дархлаа байхгүй, зүгээр л нэг амийг нь зогоохын тулд хийдэг.

Гуравдугаар тунгаа хийлгэсэн хүн бол ямар ч найдвар байхгүй ээ.

Монголд яаж байгаа дэлхий дахинд ашилаж байгаа энэ маскууд чинь бүгд гарофин оксайд гэдэг ийм бодисууд агуулчихан байгаа. Энэ маскийг 10 жил тасралтгүй зүүсэн хүний дархлаа 77% унана гээд дэлхийн эрдэмтэд баталчихсан, нотолчихсон, гаргаад ирчихсан байна. Тэгэхээр өнөөдөр маскаа зүүхээ боль.

Одоо вакцинаа зосгоо. Та гэр бүлээ, үр хүүхдээ дагуулаад үхэл рүү нь аваачиж байгаа юм. Вакцин хийлгэж гэж байгаа бол боль, хугацаа хож, өмнөх хийлгэсэн хүмүүсээ ажигла. Энэ бол геноцид явагдаж байна.

Гаднаас тусламж дуудах хэрэгтэй. Австрали улсыг судлаад үзээрэй. Австрали АНУ, Орос, Япан, Германы цэргүүд очсон байгаа. Засгийн газар нь ард түмнээ хүчирхийлж, 240,000 хүүхдийг эцэг эхээс нь салгаж вакцин хийсэн байсан. Гэтэл тэр бол маш их айл өрхүүдээр орж вакцин хийж, дарамталж байсан. Гэтэл сөрөг хүчин нь гаднаас тусламж дуудаад энэ сарын 18-н хүртэл хугацаа өгсөн байгаа. Өршөөлийн хугацаа. Энэ хугацаанд өөрсдөө сайн дураараа бууж ирсэн тэр хүмүүсийг өршөөнө. Бууж ирээгүйг нь шууд цэргийн хүчээр дарна гэдэг хуулийн хариуцлага тооцно.

Австрали улсад 8500 хүнд зүгээр 0.9 буюу натри шахчихсан, үндэстний баатар болчихсон сувилагч байна. Энэ вакциныг хортой гэдгийг нь мэдээд.

Гэтэл та нар галын шугам дээр очиж байгаа тэр хүмүүсийг хэдэн тунтайг мэдсээр байж үхүүлээд байгааг нь мэдсээр байж гардан гүйцэтгэж байгаа та нар ялтан. Ялтай шүү, хууль эргээд ирнэ шүү” гэжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг ч коронавирусээс маш өөр болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Уг өвчнийг үүсгэгч ХДХВ буюу ретровирус нь удмын мэдээллээ олшруулахдаа хүний цагаан эсийн эрхтэнцрүүдийг ашигладаг ба ийнхүү хуулбарлах явцад олон удаа мутацид өртдөг байна. Тиймээс уг вирусийн эсрэг бие үүсгэхэд бэрхшээлтэй байдаг учраас өнөөдрийг хүртэл ДОХ-ын эсрэг вакцин гаргаж авч чадаагүй байна. Тиймээс бүүстер тунг ДОХ-той хүмүүст хийж, амийг нь аргацаадаг гэдэг нь үндэслэлгүй, ХУДАЛ юм.

КОВИД-19-ийн эсрэг III тун буюу бүүстер тунг дэлхийн 10 гаруй оронд хийж байгаа ба Израиль улс 2.8 сая иргэнээ уг тунд хамруулаад байна. КОВИД-19-ийн дельта мутац нь альфа буюу анхны хувилбарын эсрэг үйлчилж байсан вакцины дархлаа тогтцыг 30 орчим хувь бууруулсан учраас бүүстер тунг хийх шаардлагатай хэмээн үзэж, ийнхүү дэлхийн улс орнууд иргэдийнхээ дархлааг сэргээн халдварын хүндрэлээс хамгаалж байна. Монгол Улсын хувьд 330 гаруй мянган хүнийг бүүстер тунд хамруулсан бөгөөд эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн судалгаагаар 0.1 хувь нь халдвар авсан байна. Хэрэв иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдвал одоо 1,470 байгаа нас баралтын түвшнийг 1,600 хүргэхгүй барих боломжтой гэсэн тооцоог эрдэмтдийн зөвлөл гаргасныг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Т.Бэгзсүрэн танилцуулсан.

Хэрэв эхний хоёр тунг Монгол Улс энэ хэмжээнд хийгээгүй бол долдугаар сар гэхэд 15-45 мянган хүний амь эрсдэх байсныг мөн судалгаагаар тооцож танилцуулсан юм.

Тиймээс бүүстер тун хийлгэсэн хүн ямар ч нэмэргүй гэдэг нь ҮНДЭСЛЭЛГҮЙ байна.

Графен оксид нь бал чулууны исэлдэлтээс бий болгосон нэг атомт давхаргатай материал буюу дэлхий дээрх хамгийн бат бөх, хамгийн нимгэн, хамгийн сайн дамжуулагч материалд тооцогддог байна.

Энэ нь бүх амны хаалтанд бус мэс заслын цэнхэр маскны маш бага хувьд нь байдаг AFP агентлагийн нягталсан мэдээлэлд тодорхой бичсэн байна.

Амны хаалт зүүх нь дархлааг бууруулдаггүй буюу нөлөөгүй болохыг Австралийн New South Wales их сургуулийн Амьсгалын замын эмч, тархвар судлаач, профессор Гай Маркс тайлбарлажээ. АНУ-ын Уушгины холбооноос ч мөн амны хаалт зүүх нь дархлааны системд нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухааны ямар ч нотолгоо баримт байхгүй болохыг хэлсэн байна.

ДЭМБ өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөнд амны хаалтаа зүүж, халдвараас сэргийлэхийг зөвлөсөөр байна. Амны хаалт зүүснээр та өөрийгөө халдвараас сэргийлэхээс гадна бусдад халдвар тараахгүй гэдгийг зөвлөж байгаа юм.

Уламжлалт N95 маскны давхаргыг графин оксид ашиглан өөрчилснөөр удаан хугацааны турш шүүлтүүрийн өндөр үр дүнг өгөх боломжтой ба иргэдэд маш их хэрэгтэй, нийгэм, эдийн засгийн бүх ангилалд хамрагдах боломжтой хувийн хамгаалалтын хэрэгсэл юм хэмээн Оксфордын судалгаагаар дүгнэжээ.

2021.08.20-д цахим орчинд Австралид хүүхдийг вакцин хийлгэхийн тулд эцэг, эхээс нь салгаж байна гэсэн тайлбартай бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ. Уг бичлэгийг АР агентлаг нягталсан бөгөөд бичлэг КОВИД-19-ийн эсрэг вакцин болон шинжилгээний хариутай ямар ч холбоогүй болохыг Викториа мужийн Цагдаагийн газраас алан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн Австралийн Засгийн газар 24,000 хүүхдийг том талбайд тусгаарлаж, хүчээр вакцинд хамруулсан гэсэн мэдээллийг нягтлахад мөн ХУДАЛ байжээ. New South Wales мужийн Эрүүл мэндийн газраас наймдугаар сарын эхээр Сидней хотын зах дахь Qudos Bank Arena ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад сайн дурын үндсэн дээр вакцин хийснийг ийнхүү гуйвуулжээ.

Тус улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд 16-аас дээш насны хүн амынх нь 84.6% нь эхний тун, 67.8% нь бүрэн тундаа хамрагдсан байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь бүгд иргэдийг төөрөгдүүлсэн ХУДАЛ байна.

Цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албаны болон баталгаатай эх сурвалжаас авч, мэдээлэл бүрээ нягталж байхаг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор О.Зэсэмдоржтой хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постод “Жирэмсэн эхчүүд өөртөө  ямар ч химийн хорт бодис вакцин  бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн […]

Товч агуулга: Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт өнөөдөр(2024.01.24) болсон дэлбэрэлтийн улмаас үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. StOne, S’s boutique зэрэг нэртэй фэйсбүүк хэрэглэгчид “Хичнээн хайрлаж өсгөсөн хөвгүүд ээжийгээ үлдээгээд, аавийгаа орхиод одчихов доо. Гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн үгтэй пост цахим орчинд тараад байна. Тухайн постод ашигласан зураг […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна. “Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны […]

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх