Оросыг шүүмжилсэн, эсэргүүцсэн хүнийг “Хужаа”, “Хужаагийн эрлийз” гэж фэйсбүүкт цоллож байна

Товч агуулга

  • Оростой холбоотой бүхий л сэдвүүдээс дайнтай холбоотой асуудлаарх хуурамч, пропаганда мэдээллийн тархац Монголд хамгийн их байв.
  • Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэй Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда хамгийн их байна.
  • Хэрэв Оросыг бага зэрэг л шүүмжилсэн, эсэргүүцсэн хүн байвал “Хужаа”, “Хужаагийн эрлийз”, “Хужаа руугаа яв” гэсэн нэршлийг хараалын болон үзэн ядах хэллэгтэй хамт ашиглаж доромжилдог.
  • Оросыг шүүмжилсэн хүмүүсийг “АНУ-ын бууны нохой”, “Либерал хулгайч ”, ”Янки нар“, “Ардчиллын бууны нохой” гэх зэргээр барууны орнууд болон ардчилалтай холбож эсэргүүцдэг.

ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш мэдээллийн дайн олон улсад зэрэгцээд гарч эхэлснийг бид мэднэ. Тэгвэл Монголын фэйсбүүк орчинд Оросын пропаганда, хуурамч мэдээлэл хэрхэн тархсан, ямар шинж чанартай байгааг тодорхойлох зорилгоор Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хоёр дахь удаагаа мониторинг хийсэн юм.

2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг дайнтай холбоотой буюу орос монгол ахан дүүс, төмөр зам, эрчим хүч, станц зэрэг сэдвийн хүрээнд холбогдох түлхүүр үгсийн тусламжтайгаар анхдагч мэдээллийн санг үүсгэж, илүү оновчтой, хамааралтай мэдээлэл бүхий 554 постод дүн шинжилгээ хийхэд нэгэн сонирхолтой хандлага ажиглагдсан. Тодруулбал, Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэй Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда буюу суртал ухуулга хамгийн их байв.

Цаашлаад Оростой холбоотой бүхий л сэдвүүдээс дайнтай холбоотой асуудлаарх хуурамч, пропаганда мэдээллийн тархац хамгийн их байлаа.

Тодруулбал, нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин шэйрлэгдсэн бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн байсан.

Дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байсан нь анзаарагдсан. Эдгээр пост нь Фэйсбүүк орчинд гэхэд их урт бичвэртэй, ятган ухуулах зорилгоор ихэвчлэн ямар нэгэн бодит болон бодит бус түүхийг оршил болгож бичсэн мөртөө тодорхой цаг хугацаа, тоон мэдээлэл дурдалгүй, ерөнхийд нь туйлширч эсэргүүцсэн, үзэн ядсан, эсвэл шүтэн биширсэн шинжтэй байсан юм.

Ийнхүү Оросыг хүчтэй хамгаалж, дэмжихийн зэрэгцээ Оросыг шүүмжлэгчдийг эсэргүүцсэн постууд мөн зонхилж байсан нь анхаарал татсан. Тэдгээр постод хоёр нийтлэг хэлбэр ажиглагдсан нь

  • Оросыг бага зэрэг л шүүмжилсэн, эсэргүүцсэн байвал тухайн хүнийг “Хужаа”, “Хужаагийн эрлийз”, “Хужаа руугаа яв” хэмээн цоллож, хараалын болон үзэн ядах хэллэгийг хамт ашигладаг. Энэ төрлийн постууд харьцангуй товч, цөөн үгтэй, тод өнгийн суурь дээр бичсэн хэлбэр их ажиглагдсан.
  • Өөр нэг хэсэг нь Оросыг шүүмжилсэн хүмүүсийг “АНУ-ын бууны нохой”, “Либерал хулгайч”, ”Янки нар“, “Ардчиллын бууны нохой” гэх зэргээр барууны орнууд болон ардчилалтай холбож эсэргүүцдэг шинжтэй. Энэ хүмүүс хараал, үзэн ядах үг хэллэг харьцангуй бага ашиглах боловч өөрөөсөө бусдыг түүхээ мэдэхгүй, орос ахын ачийг умартсан, эх орноосоо урвасан гэсэн хандлага илэрхийлсэн нь нийтлэг байсан. Мөн энэ төрлийн постууд нь ихэвчлэн маш урт бичвэртэй, голдуу түүх их дурдсан, бодит болон зохиомол жишээ, тайлбар эш татсан хэлбэртэй байв.

Ингэхдээ тухайн посттой хамааралтай мэтээр зураг хавсаргасан боловч тэдгээр нь посттой хамааралгүй, өөр цаг үе, газар оронд болсон зургуудыг ашигласан байсан. Уншигчдын анхаарлыг шууд татахуйц хурц, тод өнгөтэй, эсвэл дэлбэрэлт болсон зэрэг хүчтэй агуулгатай зургууд их ажиглагдсан.

Маш олон пост, сэтгэгдлүүд дотор Оросыг шүүмжилсэн хүмүүсийг Хужаагийн эрлийз, Хятадын талыг баримтлагчид гэх хандлага ажиглагдсан.

Харин Монголын фэйсбүүк хэрэглэгчид энэ төрлийн суртал ухуулга, хуурамч мэдээллийг нягталдаггүй, Оросын туйлшран дэмждэг, тэдгээр мэдээллээ шүүлтүүргүйгээр цааш түгээдэг нь энэ удаагийн мониторингийн үр дүнд харагдсан.

Иймд мэдээллийн боловсролд анхаарч, аливаа мэдээллийг үргэлж нягталж байж түгээхийг зөвлөж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Дахин нийтлэв… Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш мэдээллийн дайн олон улсад зэрэгцээд гарч эхэлснийг бид мэднэ. Тэгвэл Монголын фэйсбүүк орчинд Оросын пропаганда, хуурамч мэдээлэл хэрхэн тархсан, ямар шинж чанартай байгааг тодорхойлох зорилгоор Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хоёр дахь удаагаа мониторинг хийсэн юм. 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг дайнтай холбоотой буюу орос монгол […]

Товч агуулга Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна. Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд […]

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх