КОВИД-19-ийн эсрэг вакцин геноцид мөн үү?

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. 

Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан хүргэсээр байна. 

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй ч аливаа мэдээллийг хүн бүр нягталж, баттай эх сурвалжаас авахыг FactCheck.mn зөвлөсөөр байгаа бөгөөд С.Жавхлагийн лайваас зөвхөн КОВИД-19-тэй холбоотой мэдээллийг нягталж байгааг сануулъя. Энэ удаагийн иргэний яриаг Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын 24-нд хийж хадгалсан нь 117К хүнд хүрч, 3К хүн шэйрлэж, 3.4К хүн лайк даржээ.

Бичлэгт ярьсан эмэгтэй: 

Вакцин хийлгээгүй гэр бүлийнхнээ хамгаалаад үлдсэн эрүүл ухаантай хүн зөндөө олон байгаа.  Сүүлийн хоёр сар дэлхийн зүгээс вакцины асар хүчтэй сурталчилгаа зогссон. Энэ юу болж байна гэхээр дэлхийн 7 тэрбум хүнийг нэг тэрбум болгож устгана гэсэн төлөвлөгөө гаргасан хүмүүсийн ажил дээгүүрээ зогсчхоод байгаа. Дээгүүрээ энэ хүмүүс мааниа уншуулж, байхгүй болж байгаа. Тиймээс вакцины талаарх тэр их мэдээлэл байхгүй болж байгаа. Одоо дунд түвшиндөө анхнаасаа зохион байгуулсан ажил явж байгаа. Доод түвшиндээ вакцины наймаа явж байгаа.

КОВИД-ын тухай хуулийг бариад, дархлаажуулалтын тухай хуулийг барид бид хэвлэлийн хурал хийхдээ вакцинаа шахахаа бичсэн болохоос ард түмнийг хамгаалсан үг үсэг алга. Тариулаад нас барсан өвчилсөн хүнийг яах вэ гэдэг үг үсэг алга, яаж вакциныг шахах вэ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийг хүчирхийлэх вэ гэдгээ хуульчилсан. Яаж сонгууль гэж ард түмнийг цуглуулахдаа өөрсдийгөө хамгаалсан хууль гаргасан. КОВИД-ын үеэр гадаадын иргэдийг оруулж ирэхдээ яаж шалгахгүйгээр хурдан нэвтрүүлэх вэ, шалган нэвтрүүлэх ажлыг хөнгөвчлөх гэсэн ийм хуулиуд байгаа гэдгийг гаргаж хэлсэн.

Энэ Засгийн газар хүний наймаа хийж байна. 3 сая хүнийг мэдээллээр хүчирхийлээд, вакцин хийчхээд вакцины тоогоор мөнгийг нь халааслаад сууж байгаа байхгүй юу. Био анагаахын судалгаанд хүнийг оруулна гэдэг бүхэл бүтэн олон улсын хуульчилсан стандарт байдаг. Энэ дээр юу гэж заадаг гэхээр энэ стандартыг зөрчсөн хүн, эмнэлгийн ажилтан эмч нар, эрдэмтэн энэ хүнийг өөрийнх нь улсын хууль хамгаалахгүй гэдэг стандарт байдаг. ЭМЯ энэ стандартыг хэрэгжүүл гэсэн хариу өгөхгүй байгаа. 

Хэрэв вакцин туршилт байсан бол 1,000 хүн хангалттай. Гэтэл яагаад 3 сая хүнд хийж байгаа юм бэ. Энэ бол геноцид, аллага. Ганц Монголд биш дэлхий даяар явж байгаа 7 тэрбум хүн өнөөдөр мэдэж байгаа. Туршилт биш, геноцид, вакцины наймаа. Хүний наймааны нэг хэлбэр гэжээ.

Factcheck 1:

КОВИД-19-ийн эсрэг вакцин нь хүн төрөлхтний тоог цөөлөх зэвсэг, геноцид гэдэг агуулга зөвхөн Монголд яригдаж байгаа зүйл биш. Олон улсад яг ингэж вакцин эсэргүүцэж байгаа хүн цөөнгүй бөгөөд уг санаа эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдээс хүртэл гарч байсан удаатай. Энэ нь цар тахлын үед иргэдийг төөрөгдөлд оруулж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх аюултай тул олон улсын баримтыг нягтлагч талбарууд дээрх агуулгыг дор бүрд нь нягталж, няцааж иржээ. 

Тухайлбал, “New American” гэх хэт хуучинсаг чиг хандлагатай сэтгүүлд микробиологич, доктор гэх Сучарит Бхакди хэмээх хүн коронавирусийн эсрэг вакцин нь дэлхийн хүн амыг устгах болно гэж ярьсан бөгөөд уг яриагаа бичлэг болгон цацсан нь цахим сүлжээгээр дамжин олон орны хүмүүст хүрчээ. Гэвч энэ нь худал мэдээлэл болохыг USA Today, Fullfact.com зэрэг томоохон баримтыг нягтлагчид  нягталсан байна. 

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа гурван вакциныг ашиглахаар зөвшөөрөхдөө хэдэн арван мянган оролцогчийг хамруулсан эмнэлзүйн туршилт явуулж, вакцинууд нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд ямар ч аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг тогтоосны эцэст сая сая америкчуудад ашигласан.

2020 оны сүүлчээр коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг ДЭМБ албан ёсоор бүртгэж, ашиглахыг зөвшөөрөх хүртэлх хугацаанд зөвхөн Америкт 100,000 хүн эмнэл зүйн туршилтад сайн дураар оролцсон бөгөөд нэг ч хүн вакцинаас шалтгаалж нас барсан тохиолдол гараагүй байна.

Вакцинууд үхэлд хүргэдэг, эсвэл манай гарагийг хүн амын тоог цөөлөх бодлого гэдэг нь ямар ч нотолгоо байхгүй, харин эсрэгээрээ маш олон хүнийг КОВИД-19-ийн хүндрэлээр нас барахаас сэргийлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 246 сая хүн энэхүү халдвараар өвчилж, 4.99 сая хүн нас барсан. Дэлхий даяар 6.94 тэрбум тун вакциныг тарааж, 2.99 тэрбум хүн хоёр тунд хамрагджээ.

Factcheck 2:

Олон улсын Эмнэлгийн ёс зүйн зарчмуудад зааснаар эмнэл зүйн туршилтыг жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хоригдлууд зэрэг эрсдэлд бүлгийн хүн амд тодорхой удирдамжийн дагуу хийнэ гэж заажээ.

КОВИД-19-ийн эсрэг вакцины тухайд эдгээр бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гэхэд vsafe платформ ашиглан бүртгэж, хянасан байна. Өнөөдрийн байдлаар уг системд бүртгэснээр 169,937 жирэмсэн эмэгтэй бүртгэгдэн хянагдсан бөгөөд аль ч вакцин нөхөн үржихүйд сөрөг нөлөөлсөн гэсэн тохиолдол гараагүйг АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Тиймээс жирэмсэн эхчүүдийг КОВИД-19-ийн эсрэг аль ч төрлийн вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Factcheck 3:

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш 2,138,490 буюу хүн амын 65.7 хувийг хоёр тун вакциндхамруулснаас зорилтот бүлэгт хамаарах 2,946 жирэмсэн эх, 12-15 насны 67,485, 16-17 насны 26,519 хүүхэд багтсан байна. Мөн хүн амын 19 хувийг гуравдугаар тунд тус тус хамруулжээ. 

Монгол улсад өдөрт батлагдаж байгаа тохиолдлуудын цаана халдварт өртсөн байх магадлалтай хүний тоо 3-4 дахин их гэж үздэг талаар УОК-ын Эрдэмтдийн багийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн тайлбарласан. Одоогийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 450 гаруй мянга байгаа бол 1.5 сая орчим хүн халдварт өртсөн байх магадлалтай байна. Өнгөрсөн хугацаанд КОВИД-19-ийн хүндрэлээс 1,626 нас баралт Монгол Улсад бүртгэгдсэн. Хэрэв вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулсан.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэснээр дахин халдвар авах боломжтой ч хүндрэл, нас баралтаас сэргийлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа юм.  

Эх сурвалжууд:

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/04/30/fact-check-covid-19-vaccines-dont-cause-death-wont-depopulate-planet/7411271002/

https://www.politifact.com/factchecks/2021/sep/20/facebook-posts/no-evidence-covid-19-vaccines-causing-deaths/

https://ourworldindata.org/covid-vaccinations

https://www.amboss.com/us/knowledge/Principles_of_medical_law_and_ethics/

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/vsafepregnancyregistry.html

https://www.poynter.org/fact-checking/2021/theres-no-evidence-that-the-pfizer-vaccine-causes-deaths/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор О.Зэсэмдоржтой хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм. Юуны түрүүнд уг сайт нь […]

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

Товч агуулга Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна. V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ. Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх