ОХУ-ыг дэмжин Монголоос 92 цэрэг илгээсэн гэх зураг ХУДАЛ

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Фото зургийг өмнө нь хаана нийтлэгдэж байсныг нягтлах зорилноор Google, Tineye, Yandex зэрэг хэрэгслийг ашиглан шалгахад уг зураг өмнө нь өөр ямар нэгэн сайт, цахим орчинд огт гарч байгаагүй зураг байна.

Уг зургийг фотошоп ашигласан эсэхийг шалгахаар Fotoforensics хэрэгслийг ашиглан шалгахад энэхүү зургийг эвлүүлсэн нь харагдаж байгаа юм. Тодруулбал, доорх хэсэгт Ерөнхийлөгчийн гарсан хэсэг зургийн бусад хэсгээс тод ялгарч байгаа буюу эвлүүлсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр уг зургийн тайлбар дахь агуулга болох монгол цэргүүдийг ОХУ-ыг дэмжиж илгээсэн гэх мэдээллийг өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан няцаажээ.

Иймд дээрх агуулга нь ХУДАЛ байна.

Эх сурвалжууд:

Google

Tineye

Yanzex

fotoforensics

Төстэй мэдээлэл

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Товч агуулга Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна. V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ. Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар […]

Товч агуулга Бадарч Бямбадулам 2024.11.21-ний 15:57 минутад “11 сарын 25-аас хийх Гардасил вакцины тухай судлаач, хуульч Б. Рэнцэнханд, С.Отгонцэцэг нартай ярилцав” гэсэн лайв видео хийж постолжээ. Уг видеог 15К үзсэн бөгөөд 110 хүн коммент бичиж, 255 хүн сэтгэгдэл үлдээжээ. Уг видеонд вакцин судлаач Бямбаагийн Рэнцэнханд хэмээн өөрийгөө танилцуулах Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн умайн хүзүүний […]

Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар ажилласан хотын дарга нарын нийтэд мэдээлсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй зарим амлалтыг эргэн сануулж байна. 100 айлыг нүүлгэнэ 2018.06.05 “Барилгын материалын үйлдвэрүүдийг 9 дүгээр сарын 1-н гэхэд Налайх руу нүүлгэж дуусна” НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга: Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх