Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ – ХУДАЛ

Товч агуулга

  • Хэргийн талаарх мэдээллийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын дагуу шалгаж байна.
  • Дөрвөн алба хаагчийг ажлаас чөлөөлсөн бөгөөд хэрэг гомдол, өргөдлийн шатанд байгаа гэв.
  • Чөлөөлөгдсөн алба хаагчид зэвсэглэн оргон зайлсан нь худал.

Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ.

Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ.

Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр өрөг.мн сайтаар уг хэргийн талаар буюу 13 настай хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлсэн байж болзошгүй хэмээн хэрэг үүсгэсэн гэдгийг мэдээлсэн. Улмаар уг асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас мэдээлэл хийсэн. Ингэхдээ тус газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж энэхүү хэргийн талаарх мэдээллийг дотоод хяналт шалгалтаар олж авсан бөгөөд энэ дагуу хэргийг шалгаж байгаа гэсэн юм.

Дөрвөн алба хаагчийг ажлаас чөлөөлсөн бөгөөд хэрэг гомдол, өргөдлийн шатанд байгаа гэдгийг хэлэв.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй чөлөөлөгдсөн алба хаагчид зэвсэглэн оргон зайлсан эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад үгүйсгэлээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон этгээдүүд зэвсэглэж оргон зайлсан хийгээд тусгай бүлгийнхэн баривчлахаар хөдөлсөн гэсэн мэдээлэл нь ХУДАЛ байна.

Мөн ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчдын тухайд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа юм.

Эх сурвалжууд:

Цагдаагийн Ерөнхий газар

urug.mn

https://fb.watch/retoM-DdBf/?mibextid=ng2Npd

 

Төстэй мэдээлэл

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна. вакцинд хамруулахдаа эцэг эхийн зөвшөөрөлд үндэслэн гарын үсэг зуруулж хийнэ

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан.

Товч агуулга Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх