Үзэл бодлыг үнэн, худал гэж дүгнэдэггүй

Товч агуулга

  • Үзэл бодлыг нягтлах боломжгүй.
  • Төрийн байгууллагууд өөрийнх нь талаар гарсан мэдээллийг үнэн, худал гэж үнэлж, дүгнэх нь зохимжгүй.
  • Баримтыг хөндлөнгийн байгууллага ёс зүйн дүрэм, журмын хүрээнд нягталдаг.

Иргэн Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэсэн пост нийтэлснийг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн сайтаар “Худал мэдээлэл” гэсэн тамга тавиад “🛑 Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд “Ч. Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл нийтэлж байгааг үүгээр залруулж байна” гэсэн пост гаргажээ.

Өөрөөр хэлбэл, ЦЕГ иргэний үзэл бодлыг нэр хүндэд халдсан, ташаа мэдээлэл тараасан гэж дүгнэн залруулжээ. Гэвч үзэл бодлыг нягтлах ямар ч боломж байхгүй. Зөвхөн БАРИМТыг л нягталдаг. Тэр тусмаа сонирхлын бүлэг буюу тухайн иргэний постод дурдагдсан төрийн байгууллага өөрийнхөө талаарх иргэний бодлыг “Худал”, “Үнэн” гэж дүгнэх боломжгүй. Тийм ч учраас олон улсад төрийн байгууллагууд өөрийнх нь талаар гарсан мэдээллийг үнэн, худал гэж үнэлж дүгнэдэггүй, хөндлөнгийн байгууллагууд ёс зүйн зарчим, дүрмийн хүрээнд нягталдаг.

Яагаад болохгүй вэ?

Олон улсад баримтыг нягталдаг хөндлөнгийн баг, мэргэжлийн редакц ажилладаг. Баримт нягтлагчид олон улсад дагаж мөрддөг ёс дүйн дүрэм журамтай. Үүнийг олон улсын анхны баримтыг нягтлагч талбар болох Poynter институт боловсруулан гаргаж, мөрдүүлж байна.

Мөн олон улсад төрийн байгууллагууд өөрийнх нь талаар гарсан аливаа мэдээллийг үнэн, худал гэж үнэлдэггүй, тухайн мэдээлэл дэх баримтыг дээр дурдсанчлан баримт нягтлагчид нягталдаг.

Юуг нягталдаг вэ?

Мэдээ бол хэн, юу, хэзээ, хаана, яагаад, хэрхэн болсныг БАРИМТаар тайлбарладаг.
Баримт гэж нотлогдож буй бүх зүйлийг хэлдэг.
Хэрвээ нотлогдох боломжгүй зүйл бол тэр бүгд ҮЗЭЛ БОДОЛ.

Жишээлбэл, тухайн бичвэрт зөв, буруугийн талаарх байр суурь илэрхийлсэн, эсвэл дүгнэсэн, таамагласан зэрэг зүйлс байвал тэр бол ҮЗЭЛ БОДОЛ!

Тэгвэл хуурамч мэдээлэл гэж юу вэ?

Хуурамч мэдээлэл гэдгийг товчоор хэлбэл хэсэгчилсэн үнэний зарчмыг ашиглах буюу тодорхой зорилгоор зарим үнэнийг түүвэрлэн авч, бусад худал мэдээлэл, баталгаажаагүй баримттай нэгтгэн олон нийтэд зориудаар түгээх байдлаар илэрдэг.

Нийтлэг тактик нь бодит үнэнийг хуурамч дүгнэлт, худал хуурмагтай хольдог. Харин мэргэжлийн түвшинд олон улсад тухайн мэдээллийг хор уршгаас нь шалтгаалан ташаа, хуурамч, гуйвуулсан зэрэг хэд хэд ангилдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад л төрийн байгууллага өөрийнх нь талаар бичсэн үзэл бодлыг ийнхүү үнэлж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖ байна.

Төстэй мэдээлэл

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Уран өөрөө цацраг идэвх багатай ч уран олборлолтын  хамт гарч ирдэг радон хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд ажилчид болон уран олборлолтын орчимд амьдарч байгаа ард, иргэдэд хортой […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх