Л.Энхсайхан: Вакцин хийлгэсэн бол ойрын хугацаанд жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй – ТАШАА

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

“Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”.

Factcheck:

Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол коронавирусийн эсрэг вакциныг хийлгэх боломжтой.

Уг вирусийн эсрэг вакцин нь жирэмслэлт болон ихэст ямар нэгэн нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Мөн жирэмслэлтийн явцад гаж нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо ч байхгүй юм.

Коронавирусийн гаж нөлөөг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд цаашид ч олон жил судалгаа үргэлжилнэ хэмээн АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтэд мэдэгдсэн байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг 2021.04.09-ний өдөр ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцох үеэрээ “Цар тахлын үед жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүс аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй. Учир нь үр тогтолт, өндгөн эс боловсрох болон жирэмслэлтэд вакцин ямар ч нөлөөгүй болох нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцин жирэмслэх асуудалд саад, эрсдэл болохгүй. Иргэдийн дунд халдварын тархалт өндөр болоод байна. Манай улсад орж ирсэн дөрвөн төрлийн вакцин бүгд судлагдаж, шинжлэх ухаанаар батлагдсан вакцин гэдгийг хэлье. Энэ цар тахлыг даван туулах нэг арга бол вакцинжуулалт” хэмээн хэлсэн юм.

Мөн НЭМҮТ-ийн зөвлөх Биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ж.Оюунбилэг “Хүнд халдвар үүсгэдэг вирусууд янз бүрийн шинж чанартай. Жирэмсэн хүнийг хамгаалдаг гол зүйл нь эхэс. Эхэсийг нэвтэлдэг вирус байхад нэвтэлж чадахгүй бас байна. Коронавирус хүний эсэд хэзээ ч интеграци болохгүй. Хүний эсэд холбогдож, дотор нь ороод суухыг интеграци гэж хэлээд байгаа юм. Ийм үндэс байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

Дахин нийтлэв… Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх