Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно-ХУДАЛ

Товч агуулга

  • Эмийн зохицуулалтад огцом өөрчлөлт ороогүй.
  • Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эмийн 1100 орчмыг жоргүй олгохоор заасан.
  • Жороор олгоно гэж заасан эмийг эмчээр жороо бичүүлж авна.
  • Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй.

Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр оруулсан зүйл байхгүй. Монгол Улс тусдаа шинэ журам гаргаад, хууль баталж үйл ажиллагааг нь хаасан зүйл байхгүй.

Тухайн хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч тухай өвчний онцлогт тохируулж эмийг эмийг бичиж байж зөв хэрэглэх ёстой. Гэтэл иргэд жоргүй эмийг авснаар иргэдийн эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, өвчнөө хүндрүүлэх, эмийн гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Тиймээс иргэд жороор олгоно гэж заасан эм байгаа тохиолдолд тэрийг эмчээрээ стандартын дагуу жороо бичүүлж авна. Эмийн сангууд жоргүй олгох эмээ жоргүй өгөх ёстой.

Монгол Улсад бүртгэлтэй нийт хүчинтэй байгаа 4200 гаруй эмийн 1100 орчим нь жоргүй олгохоор заасан. Тэр эмүүдийг иргэд эмийн сангаас жоргүй авах боломжтой. Жороор олгоно гэсэн бол жороо бичүүлээд авах ёстой” гэсэн тайлбар өглөө.

Мөн шприц буюу тариурын талаар ЭЭХХЗГ-аас тодруулахад “Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй. Жор бол зөвхөн эмэнд хамаатай” гэлээ.

Тиймээс Zarig.mn сайтын мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг заавал шалгаж, нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сайтаас зөвлөж байна.

Эх сурвалж:

  • ЭМЯ
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

“Карантинаас архи олж уугаад Энхтайваны гүүрийг машинаараа өчигдөр шөнө мөргөсөн гэнэ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэхүү мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Гэхдээ тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан үзлэгээр тогтоогдсон. Халтиргаанаас үүдэн гулгаад осол гарсан” гэсэн мэдээллийг өглөө. Согтуу жолооч гүүр мөргөсөн гэх энэхүү мэдээлэл худал болох […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Товч агуулга Ч. Пүрэвсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.04.06-нд дайнтай холбоотой пост оруулсныг 71 хүн шэйрлэж, 170 хүн лайк даржээ. Уг постод “Нөгөө 3 сарын 9-нд оросын супер «Кинжал» пуужингаар устгагдсан НАТО-гийн украйны дайны ажиллагааг удирдан, төлөвлөн хэрэгжүүлдэг командын нууц байранд байсан 300 гадаад том офицерүүдийн дотор америкийн олон генералууд үрэгдсэн байна. Тэдний шарилыг тусгай онгоцоор […]

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ. Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх