3000 уурхай ашиглуулж, 3000 гаруй булаг шанд, усаа ширгээсэн-ХУДАЛ

Товч агуулга:

  • 2022 оны байдлаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангаа албажуулсан 448 тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан 73 талбай байгаа аж.
  • 2021 онд 97 гол горхи ширгэж, 98 гол горхи сэргэсэн бол 2022 онд 83 гол горхи ширгэсэн бол 52 гол горхи сэргэсэн байна.
  • Нуур цөөрөм ширгэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдалт, цөлжилт, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй гэж үзэж байна.
  • Хамгийн их усыг хөдөө аж ахуйн салбар ашиглаж байна.

Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна.

Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн статистик мэдээллээр 2023.10.31-ний байдлаар ашиглалтын 1718, хайгуулын 983 тусгай зөвшөөрөл Монгол Улсад хүчин төгөлдөр байна.

Нийт тусгай зөвшөөрөл бүхий 6.8 сая га талбайн 1.2%-ийг л ашиглалтын лиценз бүхий талбай эзэлж байна.

Тэгвэл эдгээрээс 2022 оны байдлаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангаа албажуулсан 448 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа аж.

Харин бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан 73 талбай байгаа гэсэн тоо байна.

Өөрөөр хэлбэл, 3000 уурхай ашиглуулсан гэсэн нь НОТЛОГДСОНГҮЙ.

Усны нөхцөл байдлын талаар мөн нягталлаа.

Баасанжавын Отгон сэтгүүлчийн бичсэн пост дахь “3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд…” гэдэг тоо баримт цаг хугацааны хувьд тодорхойгүй байна. БОАЖЯ-ны захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2019 онд хийсэн “Тогтвортой хөгжлийн зорилго 6: Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах нь” судалгаагаар

LANDSAT ETM хиймэл дагуулын мэдээг ашиглан Монгол орны нууруудын байдлын талаар хийсэн хэмжилт хийсэн бөгөөд хатаж ширгэсэн нуур, тойрмын тоо тогтмол нэмэгдэж эзлэх талбайн хэмжээ багассаар байгааг харуулжээ.

Ийнхүү нуур цөөрөм ширгэж байгаа шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдалт, цөлжилт, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй хэмээн дурдсан байна. Тухайлбал, “1996 оноос 2015 он хүртэл 20 жил бага устай үе үргэлжилж, 2016 онд ихэнх нутгаар зуншлага сайтай байсан боловч зүүн бүсэд гантай, Ганга нуур болон бусад олон нуур ширгэсэн байна” гэжээ.

Тухайн байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан гол ус, нуур цөөрөм ширгэж, бас сэргэдэг талаар мэргэжлийн хүмүүс тайлбарласан байна. Тухайлбал “2019 оны улсын усны тоо бүртгэлийн дүн мэдээгээр нийт 6161 гол мөрөн тоологдсоноос 254 нь хатаж ширгэсэн. Харин зарим газар хур тунадас их орсноос тасарсан байсан 61 гол, горхи сэргэсэн байна. Булаг шандны хувьд өнгөрсөн жил нийт 12591 тоологдож 704 нь ширгэсэн, 264 нь сэргэсэн байдалтай байна. Нуур цөөрмийн хувьд 3995 бүртгэгдсэн байгаагаас 286 нь хатаж ширгэж, 76 нь шинээр сэргэсэн байгаа. Ингээд үзэхээр манай орны гадаргын усны хэмжээ хур тунадасны хэмжээтэй шууд хамаарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна” хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар iToim.mn сайтад ярьжээ.  

Мөн тэрбээр “Гадаргын усны тоо бүртгэлийн мэдээллээр 2021 онд 97 гол горхи ширгэж, 98 гол горхи сэргэсэн байна. Харин өнгөрсөн(2022) оны байдлаар 83 гол горхи ширгэсэн бол 52 гол горхи сэргэсэн байгаа юм” хэмээн iKon.mn сайтад ярьсан байна.

Усны газраас гаргасан Монгол орны ус ашиглалтын байдлын талаарх сүүлийн таван жилийн судалгааг харвал хамгийн их усыг хөдөө аж ахуйн салбар ашиглаж байна.

Иймд дээрх постод бичсэнчлэн Монгол орны булаг шанд, гол ширгэж байгаа ч уул уурхайгаас шалтгаалсан гэдэг нь НОТЛОГДОХГҮЙ, олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын […]

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх