Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийн дайнд дархлаа муутай байна

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна хэмээн үзсээр ирэв. Зөвхөн дайн эхэлснээс хойш бус, дайнаас ч өмнө ОХУ бусад улс оронд тархи угаах, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх оролдлого хийсээр ирсэн гэж үздэг ба Оросын тархи угаах техник гэсэн нэршил хүртэл гарсан. Ингэхдээ хуурамч хаяг, хуурамчаар үйлдсэн зураг, видео бичлэг, баримт зэргийг ашигладаг хэмээн олон улсад бичсээр байна.

Тийм ч учраас Оросын талаас түгээсэн мэдээллийг нягтлах ажил 20-оод жилийн өмнөөс эхтэй болохыг Detector Media-ийн жишээнээс харж болно. Тус сайтыг 2004 онд Украины сэтгүүлчид үүсгэн байгуулжээ. Улмаар дайны үед түгж байгаа мэдээллүүдийг нягтлах ажлыг идэвхтэй хийж байгаа аж.

Энэхүү мэдээллийн дайнд Монгол Улс мөн өртөж байгааг өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим орчин дайнтай холбоотой мэдээлэл хэрхэн түгсэн талаар хийсэн, хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn-ийн цоо шинэ мониторингийн үр дүн харуулав.

Тухайлбал, дайны үеэр тусламж болгон Франц улсаас өгсөн зэвсгүүдээс Украины арми ОХУ-д худалдсан талаар постууд цахим орчин тархсныг Detector Media нягтлаад баримт, нотолгоогүй мэдээлэл болохыг мэдээлснийг Factcheck.mn хүргэсэн.  Гэтэл Монголд “Украины тал Францаас ирсэн нэг бүр нь 7 сая евро-гын үнэтэй хэрэглэх боломжгүй их буугаа бүр Оросуудад 150 мянгаар зарсан сурагтай…за тэгээд dark web буюу хууль бус наймаа хийгддэг сайтуудаар гадаадаас тусламжаар ирсэн зэвсэгүүдийг хямдхан зарсаар л байна.” гэсэн агуулгатай постыг фэйсбүүкт оруулж, хэрэглэгчдээс олон тооны хариу үйлдэл үзүүлсэн байгаа юм. Гэвч уг мэдээллийг түгээсэн Ariunbold Ayur постдоо ямар нэгэн эх сурвалж дурдаагүй бөгөөд агуулга нь Оросыг дэмжсэн өнгө аястай байв.

Мөн Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленсийн охин Польш руу дүрвэсэн тухай мэдээлэл Монголын цахим орчинд тарсан. Ямар нэгэн эх сурвалжгүй уг мэдээлэл мөн л олон хүнд хүрчээ. Үүний дийлэнх нь дэмжсэн хандлагатай байгаа юм. Гэвч уг мэдээлэл ХУДАЛ болохыг Германы Дойче Велле хэдийн нягталжээ.

Энэ мэтчилэн мэдээллийн урсгалт Монголын фэйсбүүк хэрэглэгчид зүг чигээ олохгүй, аливаа мэдээллийг нягтлах мэдээллийн боловсролгүй байгаа нь мониторингийн явцад ажиглагдсан. Бас нэгэн жишээ бол Монголд биолаборатори байгуулах тухай мэдээлэл. Орос, Украины дайн эхлээд удаагүй байхад буюу 2022.04 сард ОХУ-ын Парламентын дээд танхимын төлөөлөгч Константин Косачевийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Америкчууд Украин дахь био лабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн нь олон нийтийг цочирдуулсан. Гэвч ОХУ-ын талаар гаргасан энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй, боломжгүй болохыг Factcheck.mn тэр даруйд нягтлан хүргэсэн.

Гэвч Монголд биолаборатори байгуулах нь гэсэн агуулгыг зургаадугаар сард буюу Factcheck.mn нягталснаас хойш хоёр сарын дараа фэйсбүүк орчинд түгээсэн байв.

Үүнээс үзэхэд Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийн дайнд дархлаа муутай, тухайн мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авдаг болох нь харагдсан юм. Тэгвэл тоолж баршгүй их хэмжээний мэдээллийн эринд амьдарч буй бидний зайлшгүй эзэмшвэл зохих нэгэн шинэ чадвар бол мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээн авч, шүүмжлэлт сэтгэлгээгээр дотроо боловсруулан, түнийгээ бусдад илэрхийлэх гэсэн энэ дарааллын дагуух үйлдлийг зөв хийх явдал юм.

Хуурамч мэдээг хэрхэн таних вэ?

Монголчууд бид аливаа зүйлийг хийхдээ долоо хэмжиж нэг огтол хэмээн сургадаг. Тэгвэл мэдээлэлтэй харилцахдаа ч мөн адил бид энэ зарчмаа дагаж мөрдвөл хуурамч мэдээлэлд амархан автахгүй байх боломжтой.

Өөрөөр хэбэл #7нягтаж1итгэе тэгээд #7нягтаж1түгээе

Харин 7 нягтлахын тулд дараах 7 алхмыг дагаарай.

  1. Мэдээллийн эх үүсвэрийг нягтал! 

Итгэж болох хүн түгээсэн эсэхийг нягтал. Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэсэн эсэхийг нягтал. Байнгын үйл ажиллагаа эрхэлдэг итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, түүнийг төлөөлсөн мэргэжлийн сэтгүүлч хүн түгээсэн эсэхийг нягтал! Хуурамч мэдээллийг нягтлах, аливаа мэдээллийг үнэн хэмээн хүлээн авахаас өмнө та юун түрүүнд анхдагч мэдээллийг шалгах хэрэгтэйг үргэлж санаарай.

  • Домэйн хаягийг нягтал! 

Хуурамч мэдээ нийтлэгчид өөрийн вэбийг бодит мэт харагдуулахын тулд “.com.co”, “.me” гэх мэт түгээмэл бус өргөтгөлтэй байх нь элбэг. Түүнчлэн олон нийтэд танигдсан мэдээ, мэдээллийн албан ёсны сайтын нэртэй нэг үсэг зөрүүтэй, бусдаар яг ижил харагдуулахыг хичээдэг. Жишэлбэл, inews.mn, gogon,mn гэх мэт байдлаар олон нийтийг хуурч сайтруугаа хандуулах гэсэн оролдлогууд их ажиглагддаг.

Тухайн сайтын эзэмшил харьяаллыг мөн нягтал!Ингэхдээ дараах зүйлсийг анхаараарай.

  • Тухайн сайт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү?
  • Эзэн нь нээлттэй байна уу?
  • Эзэмшлийн хувьд аль нэг төрийн байгууллага, улс төрийн хүчин, бизнестэй холбоо хамааралтай байна уу?
  • Байгуулагдсан хугацаа, эзэмшигч зэрэг өөрсдийн түүхийг нээлттэй тавьсан цэс байна уу?
  • Холбоо барих дугаар байна уу?
  • Хаяг, байршил нь нээлттэй, ойлгомжтой байна уу?
  • Бичсэн сэтгүүлчийн нэр, холбоо барих мэдээллүүд  тодорхой байна уу?
  • Тухайн мэдээллийн он сар нь үйл явдалтайгаа холбогдохуйц байна уу?

Хэрэв эдгээр мэдээлэл байхгүй бол тухайн сайтыг мэргэжлийн редакц буюу хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэхэд хүндрэлтэй. Тэр хэрээр итгэлийн хэмжүүр сул байх магадлалтай.

Мөн URL-ийг нь шалгаж, https буюу ардаа S-тэй цоожны зураг түгжээтэй, ногоон байвал хамгаалалттай гэсэн үг. Гэхдээ зарим тохиолдолд албан ёсны, хамгаалалттай боловч кодчилж, өөр линк үсэргэх буюу вирус тараах нь бий тул 100 хувь итгэж болохгүй. 

Тухайн веб руу оронгуут том зар сурталчилгаа байвал хэрэглэгчийг бус мөнгийг нэгдүгээрт тавьсан сэтгэгдлийг төрүүлдэг тул энэ мэт сайтаас татгалзахыг зөвлөдөг.

Цааш лавшруулж тухайн IP хаяг болон domain хаягыг шалгахад гэмгүй.

Мөн: 

  • Domain.com – Тухайн домэйн хаягийг хэн эзэмшиж байгаа зэрэг мэдээллийг өгнө.
  • Who.is – Тухайн домэйнтэй холбоотой бүхий л мэдээллийг эндээс харах боломжтой. Хэзээ, хаанаас авсан, сүүлд мэдээллээ шинэчилсэн хугацаа, серверийн нэр, адилхан хаягууд, холбогдох хүний хаяг, байршил, мэйл хаяг болон утасны дугаар зэрэг.
  • Гарчгийг нягтал! 

Сэтгүүл зүйд гарчигт тавигдах шаардлага гэж бий. Үүнд, үнэн зөв байх, эх бичвэртэй зөрөлдөхгүй байх, товч тодорхой, таамагласан үг хэллэгээс зайлсхийх зэрэг багтдаг. Гарчгаас сэтгүүл зүйн бүтээл мөн үү эсвэл хуурамч мэдээлэл үү гэдгийг мөн харах боломжтой байдаг.

Тухайлбал,

  • Гарчигт хэт сэтгэл хөдөлгөсөн агуулга байвал тэр мэдээлэлд итгэхгүй байх нэг үндэслэл
  • Гарчиг дээрх үгүүдийн дунд “цэг”, “зураас”, “тэмдэгт” ашигласан байвал итгэхгүй байх дараагийн үндэслэл болно
  • Гарчигт агуулгаа дуусгаагүй, Үргэлжлэлийг гэсэн байвал мөн л таныг гарчгаар төөрөгдүүлж байх магадлалтай.
  • Маргаантай асуудлаар уншигчаас асуулт асуусан гарчигтай байвал мөн та түгээхээсээ өмнө нягтлах шаардлагатай мэдээллийн нэг байх тохиолдол элбэг.
  • Дурдагдсан бүх эх сурвалжийг нягтал! 

Эх сурвалжийг тодорхой дурдсан байна уу?

Сэтгүүл зүйн бүтээлд эх сурвалж чухал үүрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлд буюу дурдагдсан эх сурвалж аюулд орох эрсдэлээс бусад тохиолдолд эх сурвалжаа нээлттэй дурдахыг ёс зүйн зарчимд тусгасан байдаг. Тиймээс та уншиж буй мэдээ, нийтлэлдээ эх сурвалж байгаа үгүйг шалгах нь зүйтэй юм. Эх сурвалжийг нягтлахдаа,

  • Тухайн мэдээнд эх сурвалжаа дурдсан байна уу?
  • Эх сурвалж нь итгэж болох эх сурвалж мөн байна уу?
  • Эх сурвалжаар ашигласан албан тушаалтан нь үнэхээр эх сурвалж болох хүн мөн үү гэсэн асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй.
  • Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу? 

Өрөөсгөл нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн эсэхийг нягтал! Буруутгагдсан талын байр суурь байна уу? Нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл нь ихэвчлэн гол баримтуудыг орхисон байдаг. Мөн тухайн үйл явдал, асуудалд шууд оролцоогүй, хөндлөнгийн, мэргэжлийн эх сурвалж байна уу?

Цор ганц буюу зөвхөн нэг талын эх сурвалжтай бол энэ нь нэг бол сэтгүүл зүйн боловсруулагдсан бүтээл биш, эсвэл зорилготой буюу аль нэг байгууллага, хувь хүний захиалгат сурталчилгаа, пи-ар материал байх магадлал туйлын өндөр.

  • Баримт уу эсвэл үзэл бодол уу? 

Мэдээ бол хэн, юу, хэзээ, хаана, яагаад, хэрхэн болсныг БАРИМТаар тайлбарладаг.

Баримт гэж нотлогдож бүх зүйлийг хэлдэг. Хэрвээ нотлогдох боломжгүй л зүйл бол тэр бугд ҮЗЭЛ БОДОЛ. Жишээлбэл тухиан бичвэрт зөв, буруугийн талаарх байр суурь илэрхийлсэн эсвэл дүгнэсэн, таамагласан зэрэг зүйлс байвал тэр бол ҮЗЭЛ БОДОЛ! Тиймээс аливаа мэдээ, мэдэээллийг хүлээж авахдаа барим, үзэл болдыг хооронд ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг анхаараарай.

  • Тухайн мэдээллийг дэмжих баримтыг дурдсан байна уу? 

Баримт нь үнэн зөв байна уу? Тухайн мэдээллийн бичсэн хүн статистик мэдээлэл, судалгаа, анхны эх сурвалж, шинжээч, аналистуудын мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр бэлтгэсэн эсэхийг нягтал!

Мэдээнд тоо, баримт дурдсан байвал дурдагдсан тоо, хэлсэн үг зэрэг баримтыг албан эх сурвалж болон нээлттэй өгөгдөл ашиглан нягталсны дараа итгэх хэрэгтэй. Тоо болон хүний хэлсэн үг нь уншигчид итгэл үнэмшил төрүүлдэг хэдий ч нягтлахгүй аваас хэлээгүй үг, зөрүүтэй тоо, батлаагүй хууль журмын талаар ч олон төөрөгдүүлсэн, ташаа, худал мэдээлэл цахим орчинд түгсээр байна.

Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Мэдээлэлд эргэлзэж буй бол түүнд анхан шатны нягтлах ажиллагааг хийж, эргэлзээтэй мэдээллийг бусдад түгээхгүй байх нь хуурамч мэдээллийг газар авахуулахгүй байх таны үүрэг оролцоо.

Төстэй мэдээлэл

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх