Жолооч 15 хоногт торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ 50% нэмэгдэнэ – ҮНЭН гэхдээ…

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм.

Хуулийн энэхүү өөрчлөлтийн хүрээнд согтуугаар болон жолооны эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд тооцох хариуцлагыг улам чангатгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болоод байна.

Зөрчлийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд торгуулиа төлдөггүй жолооч нарын хариуцлагыг мөн чангатгасан. Энэ хүрээнд

Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.

Харин хуулийн хугацаанд биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50% ХӨНГӨРҮҮЛНЭ гэж тусгасан байна.

Хэрэв согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

  • тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
  • согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол
  • тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахаар заагаад байна.

Өөрөөр хэлбэл, жолооч та торгууль шийтгэлээ хугацаандаа төлөхгүй бол торгуулийн хэмжээг 50% нэмэгдүүлэх нь ҮНЭН ч хугацаандаа төлбөл 50% ХӨНГӨЛӨХ заалтыг мөн тусгажээ.

Эх сурвалжууд:
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Тээврийн Цагдаагийн Алба
Төстэй мэдээлэл

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар өнөөдөр “Үзвэр үйлчилгээ, амралтын газар, баар ресторанууд нээгдлээ” гэсэн гарчигтай kaka.mn гэсэн веб хуудсын мэдээг хуваалцжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэлсэн уг мэдээлэлд 66 хүн хариу үйлдэл үзүүлж, 60 хүн сэтгэгдэл бичиж, 16 хүн хуваалцжээ. Хуваалцсан хүмүүсийн постыг харвал мэдээлэлд итгэсэн нь дийлэнх байв. Тухайн мэдээллийн линкээр дарж […]

Товч агуулга Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам стратегийн найман ордын талбайн хил заагийг тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулан, Засгийн газрын 2025.04.09-ний хуралдаанаар танилцуулсан бөгөөд үүнд Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулагийн ураны орд багтаад буй. Эдгээрээс Мардайн ордод оросууд Социализмын үеэс үйл ажиллагаа явуулж, 1998 он дуустал уран олборлож байсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх