Германд Омикроны халдвар авсан хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан уу?

FILE PHOTO: Vials labelled “VACCINE Coronavirus COVID-19” and a syringe are seen in front of displayed words “OMICRON SARS-COV-2” in this illustration taken December 11, 2021. REUTERS/Dado Ruvic

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна.

Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа.

FactCheck:

Германы Роберт Кохын институт тус улс дахь бүртгэгдсэн Омикроны халдварын тохиолдлуудын 95.58% нь бүрэн вакцин хамрагдсан, 28% нь бүүстер тун хийлгэсэн, 4.42% нь вакцинд хамрагдаагүй байсан талаар 2021 оны арванхоёрдугаар сард мэдээлсэн нь тайлангийн алдаа байсан бөгөөд залруулжээ.

Халдварт өвчний судалгаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Германы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Роберт Кохын институтийн хэвлэлийн төлөөлөгч Ронжа Венчел “Ройтерс” агентлагт энэ талаарх тайлбараа мэйлээр илгээсэн байна. Тэрбээр “Манай институт тийм тайлан нийтлээгүй. Омикроны вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй талаар тойм гаргасан бөгөөд 186 хүн вакцинд хамрагдаагүй байсан гэдэг нь буруу. 1,097 хүн нь хамрагдаагүй байсан гэдэг нь зөв тоо” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Герман улсад Омикроны тархалт бага, илэрсэн халдварын ихэнх нь дельта хувилбар байгаа ба тус институт омикрон хувилбарт вакцины үр дүн ямар байгаа талаарх судалгааг хараахан хийгээгүй байгааг Ронжа Венчел мөн мэдэгджээ.

Тиймээс дээрх мэдээлэл нь ТАШАА байна.

Коронавирусийн цар тахал, вакцинтай холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг FactCheck.mn сануулсаар байна. 

Эх сурвалжууд:

https://twitter.com/disclosetv/status/1476583826344267777?s=20

https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/Situationsberichte/Wochenbericht/Wochenbericht_2021-12-30

https://www.reuters.com/article/factcheck-rki-omicron-idUSL1N2TK195

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон. Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх