Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргасан уу?

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.

Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав.

Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay group”-д даатгах болсноо мэдэгджээ.

Койныг албан ёсоор худалдаалж эхэлсэн бөгөөд зөвхөн “YuanPay group”-ээс цахим хуудсан дээр зарласан үнээр нь авах боломжтой.  Худалдан авалтыг эхлүүлсэн хамгийн анхны улс Австрали болсон байна” гээд “Эх сурвалж Forbes” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягтлав.

Factcheck:

Forbes.com сайт төдийгүй бусад томоохон хэвлэлүүдэд Хятад улс албан ёсны криптовалют гаргасан талаар ямар ч мэдээлэл гараагүй байна. Харин Futurism.com гэх сайтад “Forbes-т мэдээлснээр” хэмээн эх сурвалж тавиад “БНХАУ-ын Төв банк криптовалют гаргахад бэлэн болжээ” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлсэн боловч он сар нь тодорхойгүй байна. Харин линкийг нь холбосон эх сурвалж руу дамжихад Forbes.com сайтад 2019.08.27-нд нийтлэгдсэн мэдээлэл байв.

Харин 2021.10.11-нд Forbes.com Хятад улс криптовалютыг хориглосон асуудлаар хөндөж бичжээ.

2021.09.24-ний Баасан гарагт Хятадын Төв банк криптовалюттай холбоотой бүх төрлийн гүйлгээг хориглож, хууль бус хэмээн үзэхээ зарласан талаар BBC, DW, France24, The New York Times гээд дэлхийн томоохон хэвлэлүүд зарлажээ.

Одоогоор БНХАУ-ын Төв банк энэхүү шийдвэрээ өөрчилсөн талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.

Иймд news.mn ташаа мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Аливаа мэдээллийг үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Төстэй мэдээлэл

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон […]

Нэгдүгээр сарын 2-ны бага үд. Жилийн эхний өдөр бүх нийтээр амарсан тул өчигдөр буусан тэтгэврээ өнөөдөр авахаар банк зүглэх хөгшчүүл л гадаа таарах. Сансар хороолол дахь Баянцээл гэж нэрлэж заншсан гудамжинд Төрийн банк, Голомт банк, Хаан банк зэрэгцээ шахуу байрладаг. Илчгүйхэн ээх өвлийн нар дор хүрэмнийхээ заханд нугдайн алхах хүмүүстэй зөрсөөр Төрийн банк руу явж […]

Алдарт Space X болон Tesla компанийн захирал Элон Маскийн албан ёсны твиттер хуудаснаас жиргэсэн гэж харагдах зураг цахим орчинд тархаад байна. Хэнтий аймагт баригдсан “Их хуралдай орд өргөө” -тэй холбоотой уг зургийг нягталж шалгав. Зургийг анхааралтай ажиглавал 8 сарын 10-нд буюу дөнгөж өчигдөр жиргэсэн атлаа түүнд хариу өгсөн хүний жиргээ 4 өдрийн өмнө гэсэн байна. Мэдээж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх