Украины талаар цахим орчинд тархаж байгаа хуурамч бичлэгүүд

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна.

Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ.



“Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө”

Бодит бичлэг:

“Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн өмнө nikolai199726 гэх хаягаас TikTok-т оруулжээ.

https://www.tiktok.com/@nikolai199726/video/7066102382379420929?is_from_webapp=1&sender_device=pc&web_id7068298467916252674

“Киев рүү нисэж байгаа Оросын тэнгэр дэх сөнөөгч онгоц”

Ийм гарчигтай онгоц нисэж байгаа бичлэгийг постолжээ. Харин бодит бичлэгийг 2020 онд Москвад болсон цэргийн парадын нислэгийн сургуулилалтын үеэр хийсэн байсныг 2020.05.04-нд Youtube-т оруулсан байж.

“Украины дэлбэрэлт”

https://twitter.com/thenittu/status/1496712092803809280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1496712092803809280%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnordot.app%2F869536919886708736

Бодит бичлэг:

Тианжины дэлбэрэлт гэгддэг, Тианжины боомтод 2015 онд болсон томоохон дэлбэрэлтийг тухайн үед гар утсан дээрээ бичсэн бичлэгийг өнөөдөр Украинд болсон мэтээр жиргэжээ.

“Оросын шүхэрч цэргүүд Украинд бууж байна”

https://twitter.com/sapoperroo/status/1496744489087557632?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1496744489087557632%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnordot.app%2F869536919886708736

Бодит бичлэг:

2018.09.15-нд Youtube-т оруулсан, 2018 оны Оросын цэргийн сургуулилтын бичлэг байна.

“Шуурхай мэдээ: Орос Украин руу довтлов”

https://twitter.com/TRendusara/status/1496700446307942402?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1496700446307942402%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnordot.app%2F869536919886708736

Бодит бичлэг:

Үнэн хэрэгтээ энэ нь “War Thunder” Оросын тоглоомын хэсэг байна.

Төстэй мэдээлэл

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Ankhnybayar Bilegsaikhan гэх фэйсбүүк хэрэглэгч “Хөвсгөл далайг хашаалаад дуусгах юм байна” гэсэн пост 2022.08.03-нд оруулсныг 101 хүн шэйрлэж, 72 хүн лайк дарж, 37 коммент бичсэн байна. Тухайн пост бичсэн хүн хашааг нурааж байгаа талаар мэдээлэлтэй бөгөөд “хашаалаад дуусах юм байна л даа” гэсэн агуулгаар постоо оруулжээ. Гэвч тухайн постод коммент бичсэн цөөнгүй хүн “хашаалж байгаа” […]

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх