АНУ-ын Дээд шүүх Ковид вакциныг хориглосон – ХУДАЛ

Товч агуулга

АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй.

Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна.

Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй.



Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн 2022.10.25-нд оруулсан “🇺🇸* АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр: Ковид вакцин нь вакцин биш.* 25/10/22” гэсэн постыг нягталж өгөх хүсэлт ирсэн юм.

Уг постын агуулга:

“Бага Роберт Кеннеди бүх эмийн лоббичдын эсрэг шүүхэд ялсныг хэн ч анзаарсангүй. Ковид-19 вакцин нь вакцин биш юм. Дээд шүүх шийдвэрээрээ Ковидын мРНХ генийн эмчилгээний улмаас учирсан хохирлыг нөхөж баршгүй гэдгийг баталж байна.

Дээд шүүх нь АНУ-ын хамгийн дээд шүүх учраас дахин давж заалдах гомдол байхгүй бөгөөд давж заалдах бүх арга зам дууссан.

Энэ бол олон тооны хуульч, эрдэмтдийн олон улсын хамтын ажиллагааны ачаар л боломжтой болсон амжилт гэдгийг Роберт Кеннеди эхний мэдэгдэлдээ онцолжээ.

Энэ шийдвэр нь мэдээж олон улсын жишиг юм.

Ялангуяа энд Швейцарьт энэ шийдвэр шуугиан дэгдээх ёстой, учир нь Швейцарь холбооны үндсэн хуулиараа онцгой байр суурьтай байдаг.

Нэг талаас Нюрнбергийн хуулийн 118б заалтыг үндсэн хуулинд тусгасан бөгөөд Швейцарьт Холбооны үндсэн хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар генийн инженерчлэлийг хүнд зүй бусаар ашиглахыг хориглосон байдаг.

Үүнийг Эрүүгийн хуулийн 230бис, … Энэ нь гэмт хэрэгтнүүдэд 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна гэсэн үг.

Нюрнбергийн хууль олон улсад хүчинтэй бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 7-р зүйлд тусгагдсан тул энэхүү шийдвэрийг дэлхийн бусад улс орнууд анхааралдаа авах ёстой.

Эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа тохиолдолд уг мэдэгдлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн тулд Контерганы дуулианыг дурдах хэрэгтэй. Германы хуульч Др. Райнер Фүллмих болон бусад 100 гаруй Германы хуульчид эдгээр ажиллагаанд оролцжээ.

Швейцарьт ч, Европт ч энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаггүй.. Энэ шийдвэрийг гэр бүл, найз нөхөд, танил хүмүүстээ дамжуулаарай.

https://www.foxnews.com/us ew-york-supreme-court-reinstates-all-employees-fired-being-unvaccinated-orders-backpay .

P.S: Энэ талаар юмуу уунтэй холбоотой асуудалаар  хэн нэгэн сурвалжлагч руу шууд бичиж болно.

Андерс Хагстром бол Fox News Digital-ийн сурвалжлагч бөгөөд үндэсний улс төр, өнөөгийн томоохон үйл явдлуудыг сурвалжилдаг.

 [email protected] эсвэл Twitter дээр: @Hagstrom_Anders.

https://t.me/joinchat/UDhEMir3-8gZfXGg

https://t.me/lkdrke5Aozc1OTNi” гэжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм.

“КОВИД-19-ийн mRNA вакцин нь нөхөж баршгүй хохирол учруулсан хэмээх хэрэг дээр Роберт Ф.Кэннэди АНУ-ын Дээд шүүх дээр ялалт байгуулсан” хэмээх мэдээлэл аль эртнээс олон нийтийн сүлжээгээр гарч эхэлжээ. Тэр дундаа “АНУ-ын Дээд шүүх дэлхий даяар вакциныг зогсоосон” гэх мэдээлэл бүр 2021 оны есдүгээр сараас тархаж эхэлсэн байна.

Эдгээр бүх мэдээлэл нь ХУДАЛ болохыг Associated Press агентлагийн баримт нягтлагчид шалгаж, бодит мэдээллийг хүргэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2022.12.10-нд энэ тухай дахин нягталж, ТАШАА мэдээлэл болохыг баталгаажуулсныг хүргэе.

Factcheck:

Дээрх агуулгад бичсэн шиг шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх гаргаагүй байна. Олон нийтийн сүлжээн дэх энэ талаарх нийтлэлүүд удаан хугацаанд няцаагдсан уг мэдээллийг дахин дахин сэргээж байгаагийн зэрэгцээ зарим хэрэглэгч аравдугаар сард Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шүүгчийн шийдвэрийг буруугаар мушгин тайлбарласан байна. Тус шүүхийн шийдвэр нь Нью-Йорк хотын цэвэрлэгээний ажилчдыг COVID-19 вакцин хийлгээгүйнх нь төлөө ажлаас нь шийдвэрийг буцааж, нөхөн төлбөр олгох ёстой тухай байснаас биш, вакцины үр дүнтэй эсэх талаарх шийдвэр биш аж.

Дээд шүүхээс COVID-19-ийн вакциныг аюултай эсвэл бүрмөсөн хориглосон гэж мэдэгдсэн гэдэг нь онлайн хуйвалдааны онолуудын нэг хэсэг болжээ. Учир нь сүүлийн үед энэ асуудал дахин олон нийтийн сүлжээнд тараагдаж, бүр зарим мэдээллийн хэрэгслээр дамжин шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан нийгэмд ташаа мэдээлэл түгээж байна.

Инстаграмын нэгэн пост дээр АНУ-ын Дээд шүүх КОВИД-ын вакцин нь эмгэг төрүүлдэг, вакцин биш, аюултай бөгөөд хийлгэхээс зайлхийх хэрэгтэй гээд дэлхий даяар вакциныг хориглох шийдвэр гаргажээ” гэжээ.

Түүнчлэн нэгэн жиргээч “КОВИД-ын вакцин бол вакцин биш гэдгийг АНУ-ын Дээд шүүх мэдэгдсэн. КОВИД-ын мРНХ вакцины генийн эмчилгээний улмаас учирсан хохирол нөхөж баршгүй гэдгийг Дээд шүүх баталж байна. Дээд шүүх нь АНУ-ын хамгийн дээд шүүх учраас дахин давж заалдах гомдол байхгүй” хэмээн жиргэсэн байна. Тухайн жиргээнд 8,000 гаруй хүн лайк дарж, 5,000 гаруй хүн шэйрэлжээ.

Тэгвэл АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй бөгөөд Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна.

Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, Колумбын их сургуулийн хуулийн сургуулийн профессор Жамал Грин үүнийг баталгаажуул, “Тийм шийдвэр байхгүй” гэдгийг Associated Press агентлагт цахим шуудангаар мэдэгджээ.

Инстаграм дээрх постын гарчиг нь American Media Group хэмээн “хуйвалдааны” гэж үздэг сайтаас эхтэй аж. Уг нийтлэл нь вакцинжуулалтын эсрэг тэмцэгч Роберт Кеннеди тэрбумтан, буяны ажилтан Билл Гейтс, халдварт өвчний шилдэг мэргэжилтэн Энтони Фаучи нарын эсрэг шүүхэд өгсөн нэхэмжлэлийн хариуд ийм шийдвэр гаргасан гэсэн “хэсэг эрдэмтэд” худал мэдэгдлийг ийнхүү дахин сэргээсэн байна.

Тэрээр мөн Кеннедиг “Сенатор Кеннеди” гэж нэрлэдэг ч 1968 онд түүнийг алагдахаас өмнө сенатораар ажиллаж байсан аав нь Роберт Кеннеди байсан юм. болон тэрбумтан филантроп Билл Гейтс, халдварт өвчний ахлах шинжээч Энтони Фаучи нарын эсрэг гаргасан “эрдэмтдийн бүлэг”-ийн нэхэмжлэлийн хариуд шүүх ийм шийдвэр гаргасан гэсэн худал мэдэгдлийг дахин сэргээсэн байна. Түүнчлэн Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй ажээ. Энэ нь 2022.10.24-ний өдөр Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шүүгч Ральф Порциогийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй ташаа мэдээлэл ажээ. Тэрбээр Нью-Йорк хотод  вакцинжуулалтын шаардлага хангаагүйн улмаас хоёрдугаар сард ажлаас халагдсан ариун цэврийн байгууламжийн 16 ажилтныг ажилд нь эргүүлэн томилж, цалинг нь буцаан олгох шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрт “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг ямар ч үг өгүүлбэр алга.

Энэхүү шийдвэр нь вакцинжуулалтын үр дүнтэй байдлын талаарх тайлбар биш, харин тахлын оргил үед өдөр бүр ажилладаг ажилчидтай хэрхэн харилцах тухай юм гэдгийг Ральф Порцио мөн тайлбарлажээ.

Түүнчлэн Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн хуваалцсан линк нэвтрэх боломжгүй байгаа юм.

Иймд дээрх агуулга нь олон улсын баримт шалгагчдаар шалгагдсан, ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://apnews.com/article/fact-check-supreme-court-covid-vaccine-ruling-714280442487

https://www.supremecourt.gov/docket/docket.aspx

https://la-verite-vous-rendra-libres.org/wp-content/uploads/2022/10/85163_2022_George_Garvey_et_al_v_City_of_New_York_et_al_DECISION___ORDER_ON_37.pdf

https://apnews.com/article/fact-checking-667392160381

https://apnews.com/article/health-new-york-city-covid-government-and-politics-c8d7e2676ee45b3abf2a8e43647c1b8d

НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх