КОВИД-19-ийн вакцин хүүхдэд ямар ч ашиггүй – ХУДАЛ

Товч агуулга

Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар КОВИД-19-ийн халдварын түвшнийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон.

АНУ-д 5-11 насны 8,082,264 хүүхдэд дор хаяж нэг тун Pfizer вакцин хийхэд 11 тохиолдолд нь л гаж нөлөө илэрсэн бөгөөд хөнгөн тохиолдлууд байв.

Вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээсээ хавьгүй өндөр байна.

Вакцин хийлгэснээр хүүхэд, эцэг эхчүүдийн энэ өвчнөөр өвчлөх тухай түгшүүрийг бууруулж, нийгэм сүргийн дархлаа руу шилжиж, сургуулиуд дахин нээгдэж, хүүхдүүд дахин олон нийтийн цугларалтад оролцох боломжтой болно.



Хүүхдэд КОВИД-19-ийн эсрэг вакцин ямар ч ашиггүй гэсэн агуулгатай видеог Фэйсбүүк хуудаст Lynn Agno гэх хэрэглэгч түгээжээ.

Уг мэдээллийг Филиппиний Rappler агентлаг нягталсан байна.

Factcheck:

Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар КОВИД-19-ийн халдварын түвшнийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон. АНУ-ын Хүнс, эмийн Зөвлөлийн мэдээллийг 2022.02.11-ний өдөр Филиппинд судалгаанд дурдсанаар АНУ-д 5-11 насны 8,082,264 хүүхдэд дор хаяж нэг тун Pfizer вакцин хийхэд 11 тохиолдолд нь л гаж нөлөө илэрсэн бөгөөд хөнгөн тохиолдлууд байжээ. Иймд Филиппиний Эрүүл мэндийн технологийн үнэлгээгээр вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээсээ хавьгүй өндөр гэж үзсэн байна.

Мөн COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүд өөр хүнд COVID-19-ийг халдварлуулах магадлал бага байдаг ба эдгээр үр дүнг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснийг дурджээ.

Нэмж дурдахад Филиппиний Хүүхдийн Нийгэмлэг болон Халдварт Өвчний Хүүхдийн Нийгэмлэгээс хүүхдүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Эдгээр бүлгийн эмч нар зөвлөмж гаргахдаа олон тооны судалгаа, түүнчлэн эдгээр судалгааны чанарын үнэлгээг харгалзан үздэг.

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын ашиг тус нь вирусийн эсрэг хамгаалахаар хязгаарлагдахгүй, түүнээс ч илүү үр ашигтай юм. Вакцин хийлгэснээр хүүхэд, эцэг эхчүүдийн энэ өвчнөөр өвчлөх тухай түгшүүрийг бууруулж, нийгэм сүргийн дархлаа руу шилжиж, сургуулиуд дахин нээгдэж, хүүхдүүд дахин олон нийтийн цугларалтад оролцох боломжтой болно. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд зайлшгүй шаардлагатай зүйл болохыг Rappler онцолсон байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна. Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ. “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө” Бодит бичлэг: “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн […]

Товч агуулга Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр

Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг видеонд вакцин, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх