“Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо” гэх мэдээлэл худал

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна. 

Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад: “Хориглосон шийдвэр гараагүй. Дотооддоо тариалалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн бол Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч: “Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулахдаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ хүнсний ногоог дотоодоосоо хангах чиглэл баримтална гэсэн. Тэрнээс ХХААХҮЯ-нд ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэв.

Эндээс “Хүнсний ногоог гаднаас авахыг хориглолоо” гэх мэдээлэл нь худал гэдэг нь тодорхой байна. Мөн news.medleg.me цахим сайтад оруулсан бичлэгийг шалгаж үзэхэд,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гуравдугаар сарын 27-нд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсгээс тасдаж авсан нь тодорхой байгаа юм. 

Уг бичлэг дээр Ерөнхий сайд:  “Цаашдаа бид хүнсний ногоо, сонгино, сармис, байцаа, лууван гээд гадаадаас авмааргүй байна. Төмс, гурилаа бид 100 хувь дотоодоо хангаж байгаа. Энэ ажлуудаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал бид дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүнийг бас ХХААХҮЯ зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ илтгэе”  гэж хэлжээ.

Энэхүү мэдээлэлд бичсэн иргэдийн сэтгэгдлийг харахад: “Маш зөв, дэмжиж байна”, “Ямар сайхан мэдээ вэ”, “Баярлалаа” гэх мэтээр бичжээ. Тус мэдээлэл нь нийгмийн сүлжээнд Залуус 2020 Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг Зүүн бүсийн иргэд, Өмнөговь шуурхай зар (15 Сум), Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл гэсэн фэйсбүүк группууд, Тусгаар Монголын Иргэд фэйсбүүк пэйжд тархаж, зарим аймгийн /Архангай/ ЗДТГ-ын групп хуудаснаа ч түгсэн байна. 

Мэдээллийг нягталсан: Fact-Check Mongolia (А.Амартүвшин-Factcheck.mn, Э.Эрдэнэцэцэг-”Үндэсний шуудан” сонин О.Амарзаяа-Архангай медиа групп) 

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид хэмээх 176 мянган лайктай фэйсбүүк хуудсаар 1072 хувьцааг иргэдэд олгож эхэлсэн нь цор ганц У.Хүрэлсүх хийсэн мэтээр бичжээ. Уг мэдээлэлд нэг өдрийн дотор 8200 хүн лайк дарж, 1700 хүн коммент бичин, 3800 хүн шэйрлэжээ. Тэгвэл ЭТТ-г нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллуулсан хүчин зүйл нь зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газар мөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх