Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна – ХУДАЛ

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх нь эргээд хор хөнөөлтэй болохыг сануулахын зэрэгцээ дээрх мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын батлагдсан 1890 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүний ойрын хавьтлуудын 21 хувиас халдвар илэрсэн болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд нийт илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудаас авсан шинжилгээгээр 21 хувь нь халдвар авсан. Гэвч сүүлийн үед нийслэлд илэрч буй тохиолдлуудын ойрын хавьтлуудын 90 орчим хувь нь халдвар авч байна. Тиймээс ойрын хавьтал болсон хүмүүс халдварт өртөх магадлал өндөртэй байна” гэдгийг хэлсэн юм.

Тэгэхээр хавьтал болсон хүн бүр өвдөж буй биш ойрын хавьтлын 21-90 хувь халдвар авч байгаа юм.

Халдварт өвчний үед ойрын болон дам хавьтал гэх ойлголт байх бөгөөд ойрын хавьтал нь 1.5-2 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд халдвартай хүнтэй байсан хүнийг хэлдэг болохыг ДЭМБ-аас мэдээлээд буй.

Төстэй мэдээлэл

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Товч агуулга: Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт өнөөдөр(2024.01.24) болсон дэлбэрэлтийн улмаас үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. StOne, S’s boutique зэрэг нэртэй фэйсбүүк хэрэглэгчид “Хичнээн хайрлаж өсгөсөн хөвгүүд ээжийгээ үлдээгээд, аавийгаа орхиод одчихов доо. Гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн үгтэй пост цахим орчинд тараад байна. Тухайн постод ашигласан зураг […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх