ДЭМБ Vero Cell вакциныг бүртгэсэн гэдэг мэдээ цуурхал – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ.

Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. Тэрбээр яг ийм агуулга бүхий гурван пост оруулсныг нь мөн л олон хүн цааг шэйрлэж, сэтгэгдэл бичжээ.

Уг мэдээллийг нягтлав.

“ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү!”

Factcheck: ХУДАЛ

Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын төрийн өмчит “Синофарм” компанийн бүтээсэн Vero Cell буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон талаар мэдэгдэв.

“Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно”

Factcheck: ҮНЭН

Уг вакциныг яаралтай горимд ашиглаж болох зөвшөөрөл олгосныг дээд дурдсан. ДЭМБ өмнө нь Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан юм. Эдгээр вакциныг мөн ялгаагүй яаралтай горимд ашиглаж болох зөвшөөрөл өгсөн бөгөөд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж байгаа.

“Гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн”

Factcheck: ХУДАЛ

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд “Синофарм” үйлдвэрийн 65 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглаад буй бөгөөд дархлаа тогтоож байгаа үр дүн 79% гэж ДЭМБ үнэлжээ.

Тэгвэл “Синофарм” үйлдвэрийн вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ашиглах боломжтой ДЭМБ нотолжээ.

Тодруулбал, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Улс орнууд энэхүү вакциныг өөрийн орны зохицуулалтыг хурдасгаж, итгэлтэйгээр ашиглаж болно” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Tserenkhuu Ishtseden хэмээн хэрэглэгчийн олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэл ХУДАЛ болох нь нотлогдож байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Хэд хоногийн өмнөөс “Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа гэсэн гарчигтай мэдээ фэйсбүүк орчинд түгээгдэж эхлэв. Тухайн мэдээлэл нь www.shuud.mn сайтын бэлтгэсэн мэдээлэл бөгөөд энэхүү үйл явдал нь өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үйл явдал болох нь мэдээ уруу ормогц харагдаж байна. Гэвч тухайн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд […]

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх