COVID-19 нүүрний маск нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинд хүргэдэг –  ХУДАЛ

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ.

Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна.

Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар ислийн мэдрэгч суулгаж, аюултай түвшинд хүрэхэд  дохиолол дуугарах бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 5,000 ppm-ээс их байвал толгой өвдөх, нойрмоглох, хүчилтөрөгчийн дутагдал, тархины гэмтэл тэр ч байтугай үхэлд хүргэх аюултай талаар ярьжээ. Уг мэдрэгчийг маскан дотор барихад ppm-ийн заалт 1,895-аас огцом нэмэгдэж, 10,000 орчмыг заасан байна. “Энэ бол аюултай” хэмээн бүсгүй ярьжээ.

Харин Австралийн Күйнсландын Технологийн их сургуулийн профессор Лидиа Моравска Reuters агентлагт “Мэдээж та нүүрстөрөгчийн давхар ислээр шууд амьсгалбал амны хаалттай, хаалтгүй нягтрал нь өндөр байх тул уг туршилтыг амны хаалттай ч бай, хаалтгүй ч бай хийсэн үр дүн нь яг ижил гарна” хэмээн тайлбарласан байна. Нүүрстөрөгчийн давхар ислийн молекулууд нь ямар ч материалтай амны хаалтыг нэвтрэх хэмжээний маш жижиг болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн албан ёсны цахим хуудаст тайлбарлажээ.

COVID-19 болон бусад вирустийн агаар дуслаар дамжих эрсдэлийг бууруулах зорилгоор орон сууцны барилгуудын агаарын бохирдлыг бууруулах төсөл дээр ажиллаж буй Их Британийн Ноттингемийн их сургуулийн Архитектур, Барилга орчны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Крис Иддон уг бичлэгийг үзээд мөн үгүйсгэжээ.

Тэрбээр “амьсгалсан амьсгал нь ойролцоогоор 4% нүүрстөрөгчийн давхар исэл буюу 40,000 ppm-ээс бүрддэг тул CO2 мэдрэгч энэ үзүүлэлтийг харуулах нь гайхаад байх зүйл биш” гэсэн байна. Хэрэв нүүрстөрөгчийн давхар ислийг хэмжих гэж байгаа бол тухайн хүнээс 50 см зайд хэмжигч багажийг барих шаардлагатайг Их Британийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын албан тушаалтан хэлжээ.

Учир нь амьсгалж буй амьсгал нь нүүрстөрөгчийн давхар ислийг агуулдаг тул хэт ойрхон байвал мониторт эргэлзэх хэмжээнд өндөр заалт харуулж болзошгүйг анхааруулж байна.

Мөн даавуун болон нэг удаагийн гээд чөлөөтэй амьсгалах боломжтой материал бүхий маск CO2-ыг аюултай хэмжээнд хүртэл гадагшлуулахгүйгээр тогтоон барих боломжгүй. Яагаад гэвэл уг хий нь хүний амьсгалыг даган маскаар шууд нэвт гардаг.

Тиймээс дээрх мэдээлэл нь ХУДАЛ байна.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/prevent-getting-sick/about-face-coverings.html?CDC_AA_refVal=https%3A%2F%2Fwww.cdc.gov%2Fcoronavirus%2F2019-ncov%2Fprevent-getting-sick%2Fcloth-face-cover-guidance.html

https://www.hse.gov.uk/coronavirus/equipment-and-machinery/air-conditioning-and-ventilation/identifying-poorly-ventilated-areas.htm

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс […]

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль сурагчдын дээрэлхэлт, зүй бус хандлагатай холбоотой гаргасан мэдэгдлээ устгажээ. Factcheck: Тус сургууль 2025.10.16-нд сошиал хуудастаа дараах мэдэгдлийг гаргасан юм. Энэхүү мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн бүлэг хүүхдүүд цахилгаан скүүтер ашиглаж, тоглоомын талбай дээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл гаргасан талаар Сэтгэл зүйч Уянга […]

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх