Pfizer-ийг New York-ийн Биржээс хаслаа – ХУДАЛ

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа! Pfizer-ийг New York-ийн Биржээс хаслаа.

(Өнгөрсөн намар LIVE дээр захирал, Albert Bourla нь баривчлагдсан, олон хүмүүсээс нөхөн төлбөрийн нэхэмжлэг ирж байгаа, хувьцаа шалдаа унасан, удахгүй аль аль төрийн ажилтанд өгсөн урамшуулалын аудит гарна…)” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 173 хүн шэйрлэж, 282 хүн лайк дарсан байна.

Дээрх агуулгыг нягталлаа.

Factcheck:

Ийм агуулгатай мэдээллүүд гаднын цахим сүлжээнд ч мөн тархжээ. Тодруулбал, Pfizer компани саяхан ил болсон 9 хуудас бүхий COVID-19 вакцины 1,291 гаж нөлөөний жагсаалттай холбоотойгоор хоёр хөрөнгийн биржээс бүртгэлээ хасаж гарсан талаар пост, мэдээлэл цахим сүлжээнд тархсан байна.

Энэхүү мэдээллийг google-ийн тусламжтайгаараа минут хүрэхгүй хугацаанд нягтлах боломжтой юм.

2022.03.15-ны өдрийн байдлаарх хувьцааны ханшийн мэдээллийн талаарх илэрцүүд графикийн хамт гарч ирж байна.

Pfizer компанийн албан ёсны сайтад хандахад тус компани хөрөнгийн биржийн бүртгэлээс гарсан талаар ямар нэгэн мэдэгдэл албан ёсоор мөн хийгээгүй байна. Хамгийн сүүлд буюу 2022.03.14-нд Arena Pharmaceuticals компанийг худалдан авах үйл ажиллагаа дууссан талаар мэдэгдэл гаргажээ.

Pfizer компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла залилангийн хэргээр баривчлагдсан болохыг “Худал мэдээлэл” хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жерика Питтс баримтыг нягтлагч Politifact-д албан ёсоор тайлбар өгч, няцаасан талаар Factcheck.mn 2021.11.16-нд хүргэж байв.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ агуулга түгээсэн байна.

Эх сурвалжууд:

https://www.nasdaq.com/market-activity/stocks/pfe

https://www.pfizer.com/news/press-releases

https://www.politifact.com/factchecks/2021/nov/08/blog-posting/no-pfizer-ceo-albert-bourla-wasnt-arrested-fraud-c/?fbclid=IwAR2NO7ExLLzCc_VPVMKDdeHFr-9HNM8zbNUsH1Wn4GmZJobi5oKrcmMvTqY

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Монгол Улсын ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарсан хэмээн ташаа мэдээлэл түгээсэн Гадаад харилцааны сайд уг мэдээллээ залруулахдаа дахин буруу мэдээлэл түгээв. Тэрбээр өөрийн твиттер хуудасдаа “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан болохыг мэдээлсэн.”, “ЕХ-ны “саарал жагсаалт” нь […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

Medee.mn сайтын фэйсбүүк хуудаст 2024.11.04-ний 15:50 цагт “Иргэн Ч.Батаа: МИАТ маань асар хүнд байгаа тухай сонсоод шилэн данс руу орж харахад эхний хагас жилийн байдлаар 50,7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Орон нутгийн нислэгийн алдагдлыг, гадаад нислэгийн орлогоос нөхөж ажилла гэж шахаж байгааг сонсож байсан юмсан. Түрээсээр онгоц авсан байгаа, өр нэмэгдэж хүүний зардал өссөн, бусад зардлууд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх