КОВИД-19-ийн вакцин вирусээс 2 дахин олон хүний аминд хүрсэн үү?

Товч агуулга

Вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн тоо болон КОВИД-19-ийн вакцины хооронд ямар ч хамаарал байхгүйг CDC судалгаагаар тогтоосон.

Тромбоцит буюу цусны бүлэгнэлтийн улмаас цөөн тооны нас баралт J&J/Janssen вакцинтай холбоотой бүртгэгдсэн байна.

Өрхийн нэг гишүүний хариулт бол бодит тоог тодорхойлох найдвартай арга биш бөгөөд энэ нь эмнэлгийн баримт, мэдээлэл биш юм.



Daily Sceptic хэмээх блог бичдэг сайт АНУ-ын айл өрхүүдэд вакцины улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо халдвараар нас барж байгаа хүмүүсийнхээс хоёр дахин их байгаа тухай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээлэл нь олон нийтийн сүлжээгээр дамжин улс орон харгалзахгүй хүмүүст хүрсэн учраас Fullfact.org-ийн баримт нягтлагчид нягтлан хүргэсэн байна.

Factcheck:

Уг блогийг бичихдээ КОВИД-19 болон вакцины талаарх гурван асуулт бүхий судалгааг 1,500 орчим хүнээс авсан байна. Судалгаанд хамрагдагдсан хүмүүсийн 3.6% нь гэр бүлийн хэн нэгэн нь коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж хариулсан бол 7.9% нь тэдний гэр бүлийн хэн нэг нь КОВИД-19-ийн вакцинаас болж нас барсан гэж хариулжээ. Энэ хариултыг Daily Sceptic дүгнэхдээ халдварын шалтгаанаас хоёр дахин их хүн вакцинаас болж нас барсан мэтээр бичсэн байна.

Энэ нь КОВИД-19-ийн нас баралт, вакцины аюулгүй байдлын талаарх албан ёсны мэдээллээр батлагдаагүй бөгөөд судалгаа нь АНУ-ын хүн амын төлөөлөл байх магадлал багатай хэмээн үзжээ.

Хэрэв энэ мэдээлэл нь АНУ-ын хүн амыг төлөөлөх юм бол КОВИД-19-ийн жинхэнэ нас баралтын тоо албан ёсны тооноос хамаагүй өндөр бөгөөд вакцины улмаас сая сая хүн нас барсан гэсэн дүгнэлтэд хүрнэ.

Үнэн хэрэгтээ АНУ-д зөвхөн цөөн тооны нас баралт КОВИД-19 вакцинтай холбоотой байдаг. Өрхийн нэг гишүүнээс КОВИД-19-ийн улмаас нас барсан уу, вакцинаас болж нас барсан уу гэх асуултын хариулт аваад дүгнэх нь нас барсан хүмүүсийн бодит тоог тодорхойлох найдвартай арга биш бөгөөд энэ нь эмнэлгийн баримт, мэдээлэл биш юм.

2022.06.02-ны байдлаар Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн Вакцины сөрөг үйл явдлын мэдээлэх систем(VAERS)-д КОВИД-19 вакцины дараа нас барсан тухай 15,312 урьдчилсан мэдээг хүлээн авсан байна.

Гэхдээ эдгээр мэдээлэл нь иргэдээс ирүүлсэн, анагаах ухаанаар батлагдаж, нотлогдоогүй байдаг талаар өмнө нь олон удаагийн мэдээллээр тайлбарлаж байсан.

Энэ оны гуравдугаар сард CDC-ийн хийсэн томоохон судалгаагаар вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн тоо болон КОВИД-19-ийн вакцины хооронд ямар ч хамаарал байхгүй болохыг тогтоосныг The Lancet сэтгүүлд хэвлэсэн байдаг.

Тромбоцит буюу цусны бүлэгнэлтийн улмаас цөөн тооны нас баралт J&J/Janssen вакцинтай холбоотой бүртгэгдсэн байна.

Дээрх судалгааг КОВИД-19-ийн вакциныг шүүмжлэгч, технологийн бизнес эрхлэгч Стив Киршийн захиалгаар, зах зээлийн судалгааны платформ болох Pollfish-ээр дамжуулан явуулжээ. Тэрбээр “Pollfish-ээр сонгогдон судалгаанд хамрагдагчид нь Америкийн өргөн хүрээний хэсэг юм” хэмээн ярьсан байна.

Харин Fullfact судалгааны аргачлалын талаар “Pollfish”-ээс тодруулахад “Үйлчлүүлэгчид өөрсдийн санал асуулгын хуудсыг боловсруулж, Pollfish-ийн хамтрагчийн ухаалаг утасны програмууд болон вэбсайтуудын сүлжээгээр дамжуулан зорилтот хүмүүсээ сонгосон” хэмээн тайлбарлажээ.

Иймд КОВИД-19-ийн вакцин вирусээс 2 дахин олон хүний аминд хүрсэн гэдэг нь няцаагдаж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ХУДАЛ мэдээлэл гэж Fullfact үнэлсэн байна.

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/adverse-events.html

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00054-8/fulltext

https://www.fda.gov/media/146304/download

https://fullfact.org/health/FDA-covid-claim/

https://fullfact.org/health/vaccine-deaths-survey/

Төстэй мэдээлэл

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд дахин тархаад байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас энэ оны 2 дугаар сард мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ. […]

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх